Онги 13 дугаар баг

Онги 13 дугаар баг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Онги 13 дугаар баг, Government Organization, 13-ulziit 375, Arvayheer.

13/08/2026

🏢⏰🏣2026-2027 оны хичээлийн жил эхлэх дөхөж эцэг эх, асран хамгаалагч та хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангаж байна уу? Тэмүүлэл-Эрдэм сургуулийн 1 дүгээр ангид элсэгчдэдээ дүрэмт болон биеийн тамирын хувцсаа авахдаа “УРБАН” үндэсний брэндийг сонгохыг санал болгож байна. (манай сургууль нь өнгөрсөн хичээлийн жилийн төгсгөлд ажлын хэсэг ажиллан, эцэг эхчүүд, асран хамгаалагчдаас санал, сэтгэгдэл авсны үндсэн дээр тус саналыг хүргэж байгаа болно)
👌👌👌Энэ хичээлийн жилээс эхлэн Стандарт, хэмжил зүйн газраас сурагчийн дүрэмт хувцас бүрэлдэхүүнд поло загварын цамцыг албан ёсоор зөвшөөрсөн тул манай сургууль ханцуйтай бол хөх цэнхэр өнгийн, ханцуйгүй бол цагаан өнгийн поло цамцыг санал болгож байна.
🥰😍😀Та бүхэнтэйгээ удахгүй эхлэх шинэ хичээлийн жилдээ баяр, хөөртэй уулзацгаая.
https://www.facebook.com/share/v/1cHT3iCXxT/

13/08/2026

ЕБС-ийн НЭГДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙГ E-Mongolia СИСТЕМЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА.
2026-2027 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Улсын хэмжээнд 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан зохион байгуулна. Иргэд нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай аж.

Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

Хэрвээ хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 14-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх;

2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

Онги 13 дугаар багийн хаус хороолол доторх борооны ус зайлуулах шугам хоолойны ажил хийгдэж байна.
03/08/2026

Онги 13 дугаар багийн хаус хороолол доторх борооны ус зайлуулах шугам хоолойны ажил хийгдэж байна.

13 дугаар цэцэрлэг шинэ автомашины зогсоолтой боллоо.
03/08/2026

13 дугаар цэцэрлэг шинэ автомашины зогсоолтой боллоо.

30/07/2026

Арвайхээр сумын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд 13 багийн нийт 75 өрхөд 3–5 кВт хүчин чадалтай нарны панел систем суурилуулах төсөл хэрэгжинэ.

Иймд нарны панел систем суурилуулах хүсэлтэй өрхүүд харьяа багийн ажлын албанд бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал
✅Иргэний үнэмлэхний хуулбар
✅Багийн Засаг даргын тодорхойлолт
✅Газар өмчлөх эрхийн гэрчилгээ эсхүл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар
✅Өргөдөл

Суурилуулах системд багтах тоног төхөөрөмж
♻️Нарны панел
♻️Инвертер
♻️Батерей хуримтлуур
♻️Ухаалаг тоолуур

Төлбөрийн нөхцөл
📌Суурилуулалтын ажил эхлэх үед иргэн өөрийн оролцооны төлбөр болох 30 хувь буюу 2,107,000 төгрөгийг төлж, гэрээ байгуулна.

Анхаарах зүйл
❗️Сонгогдсон өрхүүд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж, төслийн хэрэгжилтийн үр дүн болон ашиглалтын мэдээллийг тогтмол хуваалцана.
❗️Сонгогдсон өрхүүд суурилуулсан тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж, хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй.

☎️Дэлгэрэнгүй мэдээллийг: 9569-9919 дугаарын утсаар лавлана уу.

Иргэн таны эрхзүйн мэдлэгт
27/07/2026

Иргэн таны эрхзүйн мэдлэгт

Address

13-ulziit 375
Arvayheer

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Онги 13 дугаар баг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Онги 13 дугаар баг:

Shortcuts

Share