Булган аймгийн Засаг даргын тамгын газар

  • Home
  • Mongolia
  • Bulgan
  • Булган аймгийн Засаг даргын тамгын газар

Булган аймгийн Засаг даргын тамгын газар Анхдагч, алдартан, баатруудын өлгий Булган хангай

АЙМГИЙН АРСЛАН С.ЖАВХЛАНГИЙН ЦОЛНЫ ХҮНДЭТГЭЛИЙН БАЯР НААДАМ ДЭЛГЭР САЙХАН БОЛЛООТулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс ба...
03/08/2026

АЙМГИЙН АРСЛАН С.ЖАВХЛАНГИЙН ЦОЛНЫ ХҮНДЭТГЭЛИЙН БАЯР НААДАМ ДЭЛГЭР САЙХАН БОЛЛОО

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жил, Булган аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн Үндэсний их баяр наадамд долоо даван аймгийн арслан цол хүртсэн Булган аймгийн Хангал сумын уугуул, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 326 дугаар анги, "Монкен" ХХК, Булган бөхийн дэвжээний бөх Сайнбаярын Жавхлангийн цолны хүндэтгэлийн баяр наадам өргөн дэлгэр, ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Баяр наадмын үеэр Булган аймгийн Засаг дарга, Булган бөхийн дэвжээний тэргүүн Д.Пүрэв-Очир шинэхэн аймгийн арслан С.Жавхланд баяр хүргэн хүндэтгэл үзүүлж, цаашдын спортын их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөв.

Тэрээр хэлсэн үгэндээ төрөлх нутгийнхаа уул ус, хангай дэлхийг баярлуулж, домогт дархан аварга Түвдэндоржийн алдарт удмыг үргэлжлүүлэн, үндэсний бөхийн нэр хүндийг өргөж яваа С.Жавхланд улсын цолны эзэн болж, нутаг усныхаа нэрийг улам өндөрт өргөн мандуулахыг хүсэн ерөөсөн юм.

Шинэхэн аймгийн арслан С.Жавхлан энэ үеэр эрдэм номын анхны үсэг зааж, амьдралын зөв замыг чиглүүлсэн багш нартаа, үндэсний бөхийн ертөнцөд хөтөлж оруулан, өнөөдрийн амжилтын үндсийг тавьсан дасгалжуулагч, дэвжээний багш нартаа гүн талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн төрөлх нутгийн зон олон, ахан дүүс, найз нөхөд, бөхийн зүтгэлтнүүд болон Монгол орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарч буй дэмжигчид нь хүрэлцэн ирж, шинэхэн арсландаа ерөөл өргөж, баяр хүргэн хүндэтгэл үзүүлсэн нь энэхүү баярыг улам утга төгөлдөр болголоо.

Аймгийн арслан Сайнбаярын Жавхланд үндэсний бөхийн их өргөөнд улам олон сайхан амжилт гаргаж, улсын эрхэм цолонд хүрч, Булган нутгийнхаа нэр алдрыг өндөрт өргөн мандуулахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

БУЛГАН СУМЫН 5, 9, 10, 11 ДҮГЭЭР БАЙРНЫ ГАДНА ШУГАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНАБулган сумын 5, 9, 10, 11 дүгээр байрны гадна ...
03/08/2026

БУЛГАН СУМЫН 5, 9, 10, 11 ДҮГЭЭР БАЙРНЫ ГАДНА ШУГАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Булган сумын 5, 9, 10, 11 дүгээр байрны гадна шугамын угсралтын ажлын хүрээнд гадна дулааны худгуудын хэв хашмал зангидах ажил дуусаж, цутгалтын ажил хийгдлээ.

Мөн байрны доторх хэрэгцээний халуун усны шугамын угсралтын ажлаас:

9 дүгээр байрны нийт 12 айлаас 9 айлын ажлыг хийж дууссан бөгөөд 10 дугаар байрны 4 дүгээр орцны 6 айлд шугамын ажил үргэлжилж байна.

ГХБХБГ-аас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу гадна шугамын угсралтын ажлыг 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Иргэдийн ая тухтай, найдвартай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор инженерийн шугам сүлжээний шинэчлэл, засварын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНАБулган аймгийн ууган сум болох Алтангадас одонт Б...
31/07/2026

БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Булган аймгийн ууган сум болох Алтангадас одонт Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төв үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.

Түүхт ойн баярын хурлын үйл ажиллагаанд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Эрдэнэбилэг,
Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нарантуяа Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Бадам, сумын удирдлагууд, үе үеийн эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид оролцлоо.

Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир баярын мэндчилгээ дэвшүүлж, орон нутгийн төсвийн 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн түргэн тусламжийн автомашиныг Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвд гардууллаа.

Мөн 2027 онд Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвийг шинэчлэн 10 ортой шинэ эмнэлгийн барилга барихаар төлөвлөж буйг дуулгаж, иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд аймаг, орон нутгаас үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийж ажиллахаа илэрхийллээ.

Нэгэн зууны турш хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах эрхэм үйлсэд мэдлэг, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажилласан үе үеийн ахмад эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагч Та бүхэндээ түүхт 100 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Булган аймаг дахь банкнуудын 2026 оны 06 дугаар сарын гол үзүүлэлтүүд болон ипотекийн зээлийн сарын мэдээ
31/07/2026

Булган аймаг дахь банкнуудын 2026 оны 06 дугаар сарын гол үзүүлэлтүүд болон ипотекийн зээлийн сарын мэдээ

ЦОГТ ХУНТАЙЖИЙН ТАЛБАЙД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭЭх орныхоо түүх, төрт ёсны өв уламжлал, үндэсний бахархлыг үеийн ...
30/07/2026

ЦОГТ ХУНТАЙЖИЙН ТАЛБАЙД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Эх орныхоо түүх, төрт ёсны өв уламжлал, үндэсний бахархлыг үеийн үед эрхэмлэн дээдлэх нь монгол хүн бүрийн үнэт өв билээ.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба, Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мэндсайхан, Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, аймгийн хууль сахиулах байгууллагын удирдлага, төлөөлөл Цогт Хунтайжийн талбайд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол төрийн тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдэл болсон түүхэн хүмүүний гэгээн үйлсийг хүндэтгэн дурсаж, эх оронч үзэл, төрт ёсны үнэт өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм зорилгын илэрхийлэл болсон энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ ёслол төгөлдөр болов.

Өвөг дээдсийнхээ байгуулсан түүхэн гавьяа, эх оронч үзлийг мөнхөд эрхэмлэн дээдэлж, эв нэгдэл, үндэсний үнэт зүйлсээ хадгалан хамгаалах нь өнөө үеийн бидний эрхэм үүрэг юм.

ЗҮҮНТҮРҮҮНИЙ ГОЛЫН ТӨМӨРБЕТОН ГҮҮРИЙН БАРИЛГЫН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНААймгийн Авто замын сангийн 1,579....
28/07/2026

ЗҮҮНТҮРҮҮНИЙ ГОЛЫН ТӨМӨРБЕТОН ГҮҮРИЙН БАРИЛГЫН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Аймгийн Авто замын сангийн 1,579.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2026–2027 онд хэрэгжиж буй Зүүнтүрүүний голын 45.8 урт метр төмөрбетон гүүрийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Тус ажлын гүйцэтгэгчээр "Цэнгийн зам" ХХК шалгарч, барилга угсралтын ажлыг 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар барилгын материалын татан авалтыг бүрэн хангаж, бетоны эдлэлийн зуурмагийн үйлдвэрийг байгуулан, гүүрийн тулгуурын арматурчлал болон үндсэн хийцийн бэлдэц үйлдвэрлэлийн ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.

БУЛГАН АЙМАГ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН (HL GROUP) ХАЛЛА ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛААӨнг...
27/07/2026

БУЛГАН АЙМАГ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН (HL GROUP) ХАЛЛА ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Өнгөрсөн зургаадугаар сард Булган аймагт зохион байгуулагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын форум”-ын үр дүнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Халла их сургуультай боловсрол, шинжлэх ухаан, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Халла их сургуулийн Ерөнхийлөгч Ким Ён Гвон нар гарын үсэг зурж, орон нутгийн хүний нөөцийг хөгжүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Хамтын ажиллагааны хүрээнд компьютерын инженерчлэл, авто инженерчлэл, хөдөлгөөнт технологи, хиймэл оюун ухаан (AI), мэдээллийн технологи, программ хангамж, медиа контент, архитектур, төмөр замын ашиглалт, үйл ажиллагааны менежмент зэрэг эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх, оюутан, багш, судлаачдын солилцоог өргөжүүлэх, хамтарсан сургалт, судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Мөн цаашид Вонжү хот, HL Group, Ансан их сургууль зэрэг байгууллагуудтай боловсрол, судалгаа, инноваци, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын сайн туршлага, дэвшилтэт технологийг орон нутагт нэвтрүүлэх боломж бүрдэж байна.

Түүнчлэн Булган аймгийн Политехникийн коллежийн сургалтын орчин, материаллаг бааз, багшлах боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Булган аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд батлагдсан “Чадварлаг мэргэжилтэн” дэд хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна. Ингэснээр орон нутгийн залуучуудыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.

Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд Б.Баярсайхан, Фукуока дахь Монгол Улсын Өргөмжит Консул Ноён Миишо Ёшихико Бу...
24/07/2026

Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд Б.Баярсайхан, Фукуока дахь Монгол Улсын Өргөмжит Консул Ноён Миишо Ёшихико Булган аймагт зочилж Аймгийн удирдлагуудтай албан уулзалт хийлээ.

Тэрээр Монгол Улсын Хойд бүс болон Япон Улсын Кюүшюү–Окинава бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр албан уулзалт хийж, байгалийн аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭАймгийн Засаг даргын орлогч О.Ундрах ХСҮТ-н Ерөнхий захирал...
24/07/2026

ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах ХСҮТ-н Ерөнхий захирал Ц.Батболд, Эмчилгээ үйлчилгээ эрхэлсэн захирал С.Хүрэлсүх, Хавдрын бүртгэл тандалтын албаны дарга Т.Ундармаа Хойд бүсийн хавдрын оношилгоо эмчилгээний дэд төвийн захирал Ж. Жавхлан нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Булган аймгийн хавдрын өвчлөл, нас баралтын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, Хавдар судлалын үндэсний төв болон Хойд бүсийн хавдрын оношилгоо эмчилгээний дэд төвтэй хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хавдрын эсрэг Булган аймагт хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

🇲🇳🇲🇳🇲🇳БУЛГАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 20 ДУГААР АНГИЙН ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ЖАГСААЛ...
24/07/2026

🇲🇳🇲🇳🇲🇳БУЛГАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 20 ДУГААР АНГИЙН ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ЖАГСААЛ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЛОО🇲🇳🇲🇳🇲🇳

Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн үүсгэн байгуулагдсаны түүхт **50 жилийн ойн баярын жагсаал ёслол** ёслол төгөлдөр болж, үе үеийн алба хаагчид, ахмад ажилтнууд, төрийн болон нутгийн удирдлагууд, хамтран ажиллагч байгууллагууд, иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцлоо.

Хагас зуун жилийн түүхийг бүтээлцсэн тус анги нь гал түймэр унтраах, гамшгийн хор уршгийг арилгах, эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах ариун үүргээ нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж ирсэн билээ. Энэхүү түүхэн ой нь зөвхөн нэг байгууллагын баяр төдийгүй иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө өдөр, шөнөгүй хүчин зүтгэдэг онцгой байдлын алба хаагчдын хөдөлмөр, хичээл зүтгэл, гавьяаг алдаршуулсан бахархалт өдөр байлаа.

Баярын жагсаалын үеэр алба хаагчдын сахилга, зохион байгуулалт, бэлэн байдлыг илтгэсэн сүр жавхлант алхалт өрнөж, үе үеийн ахмад ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэн алдаршуулж, байгууллагын хөгжил дэвшил, хамт олны эв нэгдлийг илэрхийлсэн ёслолын ажиллагаа боллоо.

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн хамт олон эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, эр зориг, мэргэжлийн ур чадвар, хүнлэг сэтгэлээрээ олон мянган хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж, онцгой байдлын албаны нэр хүндийг өндөрт өргөсөөр ирсэн юм.

Түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэж буй Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн үе үеийн удирдлага, алба хаагчид, ахмад ажилтнууд, тэдний гэр бүл, хамт олонд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Эрсдэлийг сөрж, амийг аварч, итгэлийг хамгаалдаг эрхэм үйлс нь үргэлж өөдрөг байж, энх цагийн баатрууд болсон нийт онцгой байдлын алба хаагчдад эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Address

Bulgan. Bulgan
Bulgan

Alerts

Be the first to know and let us send you an email when Булган аймгийн Засаг даргын тамгын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Булган аймгийн Засаг даргын тамгын газар:

Shortcuts

Share