24/03/2024
Мэндчилгээ
“Битумина монголиа” ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэндийг эрхэм хувьцаа эзэмшигчид, удирдлагууд, харилцагчид болон нийт ажилтнууддаа өргөн дэвшүүлье.
10 жилийн хугацаанд бид битум хайлуулах терминал, хүйтэн асфальтын үйлдвэр, авто замын тэмдэг тэмдэглэгээний термопластик будгийн үйлдвэрийг ашиглалтанд оруулж, чанарын менежментийн тогтолцооны Олон Улсын ISO 9001:2015 стандартыг удирдлагын болон гүйцэтгэлийн түвшинд нэвтрүүлсэн бөгөөд замын гео тор Tensar компанийн албан ёсны борлуулагч болсон байна.
Бид Олон Улсын жишигт бүрэн нийцсэн авто замын бүх төрлийн түүхий эд, материалын үндэсний үйлдвэрлэгч, худалдан борлуулагч, үйлчилгээ үзүүлэгч билээ.
Эх орныхоо зам, барилгын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд найдвартай байдал бидний үйлчилгээний хамгийн чухал давуу тал юм.
Хөгжлийн замыг хамтдаа цогцлоож байгаа та бүхэндээ эрүүл энх, эрдэм билэг, ололт амжилтын дээдийг ерөөж хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.