Дорнод Аймгийн Шүүх

Дорнод Аймгийн Шүүх Дорнод аймгийн шүүх

Дорнод аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх.
Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх.
Дорнод аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх.
Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

30/05/2026
27/05/2026
Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллоготой холбоотой мэргэжил, арга зүйн сургалтад ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХ...
21/05/2026

Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллоготой холбоотой мэргэжил, арга зүйн сургалтад ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН "БАЙГУУЛЛАГЫН ӨМЧ ХАМГААЛАХ БАЙНГЫН ЗӨВЛӨЛ"-ийн дарга, гишүүд хамрагдаж байна.

20/05/2026

Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

Зуны эхэн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр Дорнод аймгийн шүүхийн шинэ барилгын шав тавих хүндэтгэлийн арга хэмжээ бол...
19/05/2026

Зуны эхэн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр Дорнод аймгийн шүүхийн шинэ барилгын шав тавих хүндэтгэлийн арга хэмжээ болж өнгөрлөө.
Шав тавих хүндэтгэлийн үйл ажиллагаанд:
• УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн
• УИХ-ын гишүүн Л.Соронзонболд
• Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивсамбуу
• Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал
• Шүүхийн ерөнхий зөвлөлийн барилга ашиглалтын албаны дарга Ц.Цэдэндамба
• Дорнод аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон
• Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл,
• Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан,
• Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, П.Амаржаргал
• Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма,
• Шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан
• Аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Баасандорж
• Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хошууч Л.Бат-Эрдэнэ
• Бүсийн Шүүх шинжилгээний төвийн дарга, Цагдаагийн хошууч Г.Оюунболд
• Дорнод аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Х.Гүенбат,
• Гүйцэтгэгч “Сүхжин” ХХК-ийн Ерөнхий менежер Г.Мөнхбуян
• Дорнод аймгийн шүүхийн үеийн үеийн ахмадууд, шүүгч, ажилтнууд болон бусад албаны хүмүүс, гүйцэтгэгч байгууллагын инженер техникийн ажилтнууд оролцлоо.

Тус шүүхийн барилга нь зөвлөлдөх тасалгаа бүхий 4 шүүх хуралдааны танхим, Эвлэрүүлэн зуучлалын хурлын өрөө, хэргийн материалтай танилцах өрөө, уулзалтын өрөө, хүүхдийн өрөө, архивын өрөө, өмгөөлөгч, прокурорын өрөө, иргэдийн төлөөлөгчдийн өрөө, зөвлөгөөний болон чийрэгжүүлэх танхим, номын сан зэрэг шүүхийн байрны стандартад нийцсэн шаардлагатай бүх өрөө, тасалгаанууд төлөвлөгдсөн нийт 3800 мкв талбайтай байгууламж юм.
Дорнод аймгийн шүүхийн барилгыг барих нээлттэй тендерт “Сүхжин” ХХК шалгарч барилга, байгууламжийг 2027 онд ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээ байгуулан, ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Address

Дорнод аймаг, Хэрлэн сум
Choibalsan
21060

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод Аймгийн Шүүх posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Дорнод Аймгийн Шүүх:

Share