31/08/2026
/English translation below/
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв болон "ААМО Консалтинг" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ)-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн, Олон улсын стандарт нэвтрүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч "ААМО Консалтинг" ХХК-ийн захирал В.Наранбаяр нар Улаанбаатар хотноо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь Монгол Улсын хэмжээнд ISO стандартуудыг нэвтрүүлэх, чанарын дэд бүтцийг сайжруулах, судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээгээр дамжуулан үндэсний чадавхийг бэхжүүлэх, цаашлаад далайд гарцгүй хөгжиж буй орнуудын түвшинд урт хугацааны стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.
Талууд ISO 9001, ISO 27001, ISO 22000, ISO 45001 зэрэг олон улсын стандартын чиглэлээр хамтарсан судалгаа хийх, сургалт, семинар зохион байгуулах, олон улсын санхүүжилттэй төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, худалдааг хөнгөвчлөх, логистикийн сүлжээнд стандарт нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Гарын үсэг зурах ёслолын үеэр хоёр тал энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн олон улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээс гадна далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааг хөнгөвчлөх, нотолгоонд суурилсан бодлогын судалгааг дэмжихэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
*********
International Think Tank for Landlocked Developing Countries and international standard introducer "AAMO Consulting" LLC sign Memorandum of Understanding
On 31 August 2026, Mr. D. Dulguun, Executive Director of the International Think Tank for Landlocked Developing Countries (ITTLLDC), and Ms. V.Naranbayar, Director of "AAMO Consulting" LLC, signed a Memorandum of Understanding in Ulaanbaatar.
The Memorandum aims to promote the adoption of ISO standards across Mongolia, strengthen the country's quality infrastructure, and build national capacity through research, training, and consulting services, while developing long-term strategic cooperation at the level of landlocked developing countries.
The parties agreed to conduct joint research on international standards such as ISO 9001, ISO 27001, ISO 22000, and ISO 45001, to organize training courses and seminars, to provide consulting services within internationally funded projects, and to cooperate on supporting small and medium-sized enterprises, facilitating trade, and introducing standards into logistics and supply chain systems.
At the signing ceremony, both sides underlined that this cooperation will not only strengthen Mongolia's quality infrastructure and enhance the international competitiveness of its enterprises, but also contribute to facilitating trade among landlocked developing countries and supporting evidence-based policy research.