21/05/2024
УРИАЛГА
Говьсүмбэр аймаг байгуулагдсаны түүхт 30 жилийн ойг угтан байгууллага, аж ахуйн нэгжийн өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Чойр хотод үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд УРИАЛЖ БАЙНА.
1. Байгууллагын гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй хаалга, довжоо, налуу зам хийх;
2. Байгууллагын гаднах авто тээврийн хэрэгслийн зогсоолд тэмдэг тэмдэглэгээ хийж, шаардлагатай бол зогсоолыг шинэчлэх, байгуулах, явган хүний замыг нэмэгдүүлэх;
3. Байгууллагын гаднах өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор барилга байгууламжийн гаднах пассат, хашаа, хайсыг будаж сэргээх,
4. Гадна орчны 50 метр хүртэлх талбайг гэрэлтүүлэх гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл хийх, камер, хяналтын системийг байршуулах;
5. Байгууллагын гадна утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулах;
6. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд байгууллагын гадна мод тарих, зүлэгжүүлэх, цэцгийн мандал хийх;
7. Хог хаягдал түр хадгалах цэгийг хавсралтад заасан загвар, стандартын дагуу байршуулах, сар бүр дахиврыг Тохижилт сүмбэр ОНӨААТҮГ-т ачуулах;
8. Байгууллагын гадна хаягжилтыг хос бичгээр бичиж, шинэчлэх ажлын зохион байгуулж хамтран ажиллахыг уриалж байна.