Save nature / Байгаль орчноо хайрлан хамгаалъя

  • Home
  • Mongolia
  • Bugat
  • Save nature / Байгаль орчноо хайрлан хамгаалъя

Save nature / Байгаль орчноо хайрлан хамгаалъя Save nature / Байгаль орчноо хайрлан хамгаалъя

18/03/2025

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлтгая. Өнөөдрөөс эхлэн "page"-ийн нэр, зориулалт өөрчдөгдсөн болохыг сонордуулъя. Говийн их дархан цаазат Б хэсэг шинэ page нээсэн байгаа. Та бүгд байгаль орчны чиглэлээр энэхүү page хуудсыг ашиглан мэдээлэл солилцоно гэдэгт гүнээ найдаж байна.
Page хөтлөгч: О.Ганбаатар, Бид монголын зэрлэг амьтдыг авран хамгаалахад тусална ТББ-ын гүйцэтгэх захирал

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ажилчдын хандив, Говь-Алтай аймгийн Улаан Загалмайн хорооноос Говийн их д...
10/02/2025

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ажилчдын хандив, Говь-Алтай аймгийн Улаан Загалмайн хорооноос Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанд зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах, биотехникийн арга хэмжээний ажилд зориулж 500 пресс өвсийг хүлээлгэн өгөв. Энэхүү тусламж дэмжлэг нь тус дархан цаазат газарт сэргээн нутагшуулж байгаа тахь болон бусад зэрлэг амьтдын өвөлжилт, хаврын хахир хатуу улиралтай золгож буй хамгийн чухал үед олгогдож байгаад талархаж байна.
# Монгол орны минь өргөн уудам говь
# Тал нутагт минь тархан идээшилж байгаа
# Зэрлэг амьтдын тоо толгой
# Улам олон болж, өсөн үржих болтугай

ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “Б” ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Миний бие ГИДЦГ-ын "Б" хэсгийн дарга байхдаа Зүүнгарын говийн хар сүүлтийн амьдрах орчин, шилжилт хөдөлгөөнийг судлахыг ...
09/09/2024

Миний бие ГИДЦГ-ын "Б" хэсгийн дарга байхдаа Зүүнгарын говийн хар сүүлтийн амьдрах орчин, шилжилт хөдөлгөөнийг судлахыг маш их хүсэж байсан бөгөөд хэрэгжүүлэхийг төлөвлөж байсан ажил минь өчигдрөөс эхэлж биеллээ олж эхэлснийг харах, сонсох хамгийн сайхан байлаа.
Нийт 12 хар сүүлтий хүзүүвчлэх төлөвлөгөөтэй байгаа ба өчигдөр тэд 3 шаргагчин, 1 ооно барьжээ.
Kaczensky Petra Davaa Lkhagvasuren нарын удирдсан хээрийн судалгааны багт амжилт хүсэе.
Жич: Share тохиргоо байхгүй байсан тул Kaczensky Petra - аас шууд copy хийж постлов.

In Great Gobi B SPA the first 4 goitered gazelles were captured and collared in the eastern part near Takhin Tal today. This was made possible by a great team - thank you all! We wish the animals a long life and are looking forward to their movement data!
Gobi B SPA
University of Mongolia
of Veterinary Medicine Vienna
Norway University of Applied Sciences
Takhi Group
Zoo

Өнөөдөр Норвегийн Экологи, ХАА, Биотехнологийн их сургуулийн Зэрлэг амьтны менежмент, ой судлалын факультетийн бакалавр,...
28/08/2024

Өнөөдөр Норвегийн Экологи, ХАА, Биотехнологийн их сургуулийн Зэрлэг амьтны менежмент, ой судлалын факультетийн бакалавр, магистр, докторын ангийн оюутуудад Монгол орон тахь сэргээн нутагшуулсан 30 жилийн туршлага, судалгааны үр дүнгийн талаар 45 минутын илтгэл тавьлаа. Танхимд 45, онлайнаар 5 оюутан нийт 50 хүн сонслоо. Олон сайхан асуулт тавьж, асуудал дэвшүүлсэн илтгэл боллоо. Зохион байгуулсан Kaczensky Petra баярлалаа.

27/06/2024

Ирэх 4 жил Монгол улсын хууль тогтоох байгууллага, төр, засгийг удирдах сонголтоо хийхэд 1 хоног үлдлээ. Та бүгд сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Таны сонголт мэргэн байх болтугай

Тахийн тал минь түр баяртай, Өнөөдөр Жирэм гүү унагалжээ
13/05/2024

Тахийн тал минь түр баяртай,
Өнөөдөр Жирэм гүү унагалжээ

Гэгээн өглөөний мэндээ! Good morning!photo by Буяндалай Доржбатat Takhiin Tal, Great Gobi "B" SPA
11/05/2024

Гэгээн өглөөний мэндээ!
Good morning!
photo by Буяндалай Доржбат
at Takhiin Tal, Great Gobi "B" SPA

Өнөөдөр Прага хотын амьтны хүрээлэнд 2 чухал тэмдэглэлт үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Нэг. Прага хотын амьтны хүрэ...
23/03/2024

Өнөөдөр Прага хотын амьтны хүрээлэнд 2 чухал тэмдэглэлт үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Нэг. Прага хотын амьтны хүрээлэнгийн 93 дахь улирлыг албан ёсоор 11:00 цагт нээлээ. Энэхүү нэр хүндтэй ёслолын нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэлэх алтан боломж надад олдов. Би Прага хотын амьтны хүрээлэнгийн Монгол улсад тахийг сэргээн нутагшуулсан болоод байгаль орчныг хамгаалах талаар хийсэн ажлыг товч дурьдаад ирээдүйд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудынхаа тухай ярьж амжив.
Нээлтийн үйл ажиллагааны албан ёсны аннас дээр тахийн зураг тавьсанд нь, мөн Нөмрөгийн дархан цаазат газрын Сүмийн хоолойд 2023 оны зун хийсэн суурин судалгааны үед хийгдсэн баримтат кино гарах үед нь Монголын байгаль орчныг хамгаалахын төлөө хэрэгжүүлж буй ажлаараа маш их бахархаж байлаа.
Photo by Zoo Praha

Address

Takhiin Tal
Bugat
210

Alerts

Be the first to know and let us send you an email when Save nature / Байгаль орчноо хайрлан хамгаалъя posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share