31/05/2026
"ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ" Үндэсний хөдөлгөөн эхэллээ.
Энэ хүрээнд өнөөдөр аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн зөвлөлийн дарга О.Пүрэвдорж тэргүүтэй зөвлөл МУ-ын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн "Хүүхдийн төлөө зөвлөл"-ийн ээлжит бус цахим хуралдаанд оролцлоо.
Аймгийн хувьд Засаг даргын орлогчоор ахлуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөл”-өөс 2 жилийн өмнө “Эрсдэлгүй Өвөрхангай” аппликейшныг хөгжүүлснээр бүх сумдаас иргэд эрсдэлтэй, зөрчилтэй асуудлаар гомдол, саналаа илгээж, цаг тухай бүр нь шийдвэрлүүлж хэвшээд байна. Энэхүү аппликейшнаар өнөөдрийн байдлаар 216 асуудал мэдээлэгдэж, 50 хувийг нь шийдвэрлэжээ.
Хуралдааны үеэр тус аппликейшны үр дүнгийн талаар танилцуулахад Ерөнхий сайд Н.Учрал энэхүү сайн жишээг 21 аймагт нэвтрүүлэхийг бусад аймгийн Засаг дарга нарт уриаллаа.
Тус цахим хуралдаанаар:
✅ "Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хий" үндэсний хөдөлгөөн улс даяар өрнөж, үүнд бүх шатны Засаг дарга нар өндөр ач холбогдол өгч ажиллах,
✅ Хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж буй гудамж талбай, асуудлыг илрүүлж, бүртгэн, эрэмбэлж, үе шаттай арилгах,
✅ Хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй орчны талаарх мэдээллийг E-Mongolia платформын E-Kids цэсээр дамжуулан хүлээн авч, шийдвэрлэх
✅ Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанар стандарт хангасан материалаар хийж, засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс 14 хоногийн өмнө бүрэн дуусгах зэрэг үүргийг өглөө.