Увс аймгийн Тариалан сумын газрын даамал

Увс аймгийн Тариалан сумын газрын даамал Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Увс аймгийн Тариалан сумын газрын даамал, Government Organization, Увс аймгийн Тариалан сум, Тариалан Сум.

📢 ЗАРЛАЛ“Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдах гэж байна.Иргэдийн санал...
10/03/2026

📢 ЗАРЛАЛ
“Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдах гэж байна.
Иргэдийн санал бодлыг сонсох, мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулагдаж буй энэхүү хэлэлцүүлэгт сумын төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагын албан хаагчид, иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
📍 Хаана: Тариалан сумын Соёлын төв
🗓 Хэзээ: 2026.03.12
⏰ Цаг: 10:00
Зохион байгуулагч:
Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Тариалан сумын ЗДТГ
📞 Лавлах утас: 89226482
Иргэн таны санал бодол газрын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулахад чухал хувь нэмэр болно.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 🤝

19/01/2026

Газрын гэрчилгээг цахимаар баталгаажуулах зааврыг хүргэж байна

19/01/2026

Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ цахимаар баталгаажуулах зааврыг хүргэж байна.

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР ШИНЭЧЛЭГДЛЭЭГазар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий...
04/11/2025

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны А/185 дугаар “Загвар, маягт батлах тухай” тушаал батлагдсан. Уг тушаалын дагуу иргэн хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн цахим гэрчилгээний загварыг шинэчлэн, улсын хэмжээнд үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ. Шинэчилсэн цахим гэрчилгээ нь дараах давуу байдлыг бүрдүүлсэн болно. Үүнд:
✅ QR кодын аюулгүй байдал өндөржсөн
Гэрчилгээний нууцлал бүхий код /QR/ нь илүү олон төрлийн мэдээллийг агуулах, мэдээллийн өөрчлөлтийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран түргэн шуурхай бүрдүүлэх бөгөөд баталгаажилтын бүрдэл нь олон тооны өгөгдөл мэдээллээс бүрддэг болсон.
✅ Бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээлэл тусах боломжтой
Гэрчилгээний хоёр дахь хуудсанд газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэлтэй холбоотой мэдээлэл дэлгэрэнгүй тусах бөгөөд мэдээллийн хэмжээнээс хамааран нэмэлт хуудас үүсэх боломжтой болсон. Жишээлбэл: /Барьцааны бүртгэл, хамтран эзэмшигч, шилжилт хөдөлгөөний мэдээлэл, зөрчлийн мэдээлэл гэх мэт./
✅ Төрийн болон бусад бүртгэлтэй уялдсан
Төрийн болон бусад байгууллагын бүртгэл, түүний өөрчлөлтийг гэрчилгээний нууцлал бүхий код /QR/-той холбож шинэчлэгдэх боломжтой болсон. /Эрх хүчингүй болох, эрх шилжүүлэх, хугацаа дууссан, нотариатын гэрээ хийгдсэн гэх мэт/
✅ Үндэсний бичгээр хэвлэгдэх боломжтой
Эрхийн гэрчилгээний бичиглэл нь Монгол бичгээр гардаг болсон.
✅ Мэдээлэлд нээлттэй хандах боломж
Гэрчилгээний нууцлал бүхий код /QR/-ыг ашиглан тухайн газрын зурган мэдээлэл, эрхийн улсын бүртгэлийн бүртгэлийн мэдээлэл, шийдвэр, гэрээ, төлбөр, эрхийн хугацаа гэх мэт мэдээллүүдийг нээлттэй харах боломжтой болсон.
Иргэн, хуулийн этгээд нь өөрийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг цахимаар авах боломжтой билээ.
/WWW.EGAZAR.GOV.MN/

01/07/2025
🏙 Хот байгуулалт гэж юу вэ, бидэнд яагаад чухал вэ?Хот байгуулалт гэдэг нь хот, суурин газрын төлөвлөлт, хөгжүүлэлттэй х...
10/06/2025

🏙 Хот байгуулалт гэж юу вэ, бидэнд яагаад чухал вэ?

Хот байгуулалт гэдэг нь хот, суурин газрын төлөвлөлт, хөгжүүлэлттэй холбоотой маш өргөн хүрээтэй ойлголт юм. Энэ нь зөвхөн барилга барих бус, харин иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилготой судалгаа, зураг төсөл, тохижилт, барилгажилт зэргийг уялдуулсан цогц үйл ажиллагаа юм.

🔍 Хот байгуулалтын хүрээнд дараах хүчин зүйлсийг нарийвчлан судалж, үндэслэлтэй төлөвлөдөг:
🌿 Байгаль орчин: газар, байгалийн нөхцөл, экологи
👥 Нийгэм, эдийн засаг: хүн амын суурьшил, шилжилт хөдөлгөөн, ажил эрхлэлт, орон сууц, үйлчилгээ, суурьшлын бүсийн нягтрал
🏗 Дэд бүтэц: зам, тээвэр, ус, дулаан, хог хаягдал, шугам сүлжээ
🏞 Орон зайн зохион байгуулалт: ландшафт, газрын ашиглалт, архитектур

📌 Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр дараах бодит үр дүн, ач холбогдол бий болно:
✅ Нийгмийн болон инженерийн дэд бүтцийг уялдуулж хөгжүүлэх
✅ Иргэдэд гэр бүлийн хэрэгцээнд тохирсон газрыг зүй зохистой олгох
✅ Газрын ашиглалтыг оновчтой зохицуулж, иргэдийн газрын эрхийг баталгаажуулах
✅ Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах
✅ Ногоон байгууламж, амралт зугаалгын бүс нэмэгдүүлэх
✅ Иргэдийн тав тухтай, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой

⚖️ Хууль зүйн анхаарах зүйл:
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй болон албан ёсоор батлагдаагүй нутаг дэвсгэр дээр газар олголт хийхийг хуулиар хязгаарладаг. Өөрөөр хэлбэл, тухайн хот, суурин газар төлөвлөлтгүй бол шинээр газар олголт хийх боломжгүй юм. Иймд төлөвлөлт бол зөвхөн баримт бичиг биш — иргэн бүрийн эрх, аюулгүй байдал, ирээдүйн баталгаа юм.

📊 Улсын хэмжээнд:
167 сумын төв хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй
44 сумын төвд төлөвлөгөө боловсруулагдаж байна
119 сумын төв орон нутгийн төсөвтөө төлөвлөгөө боловсруулах зардлаа тусгаж, хот суурин газарт иргэн, хуулийн эдгээдэд газар олгох нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
👥 Иргэн бүрийн оролцоо чухал! Та бидний амьдрах орчин, газрын эрх, хүүхдийн ирээдүй — бүгд энэ төлөвлөлттэй шууд холбоотой.
📣 Хамтдаа зөв төлөвлөж, ухаалаг хөгжицгөөе!

🏙 ХОТ БАЙГУУЛАЛТ ГЭЖ ЮУ ВЭ? БИДЭНД ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

09/06/2025

Иргэн та газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай хүсэлтийг цаг хугацаанд нь гаргана уу.

📍 Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө гэж юу вэ?📌 Өмнө нь:Сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөг...
09/06/2025

📍 Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө гэж юу вэ?

📌 Өмнө нь:
Сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ихэвчлэн хот, суурин газрын ашиглалт, газрын байршил, зориулалт, хэмжээ зэрэг асуудал тусгагддаг байсан бөгөөд бэлчээр, ой, усан сангийн газар зэрэг байгалийн нөөцийн зохистой ашиглалт, хамгаалалт хангалттай тусгагддаггүй байв.

📌 Шинэчлэл нь:
Энэхүү асуудлыг арилгах зорилгоор 2015 оноос эхлэн “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө”-г санаачлан хэрэгжүүлж, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд дунд хугацаанд хэрэгжүүлэх газар зохион байгуулалтын нэгдсэн бодлогын баримт бичигтэй болгож эхэлсэн.

✅ Одоогийн байдлаар нийт 181 сум нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулан хэрэгжүүлж байна.

🧭 Энэ төлөвлөгөө нь газрын нөөцийг хамгаалж, тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлж, тухайн сумын хөгжлийн зорилтод нийцсэн орон зайн шийдлийг гаргахад чиглэдэг үндсэн суурь баримт бичиг юм.

📲 Дэлгэрэнгүйг QR кодоор орж үзнэ үү.
📧 [email protected] | 🌐 www.gazar.gov.mn | ☎️ 1800 0101

📍 СУМЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ГЭЖ ЮУ ВЭ?

17/03/2025

👉Иргэдийн асууж байгаа нийтлэг асуултуудад Газар зохион байгуулах хэлтсийн дарга Ц.Ихбаяр хариулж байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД 2025 ОНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН НИЙТ ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ЗОРИУЛАЛТ”-ЫГ БАТАЛЛАА...
06/03/2025

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД 2025 ОНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН НИЙТ ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ЗОРИУЛАЛТ”-ЫГ БАТАЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2025.03.06)-ийн хуралдаанаар “Монгол улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг хэлэлцэн баталлаа.

Засгийн газрын тогтоолоор 2025 онд нийт 8348 иргэнд 926.38 га газрыг өмчлүүлэхээр тогтоолоо. Ингэснээр тус тогтоолоор газар өмчлүүлэх байршил батлагдсан аймаг, нийслэл, сум, дүүрэгт иргэд газар өмчилж авах боломж бүрдэж байна.

Тухан шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Монгол Улсын иргэнд өмчлүүлэхээр туссан байршлыг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан эсэх, хамгаалалтын бүс, зурвас газар, улсын тусгай хэрэгцээний газар, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай байгаа эсэхийг тус тус шалгаж, давхцал, зөрчилгүй байршлуудыг тус Засгийн газрын тогтоолд тусгасан.

Ийнхүү тухайн жилд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын саналыг холбогдох хууль, журмын дагуу давхцал, зөрчилтэй эсэхийг шалгадаг болсноор улсын хэмжээнд газар зохион байгуулалтын болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй газар олгож ирсэн сумдыг төлөвлөгөөтэй болгож, газар өмчлөлийг зөвхөн төлөвлөгөөний дагуу явуулах, газрын зөрчил, маргаан үүсэхээс сэргийлэх, газар чөлөөлөлтөд зарцуулах төсвийн зардлыг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.

“ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ” ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛААГазрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших...
06/03/2025

“ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ” ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА

Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталдаг байсан зохицуулалтыг өөрчлөн 2023 онд Газрын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Засгийн газар батлахаар болсон.

Тус газар нь хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд төрийн байгууллагуудын мэдээллийн санг холбож дундын мэдээллийн санг байгуулах, газартай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулах, сүүлийн үеийн технологид нийцсэн системийн хөгжүүлэлтийн ажлуудыг үе шаттайгаар хийж дууссан тул энэхүү үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын төслийг шинэчлэн боловсруулсан бөгөөд тус журмын төслийг Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр /2025.03.06/-ийн өдөр хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

“Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” батлагдсанаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэж байна. Үүнд:

✅Газрын тухай хуульд заасны дагуу иргэний шинээр гэр бүлийн хэрэгцээнд үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэдэг болов;

✅Газар эзэмших, ашиглахтай холбоотой 27 төрлийн хүсэлтийг цахим системээр хүлээн авч, шийдвэрлэх боломж бүрдэв;

✅Иргэн, хуулийн этгээдээс шаарддаг 15 гаруй төрлийн цаасан материалуудыг QR кодоор баталгаажуулж, системээс автоматаар үүсгэх, мөн төрийн байгууллагад хадгалагдаж буй мэдээллийг иргэдээс дахин шаардахгүй байхаар болов;

✅Газартай холбоотой 40 гаруй төрлийн үйлчилгээг И-газар цахим систем, И-Монголиа цахим үйлчилгээний нэгдсэн портал болон киоск төхөөрөмжөөр дамжуулан авах боломжтой болов;

✅Газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой харилцааг хуульд байхгүй зохицуулалтаар буюу ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг байсан тогтолцоог өөрчилж, тухайн асуудал хариуцсан албан хаагч шууд цахимаар шийдвэрлэж, төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэв;

✅Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой харилцааг хуулийн хугацаанд буюу 5 хоногийн дотор шийдвэрлэх боломжийг бүрдэв;

✅Төрийн байгууллага хооронд газартай холбоотой мэдээлэл солилцох үйл ажиллагааг цаасаар бус цахимаар бүрдүүлэх, солилцох, баталгаажуулах гэх мэт боломжууд бүрдэж байна.

Газрын харилцааг зохицуулсан хууль давсан журмууд цуцлагдлаа.✅️ Газар олголттой холбоотой 10 төрлийн шат дамжлага давдаг...
24/02/2025

Газрын харилцааг зохицуулсан хууль давсан журмууд цуцлагдлаа.

✅️ Газар олголттой холбоотой 10 төрлийн шат дамжлага давдаг байдлыг зогсоолоо

✅️ Газар олгохын тулд 29 төрлийн цаасан материал бүрдүүлдэг байсныг 100% цахим болголоо

Хэн нэгэн дарга, мэргэжилтний үүд сахиж, танил тал хайдаг байдал багасч төрийн хүнд суртал буурсаар...

ЗӨВ-ШӨӨРЛИЙГ #ЗӨВ БОЛГОЁ

Address

Увс аймгийн Тариалан сум
Тариалан Сум

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Увс аймгийн Тариалан сумын газрын даамал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Увс аймгийн Тариалан сумын газрын даамал:

Shortcuts

Share