Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал та бүхэндээ албан ёсны цахим хуудсаараа дамжуулан цаг үеийн үйл ажиллагааг мэдээллэх, төрийн бодлогод иргэдийн оролцоог хангах ажлыг эрчимжүүлж "Ард иргэд сонсож" ажиллана.

ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН ЭРХ МЭДЛИЙГ ОЛГОЖ, ИТХ ХЯНАЛТ ТАВИХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭМонгол Улсын Шадар сайд, Улсын Онцго...
27/07/2026

ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН ЭРХ МЭДЛИЙГ ОЛГОЖ, ИТХ ХЯНАЛТ ТАВИХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна.

Завхан аймгийн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзав. Энэ үеэр Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.

✅Аймагт баригдаж буй Дулааны станцын барилга угсралтын ажлыг яаралтай эхлүүлэх тал дээр тодорхой шийдвэр гаргах,
✅Зүүн аймгаас байгалийн хадлан бэлтгэхэд зориулж, хадлан бэлтгэх газар олгох,
✅Алдархаан, Завханмандал, Тосонцэнгэл, Яруу сумын Засаг Даргын Тамгын Газар, Асгат, Ургамал, Завханмандал, Цагаанчулуут, Идэр сумын эрүүл мэндийн төв болон аймгийн Эрүүл мэндийн газарт шаардлагатай автомашиныг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр бүсчилсэн хөгжлийн хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогыг танилцуулж, орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, ИТХ хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлнэ хэмээв.

Түүнчлэн шадар сайд төвийн болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй зах зээл, эдийн засагтай холбоотой асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ гэв.

Мөн төмөр замын анхны бодлого Арцсуурь боомтоос эхэлж байгааг дурдаж, хэрэгцээ шаардлагатай газруудад туулах чадвар сайтай автомашиныг цаашид шийдвэрлэнэ гэдгийг хэллээ.

Уулзалтад Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил болон бусад албаныхан оролцов.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА Өнөөдөр аймгийн ИТХ-ын зөвлөл танхим, цахим хосолсон хэлбэрээр 71.4 хувийн ирцтэйгээр ху...
07/07/2026

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Өнөөдөр аймгийн ИТХ-ын зөвлөл танхим, цахим хосолсон хэлбэрээр 71.4 хувийн ирцтэйгээр хуралдав.

Хурлаар биет бус хөрөнгө данснаас хасах зөвшөөрөл олгох тухай, 5 сумын 5 байгууллагын 9 хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх, Төрийн аудитын газраас гүйцэтгэсэн 2025 оны санхүүгийн тайлангийн аудитын үр дүнгийн танилцуулгыг сонслоо.

Завхан аймгийн хэмцээнд нийт 308 байгууллагын санхүүгийн тайлан, баримтад аудит хийжээ.

Санхүүгийн тайлангийн аудитыг нийцлийн аудиттай хослуулан гүйцэтгэж, нийт 38,261.9 сая төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлсэн байна.

07/07/2026

"ЗАВХАН-ТӨЛӨӨЛӨГЧ": Улиастай сумын Жинст багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Наранбатын санаачлан хийж буй ажлууд, үзэл санаа, үнэт зүйлийн талаар ярилцлаа

ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВГамшгаас хамгаалах тухай болон Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруул...
06/07/2026

ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Гамшгаас хамгаалах тухай болон Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын тамгын газар, Онгой байдлын газар хамтран олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулав.

Завхан аймгийн 24 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, сумдын Засаг дарга, орлогч, Тамгын газрын дарга нарыг оролцуулан цахимаар хэлэлцүүлэг зохион байгуулж, Гамшгаас хамгаалах тухай хууль, Улсын нөөцийн тухай хуульд орж буй нэмэлт өөрчлөлтүүдийг танилцуулж санал, зөвлөмжийг сонслоо.

ЗАВХАН АЙМГИЙН НЯГТЛАН БОДОГЧ НАРТ БАТЛАМЖ ГАРДУУЛЛААМонголын мэргэшсэн нягтлан бодогчдын эрх олгох шалгалтад тэнцсэн ня...
06/07/2026

ЗАВХАН АЙМГИЙН НЯГТЛАН БОДОГЧ НАРТ БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын эрх олгох шалгалтад тэнцсэн нягтлан бодогч нар өнөөдөр тангараг өргөж, батламжаа гардаж авлаа.

Мэргэжлийн эрхээ шинээр авч буй нягтлан бодогч нарт батламжийг Завхан аймгийн ИТХ-ын дарга Ш.Мянганбаяр, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Завхан салбарын дарга Б.Чадраабал нар гардуулж өгөв.

Шинээр долоон нягтлан бодогч эрхээ авч, Завхан аймаг 135 мэргэшсэн нягтлан бодогчтой боллоо.

1. Баянтэс сумын Санхүүгийн албаны дарга П.Цэрэнлхам
2. Сонгино сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Б.Мөнхзул
3. Боловсролын газрын төсвийн мэргэжилтэн Г.Нямцэнд
4. Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн санхүү албаны дарга Ж.Мөнхбаяр
5. Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын ерөнхий нягтлан бодогч Б.Баянмөнх
6. Завхан аймгийн Төрийн аудитын газрын аудитор О.Алтансувд
7. Цахим хөгжил харилцаа холбооны яамны мэргэжилтэн Б.Мөнхбат нар Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч болж байна.

Харин Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахмад Э.Мөнгөнзул, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогч Б.Энхтуяа, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Т.Гэрэлмаа нар хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч, ахмад мэргэшсэн нягтлан бодогч Б.Батхүү, Санхүү хяналт шалтгалтын ахлах байцаагч Т.Цэрэндолгор нар аудит болон баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламжаа тус тус гардан авав.

2026 оны эхний хагас жилд орон нутаг болон Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад нийт 979 шалгуулагч хамрагдсанаас 119 нь тэнцсэн бөгөөд үүний долоо нь Завхан аймгийн мэргэшсэн нягтлан бодогч юм.

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ) нь 2026 онд үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойтойгоо золгож байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 6,081 мэргэшсэн нягтлан бодогчийг бэлтгэжээ.

Аялал зугаалгын үед болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨМЖ
25/06/2026

Аялал зугаалгын үед болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨМЖ

ЗАВХАН АЙМГИЙН БАЯНТЭС, ИДЭР, ТЭС СУМАНД ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НӨХӨН СОНГУУЛЬ БОЛЛООИТХ-ын нөхөн сонгуулийн сана...
21/06/2026

ЗАВХАН АЙМГИЙН БАЯНТЭС, ИДЭР, ТЭС СУМАНД ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НӨХӨН СОНГУУЛЬ БОЛЛОО

ИТХ-ын нөхөн сонгуулийн санал хураалтын дүнгээр:

●Баянтэс сумын ИТХ-ын төлөөлөгчөөр Г.Энхсайхан /МАН/
●Тэс сумын ИТХ-ын төлөөлөгчөөр Ц.Жамбажав /АН/
●Идэр сумын ИТХ-ын төлөөлөгчөөр Л.Мөнх-Эрдэнэ /АН/ нар тус тус сонгогджээ.

“ЗАВХАН” СОНИНЫ 25 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН НЭЭЛТ БОЛЛООЗавхан аймгийн ууган хэвлэл мэдээллийн байгууллага “Завхан” сонины 25 ж...
19/06/2026

“ЗАВХАН” СОНИНЫ 25 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН НЭЭЛТ БОЛЛОО

Завхан аймгийн ууган хэвлэл мэдээллийн байгууллага “Завхан” сонины 25 жилийн ой энэ онд тохиож байна. 2001 оны 1 дүгээр сарын 15 нд анхны дугаараа хэвлэн гаргаж, орон нутгийн бие даасан хэвлэлийн шинэ түүхийг эхлүүлж байжээ. Улмаар тэр жилдээ Монгол Улсын хэмжээнд “шилдэг сонин”-оор шалгарч, богино хугацаанд нэр хүндээ бататгасан байна.

“Завхан” сонины 25 жилийн ойн баярын нээлтэд Завхан аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Болдбаатар оролцож үг хэллээ. Тэрбээр “Завхан” сонин нь нийтлэлийн бодлогоороо бусад хэвлэл мэдээллийн байгууллагаас ялгардаг мэргэжлийн редакц төдийгүй завхан нутгийн нийт уншигчдыг мэдэх эрхээр хангах үүргээ түүхэн цаг хугацаанд сайн биелүүлж, стратегийн өөрчлөлт хийж, байгаль орчныг дэмжигч хэвлэл мэдээллийн байгууллага болон хөгжжээ.

Завхан сонины редакцын зүгээс орон нутагтаа олон ажил санаачлан хэрэгжүүлснээс дурдвал “Улсын хөгжил сумаас эхэлнэ” нэртэй тогтмол тусгай дугаар гаргаж, сум хөгжүүлэх сан болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын мэдээллийг тогтмол нийтэлж эхэлсэн” хэмээн онцлов.

Түүнчлэн “Завхан” сонинд ажиллаж, аймгийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсан Б.Баярмаа, Д.Нацагаа, Х.Саранчимэг нарыг Завхан аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

2008 оноос сонины хэвлэлтийн давтамж шинэчлэгдэж, 7 хоног тутмын тогтмол хэвлэл болон хөгжсөнөөр “Завхан” сонин энэ жил 25 жилийн түүхэн ойтойгоо золгож, нийт “1039 дэх дугаар”-аа хэвлэн, тасралтгүй хөгжлийн замналаа үргэлжлүүлж байна.

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийг даган “Завхан” сонин үйл ажиллагаандаа цахим шилжилтийг үе шат­тай хэрэгжүүлж, албан ёсны цахим сайт болон олон нийтийн сүлжээний хуудсуудыг хөг­жүү­лэн мэдээлэл түгээх боломжоо өргөжүүлжээ.

Өдгөө сонинд нийтлэгдсэн мэдээ, сурвалжилга, ярилцлага, нийтлэлүүдийг цахим сайт болон пэйж хуудсаар дамжуулан уншигчдад шуурхай хүргэж байгаа нь мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна уншигчдын хүрээг өргөжүүлэх, орон нутгийн мэдээллийг цаг алдалгүй түгээх нөхцөлийг бүрдүүлж байна.

17/06/2026

Отгонтэнгэр хайрхны тахилгын онцлох агшин 🇲🇳🇲🇳

ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛООЭнэхүү ёслол эхлэх үед лам хуврагууд ном хурж, сүсэгтэн ...
17/06/2026

ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО

Энэхүү ёслол эхлэх үед лам хуврагууд ном хурж, сүсэгтэн олон залбирал үйлдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв.

Дараа нь хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Завхан аймгийн далбааг тахилын ширээнээ залж байрлууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг үндэсний сурын спортын Даян мэргэн Б.Ёндонд хүлээлгэн өгч, Завхан аймгийн Улиастай сумын уяач, Ш.Бат-Эрдэнийн адуун сүргээс сонгосон цагаан морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв.

Ийнхүү Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслол өндөрлөлөө.

Найм дахь удаагийн төрийн тахилгын ёслолд Засгийн газар, УИХ-ын гишүүд, сүсэгтэн олон хутагтууд зэрэг 40 мянга гаруй зочид оролцов.

Address

Монгол Улс
Монгол Улс

Alerts

Be the first to know and let us send you an email when Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал:

Shortcuts

Share