Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

  • Home
  • Mongolia
  • Choibalsan
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Government Official, Dornod aimag, Choibalsan.

‼️ИРГЭДИЙН АНХААРАЛД:"Төв болон туслах замын уулзваруудын борооны ус зайлуулах байгууламж"-ийн ажил хийгдэж байгаа тул 0...
27/08/2026

‼️ИРГЭДИЙН АНХААРАЛД:
"Төв болон туслах замын уулзваруудын борооны ус зайлуулах байгууламж"-ийн ажил хийгдэж байгаа тул 08 дугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагаас 08 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 цаг хүртэл орон сууцны 20 дугаар байрны зүүн урдаас 19 дүгээр байрны баруун хойд талын замын уулзвар хэсэгт автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлахыг анхааруулж байна.

‼️ИРГЭДИЙН АНХААРАЛД:

"Төв болон туслах замын уулзваруудын борооны ус зайлуулах байгууламж"-ийн ажил хийгдэж байгаа тул 08 дугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагаас 08 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 цаг хүртэл орон сууцны 20 дугаар байрны зүүн урдаас 19 дүгээр байрны баруун хойд талын замын уулзвар хэсэгт автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлахыг анхааруулж байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээ 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдах тул албан байгууллага, аж ахуйн нэгж, ...
25/08/2026

Бүх нийтийн их цэвэрлэгээ 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдах тул албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд Та бүхнийг нийтийн эзэмшлийн талбай болон өөрийн ажиллаж, амьдарч байгаа орчныг цэвэрлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.
ЦЭВЭР ОРЧИН ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ҮНДЭС

Сумын Засаг даргын 2026 оны А/100 дугаар захирамжийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г тогтмол зохион байгуулж байна.

Энэ сарын бүх нийтийн их цэвэрлэгээг хичээлийн шинэ жилийг угтан 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулна.
Иймд байгууллага, аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоод, иргэд, оршин суугчид та бүхэн өөрийн эзэмшлийн болон хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орчин, хашаа, хороогоо цэвэрлэн, өнгө үзэмжийг сайжруулж, цэвэр орчныг бүрдүүлж, хамтран ажиллахыг хүсье.

Жич: Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг дараах байдлаар 2 ангилан ялгаж, тусад нь байршуулахыг анхаарна уу.
1. Энгийн хог хаягдал
2. Шарилж, ургамал болон овор хэмжээ ихтэй модны хог хаягдал

Ангилан ялгалт хийгдээгүй хог хаягдлыг ачихгүй болохыг анхааруулж байна.

Чойбалсан хотын Захирагчийн ажлын алба

25/07/2026

2026 ОНЫ СУМЫН ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ХИЙГДЭЖ БУЙ АЖЛУУДТАЙ ТАНИЛЦЛАА
Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон Засаг даргын тамгын газрын Захиалагчийн хяналтын ажлын хэсэг 2026 онд сумын орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй Ерөнхий боловсролын 1, 2, Хан-Уул сургуулиудын барилгын засварын ажлын явцтай танилцаж, хугацааг хурдасгах чиглэлээр холбогдох албан тушаалтнууд болон гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа.

ХЭРЛЭН СУМЫН ХАДЛАНЧИД БОЛОН МАЛЧИН ӨРХҮҮД ХАДЛАНД  ГАРАХ ХҮСЭЛТЭЭ ӨГНӨ ҮҮИргэд хүсэлт гаргахдаа:Хадлан хадах албан хүсэ...
23/07/2026

ХЭРЛЭН СУМЫН ХАДЛАНЧИД БОЛОН МАЛЧИН ӨРХҮҮД ХАДЛАНД ГАРАХ ХҮСЭЛТЭЭ ӨГНӨ ҮҮ
Иргэд хүсэлт гаргахдаа:Хадлан хадах албан хүсэлт, А дансны хуулбар, бичиг баримтын бүрдлийн хамт,
Аж ахуйн нэгж хүсэлт гаргахдаа:Хадлан хадах албан хүсэлт, байгууллагын бичиг баримтын хуулбар, хадлангийн тоног төхөөрөмжтэй эсэх зураг хавсаргаж, 2026.07.27-ны өдрөөс эхлэн 08.05-ны өдрийг хүртэл Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын 01 тоотод авчирч өгнө үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99585588 утсаар лавлана уу.

ХЭРЛЭН СУМЫН МАЛЧИН ӨРХҮҮД ӨРХИЙН ЗОРИУЛАЛТААР ХАДЛАНД ГАРАХ ХҮСЭЛТЭЭ ӨГНӨ ҮҮ

Иргэд хүсэлт гаргахдаа:Хадлан хадах албан хүсэлт, А дансны хуулбар, бичиг баримтын бүрдлийн хамт,
Аж ахуйн нэгж хүсэлт гаргахдаа:Хадлан хадах албан хүсэлт, байгууллагын бичиг баримтын хуулбар, хадлангийн тоног төхөөрөмжтэй эсэх зураг хавсаргаж, 2026.07.27-ны өдрөөс эхлэн 08.05-ны өдрийг хүртэл Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын 01 тоотод авчирч өгнө үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99585588 утсаар лавлана уу.

АВТО ЗАМ ХААХ МЭДЭГДЭЛ ‼️⚠️Эрчим хүчний яамнаас зарласан Дулааны 1-р гол шугам ТК1 худгаас ТКЗ худаг хүртэлх 2ф400мм гол...
20/07/2026

АВТО ЗАМ ХААХ МЭДЭГДЭЛ ‼️⚠️

Эрчим хүчний яамнаас зарласан Дулааны 1-р гол шугам ТК1 худгаас ТКЗ худаг хүртэлх 2ф400мм голчтой дулааны магистрал шугамыг 2ф800мм голчтой болгон өргөтгөх
ажлын хүрээнд ф800мм-н шугам угсралтын ажил авто зам дээгүүр хийгдэж байгаа тул 2026 оны 7-р сарын 21-ний 08:00 цагаас 7-р сарын 22-ны 20:00 цаг хүртэл Илч хорооллын замыг хааж ажил гүйцэтгэхийг анхааруулж байна.

АВТО ЗАМ ХААХ МЭДЭГДЭЛ ‼️⚠️

Эрчим хүчний яамнаас зарласан Дулааны 1-р гол шугам ТК1 худгаас ТКЗ худаг хүртэлх 2ф400мм голчтой дулааны магистрал шугамыг 2ф800мм голчтой болгон өргөтгөх ажлын хүрээнд ф800мм-н шугам угсралтын ажил авто зам дээгүүр хийгдэж байгаа тул 2026 оны 7-р сарын 21-ний 08:00 цагаас 7-р сарын 22-ны 20:00 цаг хүртэл Илч хорооллын замыг хааж ажил гүйцэтгэхийг анхааруулж байна.

🌩️⛈️🌩️Малчид, иргэд, аялагчдын анхааралд - 🌩️⛈️🌩️Өнөөдөр Дорнод, Сүхбаатар, аймгийн нутгаар усархаг аадар бороо орох тул...
20/07/2026

🌩️⛈️🌩️Малчид, иргэд, аялагчдын анхааралд - 🌩️⛈️🌩️
Өнөөдөр Дорнод, Сүхбаатар, аймгийн нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга, цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

🌩️⛈️🌩️Малчид, иргэд, аялагчдын анхааралд - 🌩️⛈️🌩️
Өнөөдөр Дорнод, Сүхбаатар, аймгийн нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга, цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар

🇲🇳 ЦАГДААГИЙН БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ӨДӨРМонгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний ...
19/07/2026

🇲🇳 ЦАГДААГИЙН БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ӨДӨР

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Дотоодын цэргийн 104, Ахмадын хорооны 60, Дорнод аймгийн Цагдаагийн газрын 91 жилийн түүхт ойн баяр, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье!

Ард иргэдийнхээ амар амгалан амьдрал, аюулгүй байдлын манаанд тангараг өргөн зүтгэж буй Цагдаагийн алба хаагчид болон чөлөөндөө байгаа ахмадуудаа хууль сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ариун үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад гүн талархал илэрхийлье.

Та бүхний ажил үйлс өрнүүн, гэр бүлд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мөрдөс нь тод,
Мэлмий нь тунгалаг байх болтугай!

ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
Д.ТАМИРЖАРГАЛ

БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭЧулуунхороот сумын түүхт 70 жилийн ойн баярын мэнд хүргэе!Монгол Улсын зүүн хязгаар, тусгаар тогтнолын ...
18/07/2026

БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Чулуунхороот сумын түүхт 70 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Монгол Улсын зүүн хязгаар, тусгаар тогтнолын торгон хил болсон Дорнод аймгийн Чулуунхороот сумын ард иргэд, үе үеийн удирдлагууд, ахмад буурлууд та бүхэндээ түүхт 70 жилийн ойн баярын халуун мэндийг Хэрлэн сумын ИТХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Хил газар амгалан байж,
Хүн ард нь жаргалантай байх болтугай.

Түүхт ойн баяр наадамдаа дэлгэр сайхан наадаж, хүлэг морьд нь хурдан, бөхчүүд нь бяртай, харваачид нь цэцтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.ТАМИРЖАРГАЛ

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНД ХҮРГЭЕ!Эрхэм хүндэт Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэд ээ, эрхэм зочид төлөөлөгчид өө,Та бү...
07/07/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНД ХҮРГЭЕ!

Эрхэм хүндэт Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэд ээ, эрхэм зочид төлөөлөгчид өө,

Та бүхэндээ Дэлхийд ганцхан Монгол түмний төрт ёс, түүх соёл, өв уламжлалыг мөнхөд бадраасан Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Эрийн гурван наадам бол Монгол түмний эв нэгдэл, эх оронч үзэл, өв соёлоо эрхэмлэн дээдлэх бахархлын илэрхийлэл билээ. Энэ сайхан баяраар хүчит бөхчүүдийн бяр тэнхээ соригдож, хурдан хүлгүүдийн туурайн төвөргөөн тал нутгийг хөглөж, цэц мэргэн харваачдын онч мэргэн ухаан гайхагдан, монгол түмний ёс заншил, өв уламжлал үеэс үедээ өвлөгдөн дэлгэрч байдаг.
Өнгөрсөн хугацаанд Хэрлэн сумынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө сэтгэл зүтгэл гарган хөдөлмөрлөсөн нийт иргэд, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж, байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэ жилийн наадам хүн бүрт аз жаргал, амжилт бүтээл, элбэг хангалуун амьдралын эхлэл болж, айл өрх бүр инээд хөөрөөр бялхаж, төрлөөрөө түвшин, түмнээрээ амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол төрийн сүр хүч мөнхөд бадарч, үндэсний өв соёл үеийн үедээ өвлөгдөн дэлгэрч, эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнэ үеийн үед мөнхөд орших болтугай.

Дэнж хотойтол сайхан наадаарай!

ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.ТАМИРЖАРГАЛ

💼 АЖЛААС ХАЛАГДСАН БОЛ ТЭТГЭМЖ АВАХ ЭРХЭЭ МЭДЭХ ҮҮ?
07/07/2026

💼 АЖЛААС ХАЛАГДСАН БОЛ ТЭТГЭМЖ АВАХ ЭРХЭЭ МЭДЭХ ҮҮ?

Address

Dornod Aimag
Choibalsan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share