Дарьганга Сум Засаг Даргын Тамгын Газар

Дарьганга Сум Засаг Даргын Тамгын Газар Албан ёсны хуудас

🐎 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Түмэн адууны баяр” үндэсний фестивальд Дарьганга сумын Засаг даргын Тамгын га...
14/07/2026

🐎 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Түмэн адууны баяр” үндэсний фестивальд Дарьганга сумын Засаг даргын Тамгын газар, “Жаахан шарга” Морин спорт, уяачдын холбоо, Нутгийн зөвлөл, хамтран амжилттай оролцлоо.Уг арга хэмжэээд 20 хонгор морьтой жагслаа.

Монгол адууны өв соёл, уламжлал, морин спортын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх энэхүү арга хэмжээнд Дарьганга нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн нийт уяачид, морьтон, оролцогчдод, талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. 🇲🇳🐎

Сүхбаатар аймгийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай барилдаж, аймгийн начин хэмээх эрхэм хүндтэ...
14/07/2026

Сүхбаатар аймгийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай барилдаж, аймгийн начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Ганболдын Ганхүрэл танд Сумын Засаг даргын Тамгын газрын хамт олны зүгээс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Таны олон жилийн уйгагүй хөдөлмөр, тасралтгүй бэлтгэл сургуулилт, тэсвэр хатуужил ийнхүү үр дүнгээ өгч, аймгийн баяр наадмын хүчит бөхийн дэвжээнд шинэ цолны эзэн болсонд бид бахархаж байна.

Цаашдын барилдаан бүр тань уран мэхтэй, хүч тэнхээ дүүрэн байж, улам өндөр амжилтыг бүтээн, Дарьганга нутгийнхаа нэрийг улс, аймаг, бүсийн дэвжээнд өндөрт өргөн дуурсгахыг хүсэн ерөөе.

Хийморь нь өөдөө, хүч нь арвин, амжилт нь улам арвижих болтугай!

СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Дарьганга сумын уугуул, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очир ТандМонгол Улсын Ардын уран зохиолч хэмээх т...
07/07/2026

Дарьганга сумын уугуул, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очир Танд

Монгол Улсын Ардын уран зохиолч хэмээх төрийн дээд эрхэм цол хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Таны олон арван жилийн уйгагүй хөдөлмөр, авьяас билэг, эх хэл, утга зохиолын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, сор бүтээлүүд тань төр, түмнээр өндөр үнэлэгдэн энэхүү эрхэм хүндтэй цолоор шагнагдаж буй нь Дарьганга нутгийн зон олны бахархал, баярын үйл явдал мөн билээ.

Та монголын утга зохиолын өв санг арвижуулж, үндэсний соёл, оюуны үнэт өвийг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд таны бүтээл туурвил үеийн үед уншигч олны оюуны мэлмийг тэтгэж, эх орон, эх хэлээ хайрлан дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлсээр байх болно гэдэгт итгэл төгс байна.

Танд эрүүл энх, аз жаргал, урт удаан насалж, уран бүтээлийн их үйлс тань улам бүр арвижин дэлгэрч, Монголын утга зохиол, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулж байхыг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

М.ЦЭРЭНДАШ
Дарьганга сумын Засаг дарга

🏇 ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНД ОРОЛЦОГЧИД, УЯАЧ НАРЫН АНХААРАЛДДарьганга сумын Үндэсний их баяр наадам 2026 оны 7 дугаар сары...
07/07/2026

🏇 ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНД ОРОЛЦОГЧИД, УЯАЧ НАРЫН АНХААРАЛД

Дарьганга сумын Үндэсний их баяр наадам 2026 оны 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулагдахтай холбогдуулан Баяр наадам зохион байгуулах Морины комисс-оос хурдан морины уралдааны хуваарь, стандарт болон оролцогчдын мөрдөх санамж-ийг танилцуулж байна.

Хурдан морины уралдаан нь Монгол Улсын хууль тогтоомж, Үндэсний их баяр наадмын тухай хууль болон холбогдох дүрэм, журмын дагуу зохион байгуулагдах бөгөөд хурдан морь, унаач хүүхэд, уяачид, морь тавиачид дараах шаардлагыг чанд мөрдөнө.

📅 2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

🐎 Азарга – 20 км (05:30–06:00)
🐎 Соёолон – 20 км (08:30–09:00)
🐎 Даага – 12 км (13:30–14:00)

📅 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

🐎 Их нас – 22 км (05:30–06:00)
🐎 Хязаалан – 16 км (09:30–10:00)
🐎 Шүдлэн – 14 км (12:30–13:00)

Уралдаанд оролцох хурдан морьд нь тухайн насны ангиллын уралдах зай, сэрвээний өндрийн стандартыг бүрэн хангасан байх бөгөөд комиссын тогтоосон цагт хэмжилт, бүртгэлд хамрагдана.

Мөн уралдаанч хүүхэд хамгаалалтын хувцас, хэрэгслийг бүрэн өмсөх, 8-аас доош насны хүүхдийг уралдаанд оролцуулахгүй байх, морийг зөвхөн өөрийн насны ангиллаар уралдуулах, хэмжилтийн төхөөрөмжөөр бүрэн шалгуулж уралдаанд оролцуулах зэрэг аюулгүй ажиллагааны шаардлагыг чанд мөрдөхийг нийт уяач, морь тавиач, оролцогчдод анхааруулж байна.

Наадмын аюулгүй байдал, дэг журмыг хангах нь оролцогч бүрийн үүрэг юм. Иймд Морины комиссын гишүүдийн тавьсан шаардлага, зааврыг чанд биелүүлж, хамтдаа сайхан наадамлахыг хүсье.

ДАРЬГАНГА СУМЫН БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

📢 “ДАРЬГАНГА НУТАГ” СОНИНЫ 7 САРЫН ДУГААР УНШИГЧДЫН ГАРТ ХҮРЛЭЭДарьганга сумын Засаг даргын Тамгын газраас эрхлэн гаргад...
06/07/2026

📢 “ДАРЬГАНГА НУТАГ” СОНИНЫ 7 САРЫН ДУГААР УНШИГЧДЫН ГАРТ ХҮРЛЭЭ

Дарьганга сумын Засаг даргын Тамгын газраас эрхлэн гаргадаг “Дарьганга нутаг” сонины 2026 оны 7 дугаар сарын дугаар уншигч, иргэдийн хүртээл боллоо.

Энэ удаагийн дугаар нь Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Дарьганга сум үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой-д зориулсан онцгой дугаар бөгөөд Үндэсний их баяр наадамтай холбоотой мэдээ, нутгийн түүх, өв соёл, бүтээн байгуулалт, төрийн үйлчилгээний мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Тус дугаарт Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр, Алтан Дарь овооны тахилгын онцлох үйл явдлууд, соёл, спортын арга хэмжээ, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, иргэдэд хүрсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, нутгийн түүх соёлын нийтлэлүүд болон иргэдэд зориулсан зөвлөмж, мэдээллийг багтаасан болно.

“Дарьганга нутаг” сонин нь сумынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, төрийн бодлого, иргэдийн оролцоо, нутаг орныхоо түүх, өв соёлыг сурталчлан түгээх зорилготойгоор тогтмол эрхлэн гардаг мэдээллийн хэвлэл бөгөөд энэ удаагийн тусгай дугаар нь баяр наадмын өнгө төрхийг илүү өргөн хүрээнд харуулснаараа онцлог юм.

Эрхэм уншигч, Дарьганга нутгийн зон олон та бүхнийг “Дарьганга нутаг” сонины шинэ дугаарыг уншиж, нутаг орныхоо хөгжил дэвшил, түүх соёл, Үндэсний их баяр наадмын мэдээ мэдээлэлтэй танилцахыг урьж байна.

🇲🇳 Дарьганга нутгийн хийморь сүлд өнөд бадарч, Үндэсний их баяр наадам тань дэлгэр сайхан болох болтугай! https://online.fliphtml5.com/pocax/uwlo/

📢 ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮЕЭР ТҮР ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНОДарьганга сумын Үндэсний их баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгэ...
06/07/2026

📢 ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮЕЭР ТҮР ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО
Дарьганга сумын Үндэсний их баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд өдрийн түр зөвшөөрөл олгож байна.
💰 Өдрийн төлбөр:
🟢 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ – 50,000₮ /өдөр/
🟠 Хүнс, барааны худалдаа – 40,000₮ /өдөр/
🔵 Хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ – 40,000₮ /өдөр/
📌 Анхаарах зүйлс
✅ Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, ариун цэврийн шаардлагыг бүрэн хангасан байх.
✅ Худалдаалж буй бүтээгдэхүүний нэр төрөл, үнийг ил тод байршуулсан байх.
✅ Хөдөлгөөнт тоглоомын аюулгүй ажиллагааны зааврыг байршуулж, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллах.
📍 Түр зөвшөөрлийг Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын 17 тоот өрөөнд олгоно.
📞 Лавлах утас: 99225136 80720622
Дарьганга сумын Засаг даргын Тамгын газар

📣 ДАРЬГАНГА СУМЫН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР НЭГДСЭН БАЙДЛААР ГАРЛААДарьганга сумын Үндэсний их баяр наадам 2026 ...
05/07/2026

📣 ДАРЬГАНГА СУМЫН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР НЭГДСЭН БАЙДЛААР ГАРЛАА

Дарьганга сумын Үндэсний их баяр наадам 2026 оны 7 дугаар сарын 8–9-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Хоёр өдрийн турш хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, үндэсний сур, шагайн харваа, урлаг, соёлын тоглолт болон хүүхдийн арга хэмжээ зэрэг үндэсний өв соёлоо дээдэлсэн олон үйл ажиллагаа болно.

🏇 Хурдан морины уралдаан

7 сарын 8 – Азарга, Соёолон, Даага
7 сарын 9 – Их нас, Хязаалан, Шүдлэн

🤼 Хүчит бөхийн барилдаан

Зургаан даваатайгаар хоёр өдөр үргэлжилнэ.

🏹 Үндэсний сур, шагайн харваа

Наадмын хоёр өдөр зохион байгуулагдана.

🎭 Урлаг, соёлын тоглолт

Наадмын нээлтийн дараа.

🎉 Үдшийн цэнгүүн

2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 20:00–23:00 цагт

🏆 Шагнал гардуулах ёслол, хаалтын ажиллагаа

2026 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

📍 Иргэд, наадамчин олон та бүхнийг Дарьганга сумын Үндэсний их баяр наадамдаа өргөнөөр оролцохыг урьж байна.

Дарьганга сумын 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам-д уралдах хурдан морины бүртгэл албан ёсоор эхэллээ.Хурдан морио ...
04/07/2026

Дарьганга сумын 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам-д уралдах хурдан морины бүртгэл албан ёсоор эхэллээ.

Хурдан морио уралдуулах уяачид, уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид дараах хуваарийн дагуу бүртгэлдээ хамрагдана уу.

📅 Бүртгэлийн хугацаа:
2026 оны 7 дугаар сарын 6–7-ны өдрүүд

📍 Бүртгэлийн газар:
Дарьганга сумын Засаг даргын Тамгын газар, 28 дугаар өрөө

🕗 Бүртгэлийн цаг:
08:00–17:00 цаг

Уралдааны зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангах зорилгоор бүртгэлийг зөвхөн тогтоосон хугацаанд хийх тул уяачид, иргэд та бүхэн хугацаандаа амжиж бүртгүүлэхийг хүсье.

Дарьганга нутгийнхаа төрт ёсны түүх, өв соёлыг өвлүүлэн хадгалсан Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр, сайхан тэмдэглэцгээе.

ДАРЬГАНГА СУМЫН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН КОМИСС

ТӨРИЙН АЛБАНЫ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕТөрийн албанд үнэнчээр зүтгэж, ард иргэддээ хариуцлагатай, шударга, ил тод, ёс зүйтэй тө...
03/07/2026

ТӨРИЙН АЛБАНЫ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
Төрийн албанд үнэнчээр зүтгэж, ард иргэддээ хариуцлагатай, шударга, ил тод, ёс зүйтэй төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж буй нийт Төрийн албан хаагчид та бүхэндээ "ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР"-ийн халуун мэндийг өргөн дэвшүүлье!
Дарьганга сумын Засаг даргын Тамгын газар
2026.07.03

Элсэлтийн ерөнхий шалгалтын 2026 оны Монгол хэлний хичээлээр 800 оноо авч, онцгой амжилт гаргасан 12а ангийн сурагч Ү. Н...
01/07/2026

Элсэлтийн ерөнхий шалгалтын 2026 оны Монгол хэлний хичээлээр 800 оноо авч, онцгой амжилт гаргасан 12а ангийн сурагч Ү. Намуунаа-даа Дарьганга сумын нийт иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Энэхүү бахдам амжилтын ард уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, мэдлэг чадвараа харамгүй зориулсан Монгол хэл, уран зохиолын багш Аюурсэдийн Цэрмаа, анги удирдсан багш Ж. Наранжаргал, бага ангийн багш Х. Сарантуяа нарын үнэтэй хувь нэмэр, эцэг эхийн халуун дэмжлэг оршиж буйг онцлон талархал илэрхийлье.

Та бүхний гаргасан энэхүү амжилт нь зөвхөн сургуулийн төдийгүй Дарьганга сумын боловсролын салбарын бахархал, хойч үеийн сурагчдад үлгэр дуурайл болох эрхэм үйл явдал юм.

Цаашдын сурлага, хөдөлмөрт нь улам өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, хүсэл мөрөөдөл нь биелэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Address

Сүхбаатар аймаг Дарьганга сум
Baruun-Urt
2-28

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дарьганга Сум Засаг Даргын Тамгын Газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share