Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар

Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД БАЙРЛАСАН ГРАЖУУДЫГ ҮЕ ШАТТАЙГААР ЧӨЛӨӨЛЖ, ДАХИН ТӨЛӨВЛӨН ТОХИЖУУЛНААрвайхээр сумын Иргэдийн Т...
30/07/2026

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД БАЙРЛАСАН ГРАЖУУДЫГ ҮЕ ШАТТАЙГААР ЧӨЛӨӨЛЖ, ДАХИН ТӨЛӨВЛӨН ТОХИЖУУЛНА

Арвайхээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаанаар нийтийн эзэмшлийн зам талбайд байрласан автомашины гражуудын дахин төлөвлөлт, зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан.

Төлөвлөгөөний хүрээнд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж буй нийт 138 автомашины гражийг үе шаттайгаар буулгаж, талбайг чөлөөлөн, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий автомашины ил зогсоол, хүүхдийн тоглоомын талбай зэрэг иргэдэд зориулсан нийтийн эзэмшлийн орчныг бүрдүүлнэ.

Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин сайжирч, нийтийн эзэмшлийн талбайн эмх цэгц, ашиглалт дээшлэхийн зэрэгцээ хүүхэд, өндөр настанд ээлтэй орчин бүрдэх ач холбогдолтой юм.

Арвайхээр сумын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд 13 багийн нийт 75 өрхөд 3–5 кВт хүчин чадалтай нарны панел ...
30/07/2026

Арвайхээр сумын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд 13 багийн нийт 75 өрхөд 3–5 кВт хүчин чадалтай нарны панел систем суурилуулах төсөл хэрэгжинэ.

Иймд нарны панел систем суурилуулах хүсэлтэй өрхүүд харьяа багийн ажлын албанд бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал
✅Иргэний үнэмлэхний хуулбар
✅Багийн Засаг даргын тодорхойлолт
✅Газар өмчлөх эрхийн гэрчилгээ эсхүл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар
✅Өргөдөл

Суурилуулах системд багтах тоног төхөөрөмж
♻️Нарны панел
♻️Инвертер
♻️Батерей хуримтлуур
♻️Ухаалаг тоолуур

Төлбөрийн нөхцөл
📌Суурилуулалтын ажил эхлэх үед иргэн өөрийн оролцооны төлбөр болох 30 хувь буюу 2,107,000 төгрөгийг төлж, гэрээ байгуулна.

Анхаарах зүйл
❗️Сонгогдсон өрхүүд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж, төслийн хэрэгжилтийн үр дүн болон ашиглалтын мэдээллийг тогтмол хуваалцана.
❗️Сонгогдсон өрхүүд суурилуулсан тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж, хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй.

☎️Дэлгэрэнгүй мэдээллийг: 9569-9919 дугаарын утсаар лавлана уу.

"БУГА СОГООТЫН ӨНДӨРЛӨГ", "ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН"-Г МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭГЭЭР ХӨГЖҮҮЛНЭАрвай...
29/07/2026

"БУГА СОГООТЫН ӨНДӨРЛӨГ", "ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН"-Г МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭГЭЭР ХӨГЖҮҮЛНЭ

Арвайхээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаанаар "Буга согоотын өндөрлөг", "Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн"-гийн үйл ажиллагааг соёл, амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний чиглэлээр хөгжүүлж, ашиглалтыг сайжруулах зорилгоор менежментийн гэрээгээр гүйцэтгүүлэх тухай асуудлыг хэлэлцэн баталсан билээ.

Менежментийн гэрээний хүрээнд тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, иргэдэд ээлтэй, тогтвортой үйл ажиллагааг бүрдүүлэх юм.

Тодруулбал, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, худалдаа, үйлчилгээг стандартын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, эрүүл ахуй, тохижилт, цэвэр орчныг бүрдүүлэх, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн шийдлийг хэрэгжүүлэх, соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах, иргэдийн спорт, идэвхтэй хөдөлгөөн, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үйл ажиллагааг дэмжих боломжийг бүрдүүлнэ.

Ингэснээр Арвайхээр сумын иргэд, зочид, жуулчдын амралт, чөлөөт цагийн орчин илүү тохилог болж, аялал жуулчлал, үйлчилгээний чанар, хүртээмж шинэ шатанд хүрнэ.

ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕСүүлийн өдрүүдэд олон хоног үргэлжилсэн борооны улмаас гэр хорооллын гудамж, зам та...
29/07/2026

ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сүүлийн өдрүүдэд олон хоног үргэлжилсэн борооны улмаас гэр хорооллын гудамж, зам талбай ихээр эвдэрч, үерийн эрсдэл нэмэгдээд байна.

27/07/2026
27/07/2026
Арвайхээр хотын захирагчийн албаны архитекторын ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.Материалыг 2026 оны 07 дуг...
25/07/2026

Арвайхээр хотын захирагчийн албаны архитекторын ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
Материалыг 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл Засаг даргын Тамгын газрын 303 тоот өрөөнд хүлээн авна

21/07/2026

Address

Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5-р баг, Барилгачдын гудамж, Барилгын 5 тоот
Arvayheer

Alerts

Be the first to know and let us send you an email when Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар:

Shortcuts

Share