25/02/2026
САР ШИНИЙН ЗОЛГОЛТ 2сарын 28нд БОЛНО.
ГАЛ МОРИН ЖИЛИЙН САР ШИНИЙН ЗОЛГОЛТ, ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ
Сайн байцгаана уу, Бугат нутгийнхан аа!
Сар шинэдээ сайхан шинэлцгээж байна уу?
Эв нэгдэл, удам угсаа, нутгийн холбоогоо бэхжүүлэх Гал морин жилийн сар шинийн золголт, хүндэтгэлийн арга хэмжээ удахгүй болох гэж байна!
“Хуурын эгшгээр хүнгэнэсэн
Буян заяа нь дэлгэрсэн
Буга, Алагийн нутаг мину зээ…”
✨ Нутгийн ахан дүүс
✨ Азай буурлууд
✨ Залуу үеийнхэн
✨ Бизнес эрхлэгчид
Бүгдээрээ нэг дор цуглаж, золгон мэндчилж, шилдгүүдээ алдаршуулж, халуун дотно уур амьсгалд нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлцгээе!
🎉 Хөтөлбөрт:
• Урлаг, соёлын тоглолт
• Настан буурлуудад хүндэтгэл
• Гал морин жилийн шилдгүүдийг алдаршуулах
• Нутгийн ААН-үүдийн танилцуулга, ажлын байрны мэдээлэл
📅 2026.02.28 | 11:30
📍 Чингис хаан зочид буудал, “Хаан” танхим
🤝 Бугат нутгийн уугуул, суугуул хүн бүрийг урьж байна!
Нэг нутгийнхан — Нэг сэтгэл — Нэг зорилго ❤️
Холбоо барих: 99119859, 88883001, 80098089