Өвөрхангай аймаг, Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

  • Home
  • Mongolia
  • Bayangol
  • Өвөрхангай аймаг, Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймаг, Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас иргэдэд мэдээлэл хүргэх зорилготой хуудас юм.

30/06/2026

2026.06.30. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх бүрэн эрхийн хугацааны ээлжит 13 дугаар хуралдаан 61.9 хувийн ирцтэй хуралдлаа.

🇲🇳🇲🇳2026.06.30. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх бүрэн эрхийн хугацааны ээлжит 13 дугаар хуралдаан 61.9 хувийн ...
30/06/2026

🇲🇳🇲🇳2026.06.30. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх бүрэн эрхийн хугацааны ээлжит 13 дугаар хуралдаан 61.9 хувийн ирцтэй хуралдлаа.
Хуралдаанаар:
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
2. Сумын сонгуулийн хороог татан буулгах тухай
3. Сумын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах, аудитын
дүгнэлтийн тухай
4. Төрийн байгууллагуудын шилэн дансны хуулийн хэрэгжилтийн
тухай
5. Сумын татварын орлогын биелэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
6. Хоршоог хөгжүүлэх сангийн хагас жилийн тайлангийн тухай,
ХХС-ийн зээл олгох салбар, чиглэл, сангаас олгох зээлийн дээд
хэмжээг тогтоох тогтоох, сангийн батлагдсан төсвийн 40 хүртэл
хувийг ахуйн үйлчилгээний салбарыг дэмжихэд зарцуулах тухай
7. Нийгмийн салбаруудын 2025 оны үйл ажиллагааны тайлан
сонсох, цаашид авах арга хэмжээний тухай(Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага)
8. Баянгол сангийн зээлийн эргэн төлөлтийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай
9. Аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай 2026 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд авч хэрэгжүүлэх арга
хэмжээний төлөвлөгөөний эхний хагас жилийн тайлан сонсох
10. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр хийх ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай
11. Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдаанаар сумын ИТХ-ын 6 тогтоол баталж, 2 асуудал дээр Засаг даргад хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
✨Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн Эргэндэнжийн 13-4-2 дугаар хэсэгт нэр дэвшин өрсөлдөж сонгогчдын 51.22 хувийн санал авсан Нэргүй овогтой Сүхболд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож энэ өдөр Төлөөлөгчийн үнэмлэх, тэмдэгээ гардан авлаа.

🇲🇳2026 оны 06 сарын 29-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлага, эрх зүй, төсөв, санхүү, эдийн засг...
30/06/2026

🇲🇳2026 оны 06 сарын 29-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлага, эрх зүй, төсөв, санхүү, эдийн засгийн бодлогын хорооны хуралдаан 57.1 хувийн ирцтэй хуралдаж 1. "Сумын татварын орлогын биелэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай"
2. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр 2026 хийх ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргаж ажилласан.
☑️Хүн ам зүй, гэр бүл, нийгмийн бодлогын хорооны хуралдаанаар
Нийгмийн салбаруудын 2025 оны үйл ажиллагааны тайлан сонсох, цаашид авах арга хэмжээний тухай(Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага)
☑️Байгаль орчин, дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хувийн хэвшлийн бодлогын хорооны хуралдаанаар Хоршоог хөгжүүлэх сангийн хагас жилийн тайлангийн тухай, ХХС-ийн зээл олгох салбар, чиглэлийн талаар тус тус хэлэлцэж санал солилцлоо.

23/06/2026

2026.06.23. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдлаа. ИТХ-ын зөвлөл хуралдаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдааны товыг тогтоож, хэлэлцэх асуудлын дараалалыг тогтоолоо. Хороодын хуралдаан 2026.06.29-нд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIII хуралдааныг 2026.06.30-ны өдөр "Иргэний танхим"-д зохион байгуулахаар хурлын товыг тогтоож, 11 асуудлыг хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож шийдвэрлэлээ.

21/06/2026

Өвөрхангай аймгийн хэмжээнд 7 сумын 19 хэсэгт аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль явагдаж байна.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн 9601 сонгогч саналаа өгөхөөс 1150 сонгогч саналаа өгч, сонгуулийн ирц 11:00 цагийн байдлаар 12.3 хувьтай байна.

17/06/2026
2026.06.13-ны өдөр Ширээ, 6-р багийн иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдсан. Хурлаар 2027 онд Орон нутгийн хөгжлийн...
15/06/2026

2026.06.13-ны өдөр Ширээ, 6-р багийн иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдсан. Хурлаар 2027 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх ажлын саналыг авч эрэмбэлсэн. Дараа нь сумын ИТХ, ГХУСАЗСЗ, ЗДТГ, Цагдаагийн хэсгээс хамтран иргэдийн дунд зуны урин дулааны улиралд амралт, аялал зугаалгын цаг эхэлж байгаатай холбогдуулан орон байрны хулгай, цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлэх зорилгоор “Айл хүний амь нэг-Саахалт хүний санаа нэг” уулзалт, өдөрлөгийг арга хэмжээг 06 сарын 13-14-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр сумын ГХУСАЗСЗ-өөс иргэдэд айл, саахалтаа хамтарч мал, эд зүйлсээ хамгаалан сэрэмж болгоомжтой байх мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг чанд сахих, хүүхэд багачуудыг аливаа эрсдэлээс сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл хүргэж, танилцуулга постер, гарын авлага, тараах материал бэлтгэн тараалаа. Мөн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтран нэгдэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулсан ВОЛЕЙБОЛ, ДАРТС-ын тэмцээнд тэргүүлсэн баг, тамирчдад "Өргөмжлөл" гардуулж шагнаж урамшууллаа.
Волейбол:
1-р байр А.Дорждэрэм ахлагчтай Их Ширээ 8-р хэсэг
2-р байр Г.Наранбаатар ахлагчтай Баян Ширээ 3-р хэсэг
3-р байр Г.Нямбалдан ахлагчтай Их Ширээ 9-р хэсэг

Дартс: Эрэгтэй
1-р байр И.Хадбалданжовроо Их Ширээ 9-р хэсэг
2-р байр Ц.Намхай Их ширээ 4-р
3-р байр Г.Нандинбаатар Ширээ 6-р хэсэг

Дартс: Эмэгтэй
1-р байр Д.Загдмаа Их Ширээ 8-р
2-р байр Ё.Энхтайван Их Ширээ 8-р хэсэг
3-р байр Б.Баяртуул Их Ширээ 3-р хэсэг

Сумын ИТХ, ГХУСАЗСЗ, ЗДТГ, Цагдаагийн хэсгээс хамтран иргэдийн дунд зуны урин дулааны улиралд амралт, аялал зугаалгын ца...
15/06/2026

Сумын ИТХ, ГХУСАЗСЗ, ЗДТГ, Цагдаагийн хэсгээс хамтран иргэдийн дунд зуны урин дулааны улиралд амралт, аялал зугаалгын цаг эхэлж байгаатай холбогдуулан орон байрны хулгай, цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлэх зорилгоор “Айл хүний амь нэг-Саахалт хүний санаа нэг” уулзалт, өдөрлөгийн арга хэмжээг 06 сарын 13-14-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр сумын ГХУСАЗСЗ-өөс иргэдэд айл, саахалтаа хамтарч мал, эд зүйлсээ хамгаалан сэрэмж болгоомжтой байх мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг чанд сахих, хүүхэд багачуудыг аливаа эрсдэлээс сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл хүргэж, таниулцуулга постер, гарын авлага, тараах материал бэлтгэн тараалаа. Мөн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтран нэгдэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулсан ВОЛЕЙБОЛ, ДАРТС-ын тэмцээнд тэргүүлсэн баг, тамирчдад "Өргөмжлөл" гардуулж шагнаж урамшууллаа.
Волейбол:
1-р байр А.Дорждэрэм ахлагчтай Их Ширээ 8-р хэсэг
2-р байр Г.Наранбаатар ахлагчтай Баян Ширээ 3-р хэсэг
3-р байр Г.Нямбалдан ахлагчтай Их Ширээ 9-р хэсэг

Дартс: Эрэгтэй
1-р байр И.Хадбалданжовроо Их Ширээ 9-р хэсэг
2-р байр Ц.Намхай Их ширээ 4-р
3-р байр Г.Нандинбаатар Ширээ 6-р хэсэг

Дартс: Эмэгтэй
1-р байр Д.Загдмаа Их Ширээ 8-р
2-р байр Ё.Энхтайван Их Ширээ 8-р хэсэг
3-р байр Б.Баяртуул Их Ширээ 3-р хэсэг

🇲🇳 Сумын ГХУСАЗСЗ-өөс сумын төвийн иргэдийн дунд хулгайлах болон цахимаар залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэ...
10/06/2026

🇲🇳 Сумын ГХУСАЗСЗ-өөс сумын төвийн иргэдийн дунд хулгайлах болон цахимаар залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ-СААХАЛТ ХҮНИЙ САНАА НЭГ” өдөрлөгийн арга хэмжээг 2026.06.13-ны өдөр зохион байгуулахаар боллоо. ✨Иргэд та бүхнийг өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Жич: Волейболын тэмцээнд сумын төвийн багийн захиргаанаас гудамж, хороололоор хуваарилсан хэсэг тус бүр тухайн хэсэгт хамаарах өрхүүдийн төлөөлөлөөс баг бүрдүүлж тэмцээнд оролцоно. Тэмцээний багийн бүрэлдэхүүнд сургуулийн хүүхдүүдийг оруулахгүйгээр багаа бүрдүүлэхийг анхаараарай.

Address

Bayangol

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өвөрхангай аймаг, Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share