Өмнөговь Аймаг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газар

  • Home
  • Mongolia
  • Dalandzadgad
  • Өмнөговь Аймаг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газар

Өмнөговь Аймаг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газар Халамжаас Хөдөлмөрт

🌿 АХМАДЫН АМРАЛТ – III ЭЭЛЖ📍 Ханхонгор, Даланзадгад, Сэврэй, Ноён, Номгон сумын 50 ахмад настан 2026 оны 07 дугаар сарын...
30/07/2026

🌿 АХМАДЫН АМРАЛТ – III ЭЭЛЖ

📍 Ханхонгор, Даланзадгад, Сэврэй, Ноён, Номгон сумын 50 ахмад настан 2026 оны 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд амарч байна.

Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд ахмадуудад хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 22.1.1, Ахмад настны тухай хуулийн 8.1.2 дахь заалтын хэрэгжилтийн талаар танилцуулан, санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа.

Мөн “Гурван сайхны уянга” хамтлагийн ахмад уран бүтээлчид ая дуугаа өргөж, Монголын түүх, ёс заншлын АХА тэмцээн болон “Хуучны сайхан дуу” тэмцээнийг зохион байгуулж, ахмадууд идэвхтэй оролцон дурсамж дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүллээ.

💙 Ахмад настнууддаа эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай байхыг хүсэн ерөөе.

Ажлын байранд урьж байна
24/07/2026

Ажлын байранд урьж байна

МЭДЭГДЭЛ Ахмад насны тухай хуулийн 8.1.2-т "Ахмад настанд амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг жилд нэг удаа хөн...
24/07/2026

МЭДЭГДЭЛ

Ахмад насны тухай хуулийн 8.1.2-т "Ахмад настанд амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр олгоно" заасны дагуу 2026 онд Өмнөговь аймагт 1500 эрхийн бичгийн квот хуваарилагдаж ирсэн.
2026 оны 7 сарын 22-ны өдрийн байдлаар 1500 ахмад настанд хөнгөлөлтийн эрхийн бичиг /код/ бүрэн олгогдож дууссан тул амралт сувиллын эрхийн хөнгөлөлт дахин олгогдохгүй болсныг үүгээр мэдэгдэж байна

Ахмадын амралт_2_р ээлж_НОМГОН СУМ_н 50 ахмад амарч байна. /07.20.07-27/Манай газрын 9 албан хаагч_Нийгмийн халамжийн ту...
23/07/2026

Ахмадын амралт_2_р ээлж_НОМГОН СУМ_н 50 ахмад амарч байна. /07.20.07-27/

Манай газрын 9 албан хаагч_Нийгмийн халамжийн тухай хуулийн 22.1.1, Ахмад настны тухай хуулийн 8.1.2 дахь заалтын хэрэгжилтийг ханган ахмад настнууддаа үйлчилж байна .

2026.07.23_нд Газрын дарга Б.Должинсүрэн, НХХ_н мэргэжилтэн Ц.Солонго, Н.Чүнсрэйсүрэн нар мэдээлэл өгч санал хүлээн авч ажилласан бөгөөд Гурван сайхны уянга хамтлагийн ахмад уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.

САЛБАР КОМИСС ХУРАЛДЛАА Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс 2026 оны ...
21/07/2026

САЛБАР КОМИСС ХУРАЛДЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс 2026 оны 9 дэх хурлаа 07 сарын 21-нд 85,7% ирцтэйгээр хийлээ. Хурлаар 3 сумын 14 хүүхдийн асуудлыг хэлэлцэн, 13 хүүхдийн шийдвэрийн хугацааг сунгаж, 1 хүүхдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд оруулахаар буцаав.
Хуралд орж байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд цаг алдалгүй тогтмол оруулж, эмчилж сувилах, боловсролын тохирох үйлчилгээнд тогтмол хамруулж байх чиглэлээр мэдээлэл зөвлөгөөг өгч ажиллалаа. Салбар комиссын 10 дахь хурал 2026 оны 8 сарын 31-ний өдөр 13 цагаас хуралдахаар товлогдлоо.

ХУРЛЫН ЗАРӨмнөговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын хура...
20/07/2026

ХУРЛЫН ЗАР

Өмнөговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын хурал 2026 оны 07 сарын 21-ний өдрийн 13 цагт
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн 118 тоотод болно. Дэлгэрэнгүй мэдээллийг
88515424 утсаар авна уу.

08/07/2026
БҮСИЙН СУРГАЛТ ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНАГэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үй...
03/07/2026

БҮСИЙН СУРГАЛТ ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран хэрэгжүүлж байнаа "Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн мэргэжилтэн, зөвлөхүүдийг чадавхжуулах говийн бүсийн сургалт Дундговь аймат амжилттай эхэллээ.
✅Бүсийн сургалтад Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгийн ХХҮГ-ын газар, хэлтсийн дарга нар, холбогдох мэргэжилтэн, зөвлөхүүд хамрагдан, зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орлогыг тогтвортой өсгөх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж байна.
✅Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудал, сайн туршлагыг харилцан солилцож, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр харилцан байна.
✅Сургалтын хүрээнд 8 модуль хичээлээр мэдээлэл өгч, оролцогчдын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх практик сургалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж байна.
Говийн бүсийн сургалтад Өмнөговь аймгийн ХХҮГазрын холбогдох албан тушаалтнууд болон ахлах, зөвлөх, нийт 15 хүн оролцож байна.

Address

Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, ХХҮГазар
Dalandzadgad
46083

Opening Hours

Monday 09:00 - 13:00
14:00 - 18:00
Tuesday 09:00 - 13:00
14:00 - 18:00
Wednesday 09:00 - 13:00
14:00 - 18:00
Thursday 09:00 - 13:00
14:00 - 18:00
Friday 09:00 - 13:00
14:00 - 18:00

Telephone

+97670533910

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмнөговь Аймаг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Өмнөговь Аймаг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газар:

Shortcuts

Share