Дорнод аймаг, Хэрлэн сум, 7-р баг мэдээ мэдээлэл

  • Home
  • Mongolia
  • Choibalsan
  • Дорнод аймаг, Хэрлэн сум, 7-р баг мэдээ мэдээлэл

Дорнод аймаг, Хэрлэн сум, 7-р баг мэдээ мэдээлэл Дорнод аймаг, Хэрлэн сум, 7-р багийн мэдээ мэдээлэл

2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл хангахтай холбогдуулан  дахин хэрэглэх боломжтой хичээлийн хэрэгсэл болон бусад э...
18/08/2025

2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл хангахтай холбогдуулан дахин хэрэглэх боломжтой хичээлийн хэрэгсэл болон бусад эд зүйлсийг /хичээлийн цүнх, дүрэмт хувцас г.м/ хандивлах, хүсэлтэй иргэн ААН байгууллага 2025 оны 08 дугаар сарын 21 ний ПҮРЭВ гараг хүртэл багийн ажлын албаны байранд авчирч өгч дээрх үйл ажиллагаанд нэгдээрэй. БУЯН БУЦААД ИРЭХДЭЭ БОРОО ШИГ ШААГИНАСэтгэлийн, олны хүч оломгүй далай билээ та бүхэн нэгдээрэй

Хэрлэн сумын санхүүжилтээр 240 сая төгрөгний өртөгтэй 15 байрны Орц хоорондын тохижилтын" ажилд  Аймгийн ИТХ Золбаяр, Хэ...
05/06/2025

Хэрлэн сумын санхүүжилтээр 240 сая төгрөгний өртөгтэй 15 байрны Орц хоорондын тохижилтын" ажилд Аймгийн ИТХ Золбаяр, Хэрлэн сумын ИТХ төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэбаяр, Г.Ганжигүүр болон "Найман өргөө" СӨХ-н дарга Сансармаа "Наран өргөө" СӨХ-н дарга Нарантуяа нар хяналт тавьж ажиллаж байна.

Хэрлэн сумын засаг даргын тамгын газраас ахмад настан буурлууддаа сар шинийн тавгийн идээгээр хүндэтгэл үзүүлэв. 7-р баг...
23/02/2025

Хэрлэн сумын засаг даргын тамгын газраас ахмад настан буурлууддаа сар шинийн тавгийн идээгээр хүндэтгэл үзүүлэв.
7-р баг дээр 90-с дээш насны 8 настан байдаг бөгөөд хамгийн өндөр настан маань 99 настай Намсрай эмээ юм. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. 🇲🇳

Г.Золбаяр -Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч -Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн гишүүн, Гада...
13/02/2025

Г.Золбаяр
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн гишүүн, Гадаад харицлаа аялал жуулчлалын бодлогын хорооны дарга
-Аймгийн ИТХ-ын өргөдөл гомдол, ёс зүйн хорооны гишүүнээр тус тус ажиллаж байна.

ТайланМанай 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах 12-р цэцэрлэг нь 1982 онд анх 90 хүүхдийн ортой 16 ажилтны орон тоотойгоор...
03/02/2025

Тайлан
Манай 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах 12-р цэцэрлэг нь 1982 онд анх 90 хүүхдийн ортой 16 ажилтны орон тоотойгоор үйл ажиллагаа эхэлж байсан ч одоогоор 19 бүлэгтэй 510 хүүхэд 70 багш ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна.

Төлөөлөгч болсноос хойш 7-р багийн аймаг сумын ИТХ төлөөлөгчид бид Алтансувд захирлын хүсэлтээр хэд хэдэн удаа багийн бяцхан хүүхдүүдийн сурч хүмүүжиж буй орчин болох 12-р цэцэрлэгийн бодит байдалтай танилцах зорилгоор ажилласан билээ.

Иймд төлөөлөгчид бид цэцэрлэгтэй танилцсаны үндсэн дээр аймгийн төсөвт нэг блокийн гадна фасад, Хэрлэн сумын төсөвт цэцэрлэгийн гадна талд 4 хэсэг бүхий тоглоомын талбайг байгуулахаар мэргэжлийн байгууллагаар зураг төсөв гаргуулж санал оруулж батлуулав.

Аймгийн ИТХ төлөөлөгч:
Г. Золбаяр
Хэрлэн сумын ИТХ төлөөлөгч:
Батэрдэнэ Баагий
Erdenebayar Enebish
Гантулга Ганжигүүр

Тайлан 2024.12.18 Хэрлэн сумын төсвийн хурал хуралдахын өмнө  7-р багийн нутаг дэвсгэрээрээ явж тулгамдаж байгаа асуудлу...
31/01/2025

Тайлан 2024.12.18
Хэрлэн сумын төсвийн хурал хуралдахын өмнө 7-р багийн нутаг дэвсгэрээрээ явж тулгамдаж байгаа асуудлуудтай танилцахад машины зогсоолын асуудал хүндрэлтэй байсан тул тухайн шалтгааныг үндэслэн зургийн компанитай холбогдож, архитектортай ярилцсаны үндсэн дээр эхний ээлжид 6 хэсэгт автомашины зогсоол бүхий зургийг зуруулж 2025оны төсөвт суулгуулав.
Erdenebayar Enebish
Гантулга Ганжигүүр
Батэрдэнэ Баагий

7-р багийн иргэд та бүхэндээ шинэ долоо хоногийн мэнд! Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Г.Золбаярын 7 дуг...
27/01/2025

7-р багийн иргэд та бүхэндээ шинэ долоо хоногийн мэнд!

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Г.Золбаярын 7 дугаар багт 2025 оны төсөвт тусгуулсан ажил болон улс, аймгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлыг та бүхэндээ танилцуулж байна.
Г. Золбаяр

2024.12.167-р багаас Хэрлэн суманд сонгогдсон Ганжигүүр, Эрдэнэбаяр, Бат-Эрдэнэ төлөөлөгч нар Хэрлэн сумын төсөв батлагд...
24/01/2025

2024.12.16
7-р багаас Хэрлэн суманд сонгогдсон Ганжигүүр, Эрдэнэбаяр, Бат-Эрдэнэ төлөөлөгч нар Хэрлэн сумын төсөв батлагдахаас өмнө Хэрлэн сумын засаг даргатай хамт 7-р багийн дахин төлөвлөлтийн талаар танилцаж, 7-р багийн ард иргэдэд нэн шаардлагатай байгаа тохижилт, хөрөнгө оруулалтын ажлыг төсөвт тусгуулахаар ярилцан саналаа хүргүүлэв.
Erdenebayar Enebish
Батэрдэнэ Баагий
Гантулга Ганжигүүр

24/12/2024

Сайн байна уу?
7-р багийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Энэхүү пейж дээр 7-р багийн аймаг сумдын төлөөлөгчдийн санаачилга, хийж буй ажлууд дэс дараалалтай постлогдоод явах юм.
Та бүхэн сэтгэгдэл, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж байхыг хүсье. Хамтдаа ярилцаж, санал бодлоо солилцож, тал бүрийн оролцоотой хамтдаа хөгжье.

Address

Kherlen Sum 7th District
Choibalsan
21063

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод аймаг, Хэрлэн сум, 7-р баг мэдээ мэдээлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share