02/08/2026
📍 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн өдөрлөгт Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг зохион байгууллаа.
🔰Өдөрлөгийн хүрээнд хүүхэд, гэр бүл, иргэдэд хүүхэд хамгааллын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл хүргэж, хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.
🤝 Мөн Хамтарсан багийн үйл ажиллагаа, үзүүлж буй үйлчилгээ, иргэн бүрийн оролцооны ач холбогдлыг сурталчилж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, мэдээлэл солилцов.
✨ Хүүхэд бүрийн аюулгүй, хамгаалагдсан орчин нь бид бүгдийн хамтын оролцооноос эхэлдэг.
#ХүүхэдХамгаалал #ЯвуулынҮйлчилгээ #ХамтарсанБаг #Говьсүмбэр #СүмбэрСум #МалхБаг