19/05/2026
📌Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Үндэсний аварга шалгаруулах “DRONECON 2026” тэмцээнд 21 аймгийн 700 гаруй тамирчин 5 төрөлд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
🎉🏅Тус тэмцээнд Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Мэдээллийн технологийн өсвөрийн “ХУРДАН” клубийн тамирчид амжилттай оролцож, 700 гаруй тамирчнаас шилдэг 8 багт шалгарснаар 2026 оны 05 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулагдах Азийн аварга шалгаруулах дроны тэмцээнд оролцох эрхээ авсан бахдам амжилтыг үзүүллээ.
🤝Энэ удаагийн тэмцээнд клубийн үйл ажиллагаа, хүүхэд залуучуудын оролцоог бодитоор дэмжин хамтран ажилласан Bulgan YES Mongolia төрийн бус байгууллагын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
🤗Та бүхний үзүүлсэн дэмжлэг нь хүүхэд, залуучуудын техник, технологийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, инновац, инженерчлэл, дэвшилтэт технологийн салбарт сонирхон хөгжих боломжийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байна. Цаашлаад ирээдүйн чадварлаг инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсэд бодит дэмжлэг үзүүлж буйд гүнээ талархаж байна.
🤩🤗Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
YES Mongolia