25/12/2025
АРВАЙХЭЭР СУМЫН ИЛТГЭГЧ С.ОДБАЯР, Г.АРИУНХҮСЛЭН, М.ЦОЛМОН НАР ЭХНИЙ БАЙРУУДАД ШАЛГАРЛАА🇲🇳👏🎉
🎤🧑🏫👩🏫2025 оны Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээн "Эрэл-шийдэл" нэрийн дор найм дахь жилдээ амжилттай зохиогдлоо.
☘️🎊🎉Энэ удаагийн тэмцээнд Өвөрхангай аймгийн 7 сумын 24 илтгэгч сурагч оролцсон юм. Илтгэгчид аваргын төлөө хоёр үе шаттайгаар өрсөлдөн илтгэх ур чадвар, айдас, сандрал, бүтээлч сэтгэхүй, мэдлэг, мэдээллээ бодитоор сорьсоноороо энэхүү тэмцээн ихээхэн онцлогтой байлаа.
🎤Тэмцээний эцсийн дүнгээр:
🥇Тэргүүн байрт Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн 11Е ангийн сурагч Санчир-Эрдэнийн Одбаяр,
🥈Дэд байрт Арвайхээр сумын Мэргэд сургуулийн 11В ангийн сурагч Ганчөдөрийн Ариунхүслэн,
🥉Гутгаар байрт Арвайхээр сумын Мэргэд сургуулийн 11А ангийн сурагч Мөнхбатын Цолмон,
🎖️Тусгай байрт Хайрхандулаан сумын ЕБ-ын 12А ангийн сурагч Жаргалсайханы Насанжаргал,
🎖️Тусгай байрт Баянгол сумын ЕБ-ын 11Б ангийн сурагч Мөнхбаатарын Цэвэлмаа нар шалгарлаа.
🇲🇳Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Өвөрхангай аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Уран илтгэгч төв,
Хамтран зохион байгуулагчаар:
🇲🇳Өвөрхангай аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
🇲🇳Өвөрхангай аймгийн Залуучуудын Хөгжлийн Зөвлөл
🇲🇳Өвөрхангай аймгийн Хүүхдийн зөвлөл
🇲🇳Өвөрхангай аймгийн Залуу судлаачдын холбоо
🇲🇳Өвөрхангай аймгийн Соёл урлагийг дэмжих залуучуудын зөвлөл
🇲🇳Өвөрхангай аймгийн Социал Демократ Монголын Залуучуудын холбоо
🇲🇳Өвөрхангай аймгийн Залуучуудын хөгжлийн төв
🇲🇳Баялаг нийлэмж клуб
🇲🇳Эртэч Монгол Өвөрхангай салбар нар ажиллалаа.
Мэдлэг, ур чадварыг эрхэм зорилгоо болгож тэмцээнд оролцсон бүх илтгэгчид, тэдний багш, сурган хүмүүжүүлэгчид, зохион байгуулагчдад бүгдэд нь талархал илэрхийлж, амжилт хүсье.