08/07/2026
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жил, Булган аймаг байгуулагдсаны 88 жилийн ойг тохиолдуулан Булган нутгийн зон олон, эрхэм хүндэт та бүхэндээ Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, айл өрх бүрт инээд хөөр бялхаж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, төрт ёс, түмэн олныхоо уламжлалыг эрхэмлэн дэлгэр сайхан наадахыг хүсэн ерөөе.
Сайхан наадаарай!