04/06/2026
📌📌📌“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран 1072 хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх талаар иргэд, олон нийтэд мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаа.
📌📌Мөн иргэдэд хувьцаа болон хуримтлагдсан ногдол ашгийг өвлөгчид шилжүүлэх хууль эрх зүйн зохицуулалт, ерөнхий дараалал, бүрдүүлэх баримт бичгийн талаар нэгдсэн мэдээлэл хүргэх, иргэдийн түгээмэл асуултад хариулт өгөх, нотариатаас “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгох, брокерийн компаниас өв хүлээн авагчид данс нээх үйлчилгээг үзүүллээ.