Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газар

  • Home
  • Mongolia
  • Arvayheer
  • Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газар

Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газар Иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлсэн, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардч...
11/07/2026

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн түүхэн ойн баяр наадмын мэнд дэвшүүлье🇲🇳

ИРГЭДИЙН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.👇Доорх холбоосоор саналаа ирүүлнэ үү.https://forms.gle/zG8vdrVpkWQQiaDQ9✍️Төр...
25/06/2026

ИРГЭДИЙН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.
👇Доорх холбоосоор саналаа ирүүлнэ үү.
https://forms.gle/zG8vdrVpkWQQiaDQ9
✍️Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого улс орон даяар зохион байгуулагдаж байна.
Үзлэг, тооллогын үйл ажиллагааг ил тод, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор иргэд, олон нийтээс төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалттай холбоотой санал, хүсэлт, мэдээллийг хүлээн авч байна.
Та бүхэн төрийн болон орон нутгийн өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой санал, мэдээллээ ирүүлснээр өмчийн удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно🤗

24/06/2026

ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАР
Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11/03 дугаар тогтоолоор орон нутгийн өмчит Өв эко мийт ХХК-ийг хувьчлахаар шийдвэрлэсэн.
Худалдах хуулийн этгээдийн талаарх мэдээлэл
✅ “ӨВ ЭКО МИЙТ” ОНӨХХК нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р баг, Үйлдвэрчид-3 гудамж, 303 тоот хаягт байршилтай, Мал, мах бэлтгэх үйл ажиллагаа эрхлэдэг хуулийн этгээд.
Өв Эко Мийт” ХХК-ийн эзэмшлийн 6216034377 нэгж талбарын дугаар бүхий 25,000 м.кв газар эзэмших эрхтэй, мах боловсруулах үйлдвэрийн барилга, байгууламж нь компанийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй,
- А блок буюу үйлдвэрийн хэсэг
- Б блок буюу нядалгааны хэсэг
- В блок буюу хөргөлтийн агуулахын хэсэг
- Г блок буюу конторын хэсэг гэсэн 4 блокоос бүрдэнэ.
Бүх үйлдвэр төвийн эрчим хүчинд холбогдсон, гүний худагтай, нам даралтын зуухаар дулааныг шийдвэрлэсэн.
Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд төхөөрөх үйлдвэр нь хоногт 1000-1200 бог мал, 250-300 бод мал төхөөрөх хүчин чадалтай. Хөргөлтийн систем нь Япон улсын HASEGAWA фирмийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хөргөлттэй 20 тн багтаамжтай сэврээх камер, -30-35 хэмд гүн хөлдөөх 400 тн багтаамжтай 2 камер, 500 тн багтаамжтай мах хадгалахагуулахтай, 108 м.кв талбай бүхий шулах камер, 108 м.кв талбай бүхий ангилах камертай. Зоорийн давхартаа арьс түүхий эд, толгой шийр зэрэг бохирдолтой бүтээгдэхүүнийг ангилан ялгах үйлдвэрийн В1 давхартай.
✅ Бусад хөрөнгийн хувьд мах боловсруулах үйлдвэрийн зориулалттай 103 төрлийн 7587 ширхэг тоног төхөөрөмж, 69 төрлийн 211 ширхэг тавилга эд хогшил, 3 ширхэг тээврийн хэрэгсэл, биет бус хөрөнгө зэрэг хөрөнгүүд байна.
Хөрөнгийн ангилал Нэр төрөл Хөрөнгийн үнэлгээ
1 Газар эзэмших эрх 1 682,045,000
2 Барилга, байгууламж 15 3,771,122,356
3 Тоног төхөөрөмж 103 872,354,649
4 Тавилга эд хогшил 69 55,330,413
5 Тээврийн хэрэгсэл 3 9,500,000
6 Биет бус хөрөнгө 2 4,187,000
Хөрөнгийн худалдах доод үнэ - 4,315,631,535
Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
✅Дуудлагын худалдаа болох хугацаа: 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагт.
Дуудлага худалдаа болох газар
✅ Дуудлагын худалдааг аймгийн Засаг даргын Тамгын газрын 203 тоотод танхимаар зохион байгуулна.
Худалдах доод үнэ: 4,315,631,535 (дөрвөн тэрбум гурван зуун арван таван сая зургаан зуун гучин нэгэн мянга таван зуун гучин тав)
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ:
✅ Худалдаалах доод үнийн 10% (431,563,153 төгрөг)
Ялсан этгээдийг тогтоох журам:
✅ Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл:
✅ Гэрээг ажлын 5 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчин байршуулах данс:
Хүлээн авагч хуулийн этгээд: Өв. ОНӨмчийн алба-дэнчин барьцаа
Банк: Төрийн сангийн банк
IBAN дугаар: 670090
Дансны дугаар:100100051403
✅ Дуудлага худалдаанд оролцох гадаадын иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага:
1. Дуудлага худалдаанд гадаадын иргэн, хуулийн этгээд (цаашид “гадаадын этгээд” гэх) Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн оролцож болно. “Гадаадын иргэн нь зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдээр дамжуулан оролцоно.”
2. Гадаадын этгээд нь “Хөрөнгө оруулалтын тухай хууль”, “Компаний тухай хууль”, “Газрын тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”, түүнтэй холбогдох бусад хууль тогтоомжийн шаардлагыг бүрэн хангасан байна.
3. Компанийн газрын өмчлөх эрх гадаадын этгээдэд шилжихгүй бөгөөд холбогдох хууль тогтоомжид заасан ашиглах, түрээслэх эрхийн хүрээнд хадгалагдана.
4. Гадаадын этгээд нь дуудлага худалдааны үр дүнд үүсэх бүх төрлийн татвар, хураамж, төлбөрийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцан төлнө.
5. Гадаадын этгээд нь худалдан авсан компанийн өмнөх үйл ажиллагаатай холбоотой өр төлбөр, эрсдэл, үүргийг холбогдох хууль болон гэрээнд заасны дагуу хүлээнэ.
6. Дуудлага худалдаанд оролцогч гадаадын этгээд нь холбогдох төрийн байгууллагын зөвшөөрлийг авсан байна.
✅ Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх
1️⃣ Монгол улсын иргэн, хуулийн этгээд бол дуудлагын худалдаанд оролцох хүсэлт ирүүлэхдээ:
• Иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/ -ний хуулбарын хамт
• Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягт (зөв, цэвэр бөглөх)
• Дэнчин төлснийг нотлох баримт,
• Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох бол итгэмжлэл
2️⃣ Гадаадын этгээд бол дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирүүлэхдээ:
• Иргэний хувьд паспортын хуулбар (монгол хэл рүү орчуулж, нотариатаар баталгаажуулсан);
• Хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн баримт бичиг, дүрэм;
• Дуудлага худалдаанд оролцох хүсэлт;
• Дэнчин төлсөн баримт;
• Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох бол итгэмжлэл;
• Татварын үүрэг хүлээх талаарх баталгаа.
🔹 Материалыг 026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын 510 тоот өрөөнд хүлээн авна.
Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах:
🔹 Дуудлагаар худалдах хөрөнгийг “Өв эко мийт ХХК” дээр очиж үзэж болох бөгөөд компанийн талаарх мэдээллийг 70323535, 89187588 утаснаас авна уу.
Хаяг: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум 5 дугаар баг, Үйлдвэрчид-3 гудамж 303 тоот

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 77.5, 79 дүгээр зүйлийн 79 дүгээр зүйл, Монгол улсын Засгийн газрын 2023...
12/06/2026

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 77.5, 79 дүгээр зүйлийн 79 дүгээр зүйл, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Онги-Ус Суваг” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо - 1
Хараат бус гишүүнд тавигдах шаардлага:
1. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
2. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
3. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
4. Компанитай бизнесийн аливаа холбоогүй.
5. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
6. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
7. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
8. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
9. Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирохлтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх,
10. Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
11. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
Тусгай шаардлага
4. Нягтлан бодогч, Эдийн засагч, Эрх зүйч, Ус судлал, Усны нөөцийн инженер, Усны барилга байгууламжийн инженер, Дулааны инженер, Ус хангамж, ариутгах татуургын инженер, Гидрогеологич мэргэжилтэй байх,
1. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжтэй хэлхээ холбоогүй байх;
2. Нэр дэвшигч нь компанийн хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Төрийн албан хаагчийн анкет (зурагтай);
3. Оршин суугаа газрын тодорхойлолт, эсхүл лавлагаа (E-Mongolia);
4. Ажил байдлын хоёроос доошгүй тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаас тодорхойлолт авчрах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг, нотлох баримтын хамт ирүүлэх);
5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (E-Mongolia);
6. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
7. Иргэний үнэмлэхийн хуулбар;
8. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэх талаарх тодорхойлолт (E-Mongolia).
Сонгон шалгаруултын материалыг хүлээж авах хаяг:
Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газар [email protected]/ цахимаар хаягаар хүлээн авна.
Сонгон шалгаруултын материал хүлээн авах хугацаа:
2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17:30 цагийг дуустал хүлээж авна.
Анхаарах зүйлс:
1. Баримт бичгийг ZIP файлд хөрвүүлж, 25 МВ-аас ихгүй хэмжээнд багтааж илгээнэ;
2. Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;
3. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;
Энэхүү зартай холбоотой нэмэлт мэдээллийг 70323535, 99329967 утсаар авна уу
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ АГЕНТЛАГ ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

07/06/2026
ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАР  Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 23-ны ...
06/06/2026

ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАР

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11/03 дугаар тогтоолын дагуу орон нутгийн өмчит Өв эко мийт ХХК-ийн дуулдагын худалдааг зарлаж байна.
Худалдах хуулийн этгээдийн талаарх мэдээлэл
“ӨВ ЭКО МИЙТ” ОНӨХХК нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р баг, Үйлдвэрчид-3 гудамж, 303 тоот хаягт байршилтай, Мал, мах бэлтгэх үйл ажиллагаа эрхлэдэг хуулийн этгээд.
Өв Эко Мийт” ХХК-ийн эзэмшлийн 6216034377 нэгж талбарын дугаар бүхий 25,000 м.кв газар эзэмших эрхтэй, мах боловсруулах үйлдвэрийн барилга, байгууламж нь компанийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй,
- А блок буюу үйлдвэрийн хэсэг
- Б блок буюу нядалгааны хэсэг
- В блок буюу хөргөлтийн агуулахын хэсэг
- Г блок буюу конторын хэсэг гэсэн 4 блокоос бүрдэнэ.
Бүх үйлдвэр төвийн эрчим хүчинд холбогдсон, гүний худагтай, нам даралтын
зуухаар дулааныг шийдвэрлэсэн.

Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд төхөөрөх үйлдвэр нь хоногт 1000-1200 бог мал, 250-300 бод мал төхөөрөх хүчин чадалтай. Хөргөлтийн систем нь Япон улсын HASEGAWA фирмийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хөргөлттэй 20 тн багтаамжтай сэврээх камер, -30-35 хэмд гүн хөлдөөх 400 тн багтаамжтай 2 камер, 500 тн багтаамжтай мах хадгалахагуулахтай, 108 м.кв талбай бүхий шулах камер, 108 м.кв талбай бүхий ангилах камертай. Зоорийн давхартаа арьс түүхий эд, толгой шийр зэрэг бохирдолтой бүтээгдэхүүнийг ангилан ялгах үйлдвэрийн В1 давхартай.

Бусад хөрөнгийн хувьд мах боловсруулах үйлдвэрийн зориулалттай 103 төрлийн 7587 ширхэг тоног төхөөрөмж, 69 төрлийн 211 ширхэг тавилга эд хогшил, 3 ширхэг тээврийн хэрэгсэл, биет бус хөрөнгө зэрэг хөрөнгүүд байна.


Хөрөнгийн ангилал
Нэр төрөл
Хөрөнгийн үнэлгээ
1. Газар эзэмших эрх-1-545,636,000
2. Барилга, байгууламж-15-3,016,897,885
3. Тоног төхөөрөмж-103-697,883,719
4. Тавилга эд хогшил-69-44,264,331
5. Тээврийн хэрэгсэл-3-7,600,000
6. Биет бус хөрөнгө-2-3,349,600
Хөрөнгийн худалдах доод үнэ- 4,315,631,535
Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдаа болох хугацаа
2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагт
Дуудлага худалдаа болох газар
Дуудлагын худалдааг аймгийн Засаг даргын Тамгын газрын 203 тоотод танхимаар зохион байгуулна.
Худалдах доод үнэ
4,315,631,535 (дөрвөн тэрбум гурван зуун арван таван сая зургаан зуун гучин нэгэн мянга таван зуун гучин тав)
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ
Худалдаалах доод үнийн 10% (431,563,153 төгрөг)
Ялсан этгээдийг тогтоох журам
Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл
Гэрээг ажлын 5 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчин байршуулах данс
Хүлээн авагч хуулийн этгээд: Өв. ОНӨмчийн алба-дэнчин барьцаа
Банк: Төрийн сангийн банк
IBAN дугаар: 670090
Дансны дугаар:100100051403
Дуудлага худалдаанд оролцох гадаадын иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага
1. Дуудлага худалдаанд гадаадын иргэн, хуулийн этгээд (цаашид “гадаадын этгээд” гэх) Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн оролцож болно. “Гадаадын иргэн нь зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдээр дамжуулан оролцоно.”
2. Гадаадын этгээд нь “Хөрөнгө оруулалтын тухай хууль”, “Компаний тухай хууль”, “Газрын тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”, түүнтэй холбогдох бусад хууль тогтоомжийн шаардлагыг бүрэн хангасан байна.
3. Компанийн газрын өмчлөх эрх гадаадын этгээдэд шилжихгүй бөгөөд холбогдох хууль тогтоомжид заасан ашиглах, түрээслэх эрхийн хүрээнд хадгалагдана.
4. Гадаадын этгээд нь дуудлага худалдааны үр дүнд үүсэх бүх төрлийн татвар, хураамж, төлбөрийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцан төлнө.
5. Гадаадын этгээд нь худалдан авсан компанийн өмнөх үйл ажиллагаатай холбоотой өр төлбөр, эрсдэл, үүргийг холбогдох хууль болон гэрээнд заасны дагуу хүлээнэ.
6. Дуудлага худалдаанд оролцогч гадаадын этгээд нь холбогдох төрийн байгууллагын зөвшөөрлийг авсан байна.
Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх
1. Монгол улсын иргэн, хуулийн этгээд бол дуудлагын худалдаанд оролцох хүсэлт ирүүлэхдээ:
• Иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/ -ний хуулбарын хамт
• Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягт (зөв, цэвэр бөглөх)
• Дэнчин төлснийг нотлох баримт,
• Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох бол итгэмжлэл

2. Гадаадын этгээд бол дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирүүлэхдээ:
• Иргэний хувьд паспортын хуулбар (монгол хэл рүү орчуулж, нотариатаар баталгаажуулсан);
• Хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн баримт бичиг, дүрэм;
• Дуудлага худалдаанд оролцох хүсэлт;
• Дэнчин төлсөн баримт;
• Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох бол итгэмжлэл;
• Татварын үүрэг хүлээх талаарх баталгаа.
Оролцох хүсэлт, материалыг 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын 510 тоот өрөөнд хүлээн авна.
Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг “Өв эко мийт ХХК” дээр очиж үзэж болох бөгөөд компанийн талаарх мэдээллийг 70323535, 89187588 утаснаас авна уу.
Хаяг: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум 5 дугаар баг, Үйлдвэрчид-3 гудамж 303 тоот

04/06/2026
⚠️Доорх апплейкшныг утсандаа татаад нүх, цооног, ил гарсан цахилгааны утас, хурц үзүүртэй зүйлс гэх мэт гадаад орчин дох...
30/05/2026

⚠️Доорх апплейкшныг утсандаа татаад нүх, цооног, ил гарсан цахилгааны утас, хурц үзүүртэй зүйлс гэх мэт гадаад орчин дох эрсдлийг мэдээлж хэвшицгээе⚠️

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 77.5, 79 дүгээр зүйлийн 79 дүгээр зүйл, Монгол улсын Засгийн газрын 2023...
22/05/2026

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 77.5, 79 дүгээр зүйлийн 79 дүгээр зүйл, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Онги-Ус Суваг” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо - 1
Хараат бус гишүүнд тавигдах шаардлага:
1. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
2. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
3. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
4. Компанитай бизнесийн аливаа холбоогүй.
5. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
6. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
7. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
8. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
9. Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирохлтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх,
10. Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
11. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.

Тусгай шаардлага

4. Нягтлан бодогч, Эдийн засагч, Эрх зүйч, Ус судлал, Усны нөөцийн инженер, Усны барилга байгууламжийн инженер, Дулааны инженер, Ус хангамж, ариутгах татуургын инженер, Гидрогеологич мэргэжилтэй байх,
1. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжтэй хэлхээ холбоогүй байх;
2. Нэр дэвшигч нь компанийн хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Төрийн албан хаагчийн анкет (зурагтай);
3. Оршин суугаа газрын тодорхойлолт, эсхүл лавлагаа (E-Mongolia);
4. Ажил байдлын хоёроос доошгүй тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаас тодорхойлолт авчрах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг, нотлох баримтын хамт ирүүлэх);
5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (E-Mongolia);
6. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
7. Иргэний үнэмлэхийн хуулбар;
8. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэх талаарх тодорхойлолт (E-Mongolia).
Сонгон шалгаруултын материалыг хүлээж авах хаяг:
Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газар [email protected]/ цахимаар хаягаар хүлээн авна.
Сонгон шалгаруултын материал хүлээн авах хугацаа:
2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17:30 цагийг дуустал хүлээж авна.
Анхаарах зүйлс:
1. Баримт бичгийг ZIP файлд хөрвүүлж, 25 МВ-аас ихгүй хэмжээнд багтааж илгээнэ;
2. Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;
3. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;
Энэхүү зартай холбоотой нэмэлт мэдээллийг 70323535, 99329967 утсаар авна уу
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ АГЕНТЛАГ ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

Address

Arvayheer

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share