Өмнөговь аймгийн Төслийн нэгдсэн удирдлагын газар

  • Home
  • Mongolia
  • Dalandzadgad
  • Өмнөговь аймгийн Төслийн нэгдсэн удирдлагын газар

Өмнөговь аймгийн Төслийн нэгдсэн удирдлагын газар 🏛️ Орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар
📍 Өмнөговь аймаг.

13/05/2026

"Өмнөговь бонд"-ын I транчийн анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн Бирж дээр эхэллээ.

Тус аймгийн шинэ дулааны цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх нийт 500 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг ирэх гурван жилийн хугацаанд хэсэгчлэн гаргаж, арилжаалах юм. Тодруулбал 2026 онд 150 тэрбум төгрөг, 2027 онд 300 тэрбум төгрөг, 2028 онд 50 тэрбум төгрөгийг тус тус олон нийтээс татан төвлөрүүлнэ.

Эхний транчийн 75 тэрбум төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 75 тэрбум төгрөгийг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад тус тус хуваарилах аж. “Өмнөговь бонд” нь 24 сарын хугацаатай, 16 хувийн хүүтэй, 1.5 сая ширхгийг нэг бүрийг 100 мянган төгрөгөөр санал болгож, хагас жил тутамд бондын хүүг төлөхөөр тогтжээ.

Цаашид Өмнөговь аймгийн төв Даланзадгад Монгол Улсын дөрөв дэх том хот болох хүлээлттэй тул 2033 он гэхэд дулааны хэрэглээ нь хоёр дахин, цахилгааны хэрэглээ нь 79 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан байна. Шинээр барих 50 мегаваттын дулаан, цахилгаан хосолсон цахилгаан станц барих ТЭЗҮ-ийг 2024 онд аймгийн төсвөөр батлуулжээ.

2000 онд ашиглалтад орсон одоогийн цахилгаан станц нь 9 мегаваттын хүчин чадалтай, ашиглалтын хугацаа нь таван жилийн өмнө дууссан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дүгээр зарлигийн дагуу, "Тэрбум мод" үндэсний хөдөл...
09/05/2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дүгээр зарлигийн дагуу, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Өмнөговь аймгийн Төслийн нэгдсэн удирдлагын хамт олон сэтгэл, зүрх нэгдэн оролцлоо.

05/05/2026

ӨМНӨГОВЬ АЙМАГ МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ОРОН НУТГИЙН БОНДЫГ ГАРГАЖ, УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын эдийн засгийн тулгуур бүс нутаг болох Өмнөговь аймаг нь орон нутгийн хөгжлийг дэмжих томоохон санхүүгийн шийдлийг хэрэгжүүлж, аймгийн хэмжээнд анх удаа бонд гаргаж, урьдчилсан захиалга авч эхэллээ.
“Өмнөговь бонд” нь жилийн 16 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаар гарч байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийх нээлттэй боломжийг бүрдүүлж байна. Тус бондын хөрөнгийг Даланзадгад хотод шинэ дулааны цахилгаан станц (ДЦС) барихад зарцуулах бөгөөд энэ нь бүс нутгийн эрчим хүчний хангамжийг сайжруулж, барилга байгууламж, дэд бүтэц, эдийн засгийн хөгжлийг дэмжих ач холбогдолтой юм.
Шинээр баригдах дулааны цахилгаан станц нь орон нутгийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, найдвартай, тогтвортой эх үүсвэр бий болгоход чиглэж байна.

Өмнөговь аймгийн Төслийн нэгдсэн удирдлагын газрын алба хаагчидтай аймгийн удирдлагууд уулзалт хийлээ.Уулзалтаар манай г...
09/04/2026

Өмнөговь аймгийн Төслийн нэгдсэн удирдлагын газрын алба хаагчидтай аймгийн удирдлагууд уулзалт хийлээ.

Уулзалтаар манай газрын үйл ажиллагаа, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн нэгдсэн удирдлага, цаашдын зорилт, төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Аймгийн хөгжилд чиглэсэн төслүүдийг илүү үр ашигтай, нэгдсэн удирдлагаар хангах чиглэлээр хамтран ажиллана.

#Өмнөговь #ТөслийнНэгдсэнУдирдлага #ТөсөлХөтөлбөр

Address

Монгол Улс, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, III баг, Нутгийн удирдлагын ордон
Dalandzadgad
46000

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмнөговь аймгийн Төслийн нэгдсэн удирдлагын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share