Embajada de Mongolia en Cuba

Embajada de Mongolia en Cuba Монгол Улсаас
Бүгд Найрамдах Куба Улсад суугаа
Элчин сайдын яам
Embajada de Mongolia en Cuba
Concurente en: 🇧🇷 🇩🇴 🇺🇾 🇵🇪 🇨🇴 🇨🇱 🇦🇷

🇲🇳 🤝 🇧🇷
15/08/2026

🇲🇳 🤝 🇧🇷

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ БРАЗИЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МАУРО ВИЕИРАТАЙ УТСААР ЯРИЛАА

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага (UNCCD CO17)-ын Дарга (President-Designate) Б.Батцэцэг 2026 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад хэргийн сайд Мауро Виеиратай утсаар ярив.

Тус улсаас COP17 бага хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Жоау Паулу Капобианку тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм. Сайд Б.Батцэцэг Монгол Улс, Бразил Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд, тэр дундаа Латин Америкийн орнуудтай харилцах харилцааны чухал чиглэл болгон хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Мөн Бразил Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй манлайлан оролцож, Белем хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30)-ыг амжилттай зохион байгуулсан туршлагыг өндрөөр үнэлэв.

Түүнчлэн талууд COP17-ын хүрээд өрнөх яриа хэлэлцээг үр дүнтэй явуулж, конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн бодит үр дүнд хүрэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Гадаад хэргийн сайд Мауро Виеира UNCCD COP17-ын зохион байгуулалтад амжилт хүсэж, бага хурлын үеэр Талуудын яриа хэлэлцээг урагшлуулах, байр суурийг ойртуулах, зөвшилцөлд хүргэхийн тулд Бразилын төлөөлөгчид хувь нэмрээ оруулахын төлөө ажиллах болно гэлээ.

🇲🇳 🤝 🇨🇴
10/08/2026

🇲🇳 🤝 🇨🇴

[English below]

Монгол Улс, Бүгд Найрамдах Колумби Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 38 жилийн ой тохиож байна.

Монгол Улс, Колумби Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор иргэд хоорондын харилцаа, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж байна.

Today marks the 38th anniversary of the establishment of diplomatic relations between Mongolia and the Republic of Colombia.

Friendly relations and cooperation between Mongolia and Colombia continue to deepen and expand, including people-to-people ties and cooperation in the fields of education and culture.



Cancillería Colombia

🇲🇳 🤝 🇪🇨
10/08/2026

🇲🇳 🤝 🇪🇨

[English below]

Тусгаар тогтнолын 217 жилийн ой нь тохиож буй Бүгд Найрамдах Эквадор Улсад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хөгжил цэцэглэлт, сайн сайхныг хүсэн ерөөе!

Mongolia extends its heartfelt congratulations to the Republic of Ecuador on the 217th anniversary of its independence and conveys its best wishes for the continued progress and prosperity of Ecuador and its people.



Cancillería Ecuador

🇲🇳 🤝 🇯🇲
06/08/2026

🇲🇳 🤝 🇯🇲

[English below]

Тусгаар тогтнолын 64 жилийн ойгоо тэмдэглэж буй Ямайка Улсад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хөгжил цэцэглэлт, сайн сайхныг хүсэн ерөөе!

Mongolia extends its warmest congratulations to Jamaica on the occasion of the 64th anniversary of its Independence and conveys its best wishes for the prosperity and well-being of the people of Jamaica.



Ministry of Foreign Affairs & Foreign Trade, Jamaica

🇲🇳 🤝 🇧🇴
06/08/2026

🇲🇳 🤝 🇧🇴

[English below]

Олон Үндэстний Боливи Улсад Тусгаар тогтнолын 201 жилийн ойн баярын мэнд хүргэж, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе!

On the occasion of the 201st anniversary of the Independence of the Plurinational State of Bolivia, we extend our warmest congratulations and sincere wishes for continued peace and prosperity for the people of Bolivia.



Cancillería Bolivia

31/07/2026
🇲🇳 🤝 🇵🇪
28/07/2026

🇲🇳 🤝 🇵🇪

Өнөөдөр Тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэж буй Бүгд Найрамдах Перу Улсад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

🇲🇳 🤝 🇬🇩
28/07/2026

🇲🇳 🤝 🇬🇩

Монгол Улс, Гренада Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Сент-Жоржес нийслэлтэй Гренада Улс нь Карибын тэнгисийн зүүн өмнөд хэсэгт орших арлын улс юм. Тус улс нь Гренада гол арал төдийгүй Карриаку, Петит-Мартиник зэрэг арлаас бүрддэг бөгөөд халуун орны байгаль, баялаг соёлын өвөөрөө онцлогтой. Гренада нь төрөл бүрийн амтлагч ихээр үйлдвэрлэдэг тул “Амтлагчийн арал” (Spice Isle) хэмээн алдаршсан байдаг.

Гренада Улсын нийслэл Сент-Жоржес хотод байрлах байрлах Форт Жорж цайз нь XVIII зууны эхээр байгуулагдсан түүхэн дурсгалт газар бөгөөд тус улсын колонийн үеийн түүх, цэрэг батлан хамгаалах өвийг илэрхийлдэг чухал дурсгалын нэг юм.

Гренада Улсын хамгийн танигдсан бэлгэдлийн нэг нь задийн самар бөгөөд тус улсын төрийн далбаанд хүртэл дүрслэгдсэн байдаг. Дэлхийн томоохон задийн самар үйлдвэрлэгч орнуудын нэг болох Гренада нь “Амтлагчийн арал” хэмээх нэрээрээ дэлхийд танигдсан бөгөөд задийн самар нь тус улсын түүх, эдийн засаг, үндэсний онцлогийг илэрхийлсэн бэлгэдэл хэвээр байна.

28/07/2026
🇲🇳 🤝 🇨🇴
28/07/2026

🇲🇳 🤝 🇨🇴

Өнөөдөр Тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэж буй Бүгд Найрамдах Колумби Улсад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!


Cancillería Colombia

Dirección

Centro De Negocios Miramar, Edificio Jerusalén, Oficina 214, Avenue 3a, Esq. A 80, Miramar, Playa
Havana

Horario de Apertura

Lunes 09:00 - 17:00
Martes 09:00 - 17:00
Miércoles 09:00 - 17:00
Jueves 09:00 - 17:00
Viernes 09:00 - 17:00

Teléfono

+5372042763

Página web

Notificaciones

Sé el primero en enterarse y déjanos enviarle un correo electrónico cuando Embajada de Mongolia en Cuba publique noticias y promociones. Su dirección de correo electrónico no se utilizará para ningún otro fin, y puede darse de baja en cualquier momento.

Contacto La Organización

Enviar un mensaje a Embajada de Mongolia en Cuba:

Atajos

Compartir