Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар Дорнод аймаг Засаг даргын тамгын газар

🇲🇳Ш.ЁЛ: АЙМГИЙН 2027 ХӨГЖЛИЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАХ САНАЛАА ТӨСӨВТЭЙГӨӨ УЯЛДУУЛЖ ИРҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ БҮХ УДИРДЛАГУУДА...
03/08/2026

🇲🇳Ш.ЁЛ: АЙМГИЙН 2027 ХӨГЖЛИЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАХ САНАЛАА ТӨСӨВТЭЙГӨӨ УЯЛДУУЛЖ ИРҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ БҮХ УДИРДЛАГУУДАД ҮҮРЭГ БОЛГОЛОО

Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын Удирдах ажилтнуудын өнөөдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын Дорнод салбар, Нийгмийн эрүүл мэндийн төв, Ус цаг уур, орчны шинжилгээний төв тус тус мэдээллээ танилцууллаа.

✅️Аймгийн Засаг дарга Ш.Ёл танилцуулсан мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв.

1.Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагууд, сумдын Засаг дарга нар, хадланчдын төлөөлөлтэй уулзсан хэлэлцүүлгийн үед өгсөн үүрэг чиглэлийн биелэлт болон хадлангийн явцын талаар танилцуулахыг аймгийн Байгаль орчны газрын дарга, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт,

2.Шатахуунтай холбоотой аливаа асуудалд бодлого барьж ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Дорнод салбарын даргад, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогчид,

3.Шатахуун, түлшний нөөц болон бусад шаардлагатай дэмжлэг үзүүлэх асуудлыг аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, гарсан шийдвэрийг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад албан бичгээр хүргүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч, Бүсийн төв, аймгийн Онцгой байдлын газрын дарга нарт,

4.Аймгийн 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулан төлөвлөгөөнд тусгах саналаа төсөвтэй уялдуулан ирүүлэхийг нийт байгууллагын удирдлагуудад, саналыг нэгтгэн танилцуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргад,

5.Хог шатаах зуух барьж байгуулах газрын байршил, холбогдох тооцоо судалгааг хийж танилцуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргад,

✅️Хоёр:Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат шуурхай хуралдаанд тавьсан мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв.

Үүнд:
1.Орон нутгийн болон улсын чанартай авто зам дагуух хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэх ажлыг холбогдох сумын Засаг дарга нартай хамтран шуурхай зохион байгуулж ажиллахыг аймгийн Байгаль орчны газрын даргад,

2.Хадлан тэжээл бэлтгэх ажлыг хууль журмын дагуу байгаль орчинд ээлтэй байдлаар зохион байгуулж, байгуулсан хадлангийн гэрээнүүдийг иргэд олон нийтэд ил тод нээлттэй байршуулах, гал түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажиллах талаар хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Бүсийн төв, аймгийн Онцгой байдлын газрын дарга нарт тус тус үүрэг болгов.

🇲🇳МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН Д.ОДХҮҮД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Мон...
03/08/2026

🇲🇳МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН Д.ОДХҮҮД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, мастер үсчин Д.Одхүүг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

​Түүнд төрийн дээд цолоор шагнуулж олон жил салбартаа манлайлан ажилласанд баяр хүргэж, аймгийн Засаг даргын хүндэтгэлийг гардуулав.

03/08/2026

✅️✅️✅️ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНЫ МЭДЭЭЛЭЛ

02/08/2026

ДАГШИНБУЛАГ ҮСЧНИЙ ГАЗРЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ У.ОЮУНТУЯА:
"Шавиараараа бахархсан сайхан өдөр тохиолоо. Миний шавь Д.Одхүү Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдсанд үнэхээр баяртай байна.
Багш хүний хувьд шавийнхаа амжилтыг харах хамгийн том бахархал байдаг. Амжилт гэдэг чинь үнэхээр ойрхон байдаг юм байна. Зорилгодоо үнэнч байж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүссэн өндөрлөгтөө хүрдэг гэдгийг шавь маань үлгэрлэн харууллаа.

02/08/2026
МОНГОЛ УЛСЫН  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН Д.ОДХҮҮГ ХҮНДЭТГЭН УГТЛААМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2026 оны Үндэс...
02/08/2026

МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН Д.ОДХҮҮГ ХҮНДЭТГЭН УГТЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2026 оны Үндэсний их баяр наадмын босгон дээр "Монгол Улсын Үйлчилгээний Гавьяат Ажилтан" цолоор шагнагдсан Монгол Улсын мастер үсчин, "OD Hair Studio", "SKY" салоны үүсгэн байгуулагч, "Алтан гар" Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны үүсгэн байгуулагч, Хүндэт зөвлөх Д.Одхүүг Дорнод аймгийн Үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны төлөөлөл хүндэтгэлтэйгээр угтан авч, баяр хүргэлээ.

Тэрээр Дэлхийн үсчин, гоо заслын байгууллага (OMC)-ийн олон улсын шүүгч, дасгалжуулагчаар ажиллаж, Монгол Улсын шигшээ багийн тамирчдыг олон улсын тэмцээн, уралдаанд амжилттай бэлтгэн оролцуулж, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай олон арван шилдэг мэргэжилтнийг бэлтгэн төлөвшүүлжээ.

Түүний мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр зүтгэлийн үр дүнд OMC Hairworld олон улсын тэмцээний хүрэл медаль, Дэлхийн үсчин, гоо засалчдын холбооны Хүндэт алтан медаль, Шилдэг дасгалжуулагчийн мөнгөн медаль зэрэг нэр хүндтэй шагналууд хүртсэнээс гадна олон улсын тэмцээний шүүгчээр ажиллан Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхий дахинд өндөрт өргөж ирсэн юм.

Үсчин, гоо заслын салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, мэргэжлийн өндөр ур чадвар, залуу үеийн мэргэжилтнүүдийг сурган бэлтгэх үйлсэд гаргасан олон жилийн үр бүтээлтэй хөдөлмөрийг нь төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын төрийн дээд цол болох "Монгол Улсын Үйлчилгээний Гавьяат Ажилтан" цолоор шагнасан нь салбарын нийт ажилтан, мэргэжилтнүүдийн хөдөлмөрийг үнэлсэн томоохон үйл явдал боллоо.

31/07/2026

Хэрлэн сумын 2, 3 дугаар баг Лхамжавын гудамж 2.8км урт, 4 эгнээ бүхий авто замын шинэчлэл...

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ойн баярын хурал боллоо.Арга хэмжээнд аймгийн За...
31/07/2026

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ойн баярын хурал боллоо.

Арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон орон нутгийн удирдлагууд, ахмад багш нар болон үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцож, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан багш, ажилтнуудад төрийн дээд одон медаль, салбарын болон аймгийн шагналуудыг гардууллаа.

31/07/2026

✅️Хэрлэн сум 9 дүгээр баг Орон сууцны 19 дүгээр байрны баруун талаас орон сууцны 2 дугаар байр хүртэлх нийт 132 метр урттай хатуу хучилттай авто зам, 2 талаар 1,6м өргөн явган зорчигчийн замын бүтээн байгуулалт.

30/07/2026

Ч.Ганбат: Өсөн нэмэгдэж буй хүн ам, хэрэгцээнд тулгуурлан Чойбалсан хотын ус хангамжийн "Төмөр шүүх станц" болон "Бохир цэвэрлэх байгууламж"-ийг нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байна.

Өнөөдөр газар дээр нь ажиллаж байгаа УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нар дээрх асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Address

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
Чойбалсан Хот
21000

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share