Ундаарай Анхбаяр

Ундаарай Анхбаяр Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ундаарай Анхбаяр, Political Party, Darkhan.

09/05/2025
Эгэл дархлаа бариа заслын төв - Эмчийн үзлэг , зөвөлгөө - Аарцаг нурууны бариа - Бүтэн биеийн бариа - Хэсгийн бариа - Ла...
09/05/2025

Эгэл дархлаа бариа заслын төв
- Эмчийн үзлэг , зөвөлгөө
- Аарцаг нурууны бариа
- Бүтэн биеийн бариа
- Хэсгийн бариа
- Лазер шарлага үе мөч
- Чих шарах
- Хэт улаан туяаны шарлага
- Аарцаг бариа сандал
- Нурууны массажны ор
- бумба зэс гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлж байна
Утас : 9946-5676

📣📣📣 #АНХААРААРАЙ!!!📣📣📣 #ТЭУ-   #Лазершарлагын  # Эгэл дархлаа бариа засын төв мэндчилж байна.Манай төв  нь нуруу ,үе мөч...
07/05/2025

📣📣📣 #АНХААРААРАЙ!!!📣📣📣
#ТЭУ- #Лазершарлагын # Эгэл дархлаа бариа засын төв мэндчилж байна.
Манай төв нь нуруу ,үе мөчний физик эмчилгээний эмнэлэг бөгөөд
Солонгос улсын дэвшилтэд технологи болох
Лазер шарлага болон мэдрэлийн ёзоорын хориг тавьж дараах өвчнийг эдгээж эмчилж байна:
•Бүх төрлийн Ясны ургалт зогсооно өвдөлтийг дарна үрэвслийг намдаана
•Өвдөгний үе ойртсон үе солих заалттай
• Үе мөчний өвчин(үрэвсэл дарж хаван хавдар буулгана)
•Тулуй өвчин(хаван хавдар буулгана,үрэвсэл дарна)
•Нурууны суулт мурийлт,цүлхийлт,
нурууны мэдрэл дарагдсан өвдөлтийг булчин суллаж хориг хийж өвдөлтийг дарна
•Хавирга хоорондын мэдрэлийн үрэвсэл
•Хүзүүний шохойжилт(мөр дагсан өвдөлт мэдрэл дарагдсан өвдөлт )
Та доорх утсаар цаг авж тухтай орчинд үйлчлүүлэрэй
☎️☎️☎️Утас: 99465676
🏷️🏷️🏷️Хаяг: яармаг

⁉️ТАНЫ Нуруу өвдөж байн уу     ⁉️Урт удаан хугацаагаар сууж ажилладаг хөдөлгөөний дутагдалтай хүмүүс хуян шар ус хурах б...
06/05/2025

⁉️ТАНЫ Нуруу өвдөж байн уу

⁉️

Урт удаан хугацаагаар сууж ажилладаг хөдөлгөөний дутагдалтай хүмүүс хуян шар ус хурах буюу хүзүү, мөрөөр хөших гар бадайрах мэдээ алдах
аарцаг нуруугаар өвдөх өвчинд нэрвэгдэх нь элбэг байдаг.

☝️Манайх хүзүү нурууны
хэлбэр болон бүтцийн эмгэг
өөрчлөлт
▪️хүзүү нурууны суулт муруйлт
▪️ хүзүү нурууны шохойжилт
▪️мэдрэл дарагдалт,
цүлхийлт өгөх
▪️булчингийн чангарал
▪️s хэлбэрийн бөгтгөр
▪️аарцагны гажиг гэх мэт
эмгэг өөрчлөлтийг мэсийн бус аргаар эмчилж байна.

10 удаа оролт нь 1 курс эмчилгээ болно.

☝️ААРЦАГ Нурууны өвдөлт
булчин суллах гажиг засах
БАГЦ эмчилгээнд :

▪️УАУ эмч ААРЦАГ нуруу эмчийн үзлэг оношлогоо
▪️булчин суллах
бариа+ физик эмчилгээ
▪️аарцаг нурууны гажиг засах
+ блок гаргах
▪️галт бумба + импра шарлага
▪️хүзүү нурууны татлага
▪️мөгөөрс,ясны ургалт зогсоох
лазер аппарат
▪️суудлын мэдрэл дарагдалт
чөлөөлөх лазер аппарат
▪️өндөр хүчин чадалтай хаш чулуун серажим ор зэрэг эмчилгээ багтсан болно

🔸 # Хаяг : Яармаг - Нүхт төв

☎️ 9946-5676

Энэ бичвэр энгийн мөртлөө тунчиг ойлгомжтой юм. Ингэж ой тойнд ортол дүрсэлж хэлж байхад ойлгохгүй сэхээрэхгүй юм бол би...
06/04/2025

Энэ бичвэр энгийн мөртлөө тунчиг ойлгомжтой юм. Ингэж ой тойнд ортол дүрсэлж хэлж байхад ойлгохгүй сэхээрэхгүй юм бол бидний өөрсдийн л буруу болно биз дээ тиймээ хө?

Чемодан

Залуу өөрийгөө нас барсан гэдгийг мэдээд бурхан түүн рүү ойртон ирж явахыг харлаа. Бурхан гартаа нэгэн чемодан барьсан байв.

Бурхан: За хүү минь явах цаг боллоо.

Гайхаж балмагдсан залуу: Одоо юу? ийм хурдан уу? надад хийж дуусгах, төлөвлөсөн зүйл зөндөө байна ... гэж хариу хэлэхэд

Бурхан: Уучлаарай хүү минь явах цаг болсон байна гэв.

Гэтэл залуу таны гарт байгаа наад чемоданд юу байгаа юм бэ? хэмээн бурхнаас асуув.

Бурхан: Чиний юмнууд гэв

Залуу: Миний юмнууд аа? Миний мөнгө төгрөг, хувцас хунар, бусад эд зүйлс маань наад дотор чинь байгаа юм уу?

Бурхан хариу болгож: Тэдгээр зүйлс чинийх биш шүү дээ. Тэд чинь дэлхийнх гэв.

Залуу: Тэгвэл миний дурсамжууд юм уу? гэж лавлан асуув

Бурхан: Дурсамж гэдэг чинийх биш шүү дээ. Тэр чинь тухайн цаг хугацааных.

Залуу: Тэгвэл наад чемоданд чинь миний авъяас чадвар байгаа юм уу? гэж лавлан асуув

Бурхан: Үгүй ээ авъяас чадал гэдэг тухайн нөхцөл байдлынх байдаг.

Залуу: Тэгвэл миний гэр бүл, найз нөхөд байгаа юм уу? гэхэд

Бурхан: Үгүйдээ хүү минь. Тэд чинь амьдралын зам мөрт хамаардаг.

Залуу: Миний эхнэр хүү 2 минь?

Бурхан: Үгүйдээ тэд чиний сэтгэл зүрхэнд хамтдаа байдаг.

Залуу: Миний махан бие үү?

Бурхан: Үгүйдээ чиний махан бие тоос болон замхрах учиртай.

Залуу: Энэ чемоданд тэгвэл миний зүрх сэтгэл байгаа юу? гэхэд

Бурхан эелдэгээр Хүү минь тэр чинь минийх шүү дээ гэсэн хариу өглөө.

Айдаст автсан залуу бурхнаас чемоданыг авч амсрыг нээтэл юу ч байсангүй. Залуугийн нүднээс нулимс дуслан МИНИЙХ гэх зүйл юу ч байгаагүй юм гэж үү дээ? гэв.

Бурхан: Тийм дээ, хүү минь. Чиний амьдарч байсан хором бүхэн л чинийх байсан юм. Амьдрал гэдэг өөрөө хором мөч байдаг. Тэр хором мөч бол ЧИНИЙХ л байдаг. Тийм л учраас өөртөө байгаа энэ хором мөчөөсөө амьдралын сайхныг мэдэр. Энэ сайхныг мэдрэхэд хэнийг ч, юуг ч чамд садаа болохыг бүү зөвшөөр.

Өнөөдөртөө амьдар ...
Амьдарсан шиг амьдар ...
Аз жаргалтай бай. Тэр л чухал ...

Чиний өөрийн болгох гэдэг зүйлс материаллаг, материаллаг бус аль ч байсан бүгд л чамтай мөнх байхгүй. Чи энэ ертөнцөөс тэднийг өөртөө аваад явахгүй.

Үргэлж аз жаргалыг мэдэр, аз жаргалтай амьдар!!!

Оросын болон украины академич, цээжний хөндийн нэрт мэс засалч Николай Амосовын захиж хэлсэн үг:- Анагаах ухаанд хэт бүү...
26/12/2024

Оросын болон украины академич, цээжний хөндийн нэрт мэс засалч Николай Амосовын захиж хэлсэн үг:

- Анагаах ухаанд хэт бүү найд. Анагаах ухаан олон төрлийн өвчин эмгэгийг муугүй “эмчилчихдэг” ч хүнийг цоо эрүүл болгож чадахгүй... яаж эрүүл болох вэ гэдгийг зааж өгөх хэмжээнд ч хүрээгүй байгаа. Эмч нарт “олзлогдохоосоо” айж яв! Эмч нар хүмүүсийг хэт сул дорой, а харин анагаах ухаанаа чадахгүй юм байхгүй хэмээн дөвийлгөж ярих гээд байдаг талтай. Мөн хүмүүст байхгүй өвчнийг нь байгаа мэтээр итгүүлж, төлж барахааргүй өндөр төлбөр тооцоо гаргаж өгөх нь бий.

- Эрүүл явахад ихээхэн бөгөөд байнгын хичээл зүтгэл хэрэгтэй. Түүнийг юугаар ч орлуулах аргагүй. Хүн гэдэг байгалиасаа төгс тул эрүүл мэндээ хэдийд ч эргүүлэн олж авч болно... тэр нь яаж ч доройтсон байсан. Гагцхүү тухайн хүн хэдий чинээ өндөр настай, мөн өвчин нь хэдий чинээ хүндэрсэн байна... гаргах хүчин чармайлт нь төдий чинээ их байна.

- Хэр их хичээл зүтгэл гаргах нь өдөөгч хүчин зүйлээс шалтгаална. Өдөөгч хүчин зүйл нь тухайн хүний хувьд эрүүл мэндээ эргүүлж авах нь хэр чухал вэ, үүнд хэр их хугацаа орох вэ гэдгээс шалтгаална. Тухайн хүний зан характер ч мөн хамаатай! Хүмүүсийг хараад байхад... удахгүй буцах нь тодорхой болоод ирэнгүүт л эрүүл мэндээ бодож эхэлдэг нь харамсалтай. Сэтгэлийн тэнхээгүй сул дорой хүнийг бол “удахгүй үхнэ” гэдгээр ч удаан айлгахгүй.

- Биеэ тогтмол ачаалж байх, хоол ундаа хязгаарлах, биеэ чийрэгжүүлэх, алжаалаа зөв тайлах гэсэн дөрвөн нөхцөлийг хангаж байж хүн сая эрүүл явна. Дээр нь аз жаргалтай амьдарч байж! Өмнөх дөрвөн нөхцлийг хангаагүй цагт хүн хэдий жаргалтай байсан ч эрүүл явах боломжгүй.

- Хүн биеийн тамираар өдөрт 20-30 минут хичээллэхэд л хангалттай... ингэхдээ судасны цохилт нь хоёр дахин түргэсч, хамаг биеийн хөлс гартал. Энэ хугацааг хоёр дахин ихэсгэж чадвал бүр сайн.

- Хоол хүнсийг бол хязгаартай хэрэглэж байх хэрэгтэй. Та нэг бол байнга бага хооллон жингээ барьж байж болно, нэг бол цадталаа хооллон жилдээ хэд хэдэн удаа мацаг барьж байж болно.

- Алжаалаа зөв тайлж чадна гэдэг нарийн ухаан. Үүнд бас характер хэрэгтэй... байгаа бол тэр шүү дээ.

- Эрүүл мэнд бол жаргал гэлцдэг. Яг ч тийм биш л дээ: хүн өөрийгөө эрүүл гэдэгт дасч, анзаарахаа байчихдаг. Эрүүл мэнд ахуй амьдрал, ажил үйлсдээ жаргалтай явахад дөхөм болохоос биш түүнийг (аз жаргалыг) тодорхойлохгүй. А харин өвчин гэдэг бол яах аргагүй зовлон... хүнд бол шүү дээ. Хөнгөн өвдөх нь зарим хүний хувьд таатай байх нь ч бий: хүмүүс тал талаас анхаарал тавиа л, өрөвдөө л... эсвэл өөрөө өөрийгөө өрөвдөө л. Тэгэхээр эрүүл мэндийнхээ төлөө тэмцэх хэрэг байна уу? Сайн бод!

- Залуучуудад тусгайлан захиж хэлэхэд: та нар нас залуу цус шингэн байна, ирээдүйн өвчин эмгэгийн тухай бодох ч эрт байна. Гэхдээ... цаг хугацаа гэдэг харвасан сум шиг л өнгөрнө. Нэг л мэдэхэд та нар гуч гарч, ирээдүйнхээ талаар бодож эхлэх цаг ирчихсэн байна. Гэтэл та нарыг өнөөдөр ч цоо эрүүл гэхэд хэцүү... Над дээр зүрхэн тушаа газраа гараараа дарчихсан, бүр айчихсан охид залуус цөөнгүй ирж кардио бичлэгээ дэлгэж харуулдаг. Аз болж ихэнх нь зүгээр байдаг л даа... ачаалал дутагдсаныг эс тооцвол. Рентгенээр харахад зүрх нь “хөдөлгөөнгүй” байсаар агшчихсан байдаг. Залуу хүмүүс уг нь өдөр бүр гүйж харайж, бүжиглэж байх ёстой. Гэтэл тэд тамхи зууж ном шагайж хэдэн цагаар суугаад л... дээр нь нойрны эмэнд орчихсон байдаг. Ийм залуус хүний хэлсэн үгэнд барагтаа итгэдэггүй тул номоо уншдагаараа уншиж нотлох баримт сэлтийг өөрсдөө олох нь зөв л дөө. А харин ном уншдаггүй залууст дахин сануулж хэлэхэд: дасгал хөдөлгөөн байнга хийж, эрүүл хооллож, биеэ чийрэгжүүлж, хангалттай унтаж амрах нь эрүүл мэндэд маш чухал. Нээрээ шүү.

Нетээс орч: Uka Ulziibat
2022-03-20

Муу хүний шинж:-Завхай зайдан явдал, зугаа цэнгэлд дуртай.-Бардам дээрэлхүү зантай, магтуулах дуртай, өөрийгөө бусдаас д...
18/11/2024

Муу хүний шинж:

-Завхай зайдан явдал, зугаа цэнгэлд дуртай.

-Бардам дээрэлхүү зантай, магтуулах дуртай, өөрийгөө бусдаас дээгүүр ихэд боддог.

-Ширүүн хатуу үгээр бусдыг мохоох, эв зүйг бодохын өмнө үгээр бусдыг дарж байхыг бодох.

-Юмны учрыг зөвөөр ойлгохыг хичээхийн оронд өөрийн мулгуу бодлоор дайрах, шашны ёсонд сүсэг бишрэл муутай, хууль ёсыг үл тоомсорлодог

-Хуурч мэхлэх, ХУДАЛ ХЭЛЭХ , айж ичихийг мэдэхгүй.

-Ахмад дээдсийг үл ойшоон, үг сургаалыг нь сонсдоггүй, тэднийг асарч халамжлахыг ер боддоггүй.

- Төрсөн эхээ ч үл хүндэтгэн худал үгс чулуудаж, ам муруйх

- Орой унтаж орой босогч

- Элдэв бусын хүнтэй эргүй идээ мэт самуурагч

- Хүний ач тусыг үл ойшоогч

Хэрэв эдгээр шинжийн тал нь байвал бусад нь байна л гэсэн үг. Нэг насны ханиа, найзаа сонгохдоо, ухаалаг хандаарай.

Анх амьдрал зохиох гж будилж явахад ээж минь ингэж хэлж билээ.Хүнтэй амьдрах хэцүүЗаримдааХарсан ч хараагүй юмшигСонссон...
10/11/2024

Анх амьдрал зохиох гж будилж явахад ээж минь ингэж хэлж билээ.
Хүнтэй амьдрах хэцүү
Заримдаа
Харсан ч хараагүй юмшиг
Сонссон ч сонсоогүй юмшиг
Тэвчиж өнгөрөөх цаг олон.
Тэгж бж л цаашаа амьдрана.
Уураар давах биш ухаанаар л тэвчиж явсан хүн хождог.
Алдаа бүхэнд буруутгаад бвал амьдралдаа чи л их зовно.
Сэтгэлийг нийлүүлж болноо
Хүмүүжлийг л нийлүүлж чаддаггүй юм.
Хүнд уучлах зүйл, уучлахгүй зүйл гж бдаг.
Алдаагаа ойлгодог хүнийг уучлах хэрэгтэй, гэмшдэггүй тэнэг хүн л засал авахгүй.
Хөнжилдөө бүгд таарч тохирно
Харин амьдарлын зорилго таарах л хэцүү.
Нэг нь зүтгээд нөгөөх нь хэвтээд бхаар л хайран цаг хугацаа хичээл зүтгэл талаар болдог юмдаа гж хэлж билээ.
Ч. Сүрэнжав

НОМ УНШИХ 11 ШАЛТГААНБоловсрол мэдлэгтэй хүмүүс ном уншаарай гэж захидаг, амжилттай яваа эрхмүүд амжилтын нууцаа ном гэж...
08/11/2024

НОМ УНШИХ 11 ШАЛТГААН

Боловсрол мэдлэгтэй хүмүүс ном уншаарай гэж захидаг, амжилттай яваа эрхмүүд амжилтын нууцаа ном гэж хариулдаг, аав ээж минь номын сайн сайхныг магтдаг. Гэвч тэдгээр хүмүүс ЯАГААД? гэдгийг тайлбарлалгүй сайхан гэдэг үгээр халхлаад л өнгөрдөг.

Магадгүй биднийг уншигч болсныхоо дараа номын гайхалтай ач холбогдлыг ухаарна гэж бидэнд хариултыг үлдээсэн ч байж болох юм. Гэхдээ бид “Хаана хүрэхээ мэдвэл хаагуур явахаа мэднэ” гэдгийн адилаар эдгээр чадварыг өөрийн алсын хараа болгож өнөөдрөөс эхлэн адал явдалтай аяллаа эхлүүлээсэй гэсэн чин сэтгэлийн хүсэл дээр энэхүү нийтлэлээ бэлтгэлээ.

ТӨВЛӨРӨХ ЧАДВАР ХӨГЖДӨГ
Ном унших хамгийн тохиромжтой байрлал бол ор, ариун цэврийн өрөө, хоолны ширээ байдаг байна. Ном их уншсан хүмүүсийн өндөр цалин авах, сонгосон мэргэжилдээ амжилт олох, нийгмийн асуудлыг ойлгож, оролцох, зорилгодоо хүрэх, нухацтай байх чадвар нь бусад ном уншдаггүй хүмүүстэй харьцуулахад илүү өндөр үзүүлэлттэй байдаг нь тогтоогдсон. Судлаачдын үзэж байгаагаар ном унших нь төвлөрөх, анхаарлаа хандуулах чадварыг бусад хүчин зүйлээс илүү сайн хангаж чаддаг байна.

ҮГСИЙН САН НЭМЭГДДЭГ
Унших явцдаа бид маш олон мэдэхгүй үг, өмнө нь сонсож байгаагүй хэллэг, шинэ хэлцүүдийг сурж байдаг. Тэдгээр үгийг мэддэг болсноор өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, санаа бодол бичвэртээ хүртэл шингээх нь бий. Телевизийн нэвтрүүлэг үзэснээс 50% илүү үгийг ном ашигладаг. Үгсийн сангаа сайжруулснаар бичих чадвараа ч сайжруулж байгаа юм.

ОЙ САНАМЖ САЙЖИРДАГ
Ном уншсанаар зохиолын дүрүүд, үйл явдлууд, өнгө аяс, гол утга санаа, нөхцөл байдал гэх мэт маш олон зүйлийг санах хэрэгтэй болдог. Эдгээр нь таны оюун санаанд шинэ төрлийн ой санамжийг үүсгэж богино хугацааны санах ой, тогтоох чадварыг тань сайжруулдаг.

ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧАДВАР НЭМЭГДДЭГ
Уншиж дууссан номынхоо утга санаа, гол дүрүүдийн үүрэг, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг таньж мэдэхийг оролдох нь таны задлан шинжлэх, уншаад ойлгох чадвар болоод бусдыг ойлгож сурахад тань нэн тустай юм.

ХАРИЛЦАХ ЧАДВАР САЙЖИРДАГ
Ярьж байхдаа өөртөө итгэлтэй байхад тань ном тусална. Ном уншиж үгсийн сангаа баяжуулснаар хүмүүст өөрийгөө тодорхой, ойлгомжтой илэрхийлж чаддаг. Мөн хамгийн шилдэг ярианы сэдвийн сонгодог жишээ бол ном шүү дээ.

ТАРХИНЫ ДАСГАЛ БОЛДОГ
Тархи яг л булчин шиг. Хэрвээ та энэ булчинг дасгал хийж хөгжүүлж чадвал оюун ухааныхаа хүчийг (оюуны чадамж) сайжруулж болно. Байнга ном уншиж тархиа дасгалжуулж байсан хүмүүсийн тархины доройтол буюу зөнөх өвчин тусах магадлал 32%-иар бага байдаг.

МЭДЭЭЛЭЛ БОЛОН МЭДЛЭГЭЭ НЭМЭГДҮҮЛНЭ
Ном унших нь шинэ зүйл турших, хоббигоо хөгжүүлэх боломжийг олгодог. Магадгүй “Наруто”-г уншиж байгаад японы соёлоос суралцах хүсэлтэй болох эсвэл “Франкенштейн”-ыг уншаад шинжлэх ухааныг сонирхох ч юм бил үү?

СТРЕССИЙГ БУУРУУЛЖ СЭТГЭЛ САНАА САЙЖИРДАГ
Судлаачдын үзэж байгаагаар ном унших нь стрессийг 68%-иар бууруулдаг байна. Сэтгэл гутрах өвчнөөр өвчлөгчдийн өөртөө туслах хамгийн сайн арга нь мөн л ном байдаг бөгөөд чанга дуугаар ном уншихад сэтгэл гутрах өвчнөөр өвчлөгчдийн сэтгэцэд эерэг ахиц гарч байгаа нь ажиглагджээ.

БҮТЭЭЛЧ БАЙДАЛ ХӨГЖДӨГ
Биднийг уйтгар гунигаас зайлсхийхэд, бүтээлчээр сэтгэхэд, хөгжилтэй, адал явдал дүүрэн байж чадах боломжийг ном л өгдөг шүү дээ. Зохиолын дүрүүдээс, тэдний асуудлаа шийдсэн туршлагаас, шинжлэх ухааны баримтаас, магадгүй зохиолчийн амьдралаас бид амьдралдаа хэрэгжүүлж болох маш олон бүтээлч санааг сурдаг.

ТӨСӨӨЛӨХ ЧАДВАР САЙЖИРДАГ
Уншигч байх нь төсөөлөх чадварыг сайжруулдаг. Унших нь таныг шинэ ертөнцийг нээхэд тусалдаг. Өөр улс оронд, зохиомол ертөнцөд, өнгөрсөн болоод ирээдүйд, түүнээс ч илүүд хэрэн тэнэхэд тусална.

АЛДААГҮЙ ЗӨВ БИЧНЭ
Одоо цагт өөрчлөгдөж байгаа түм буман үгсийн жагсаалтыг чээжлэхээсээ урьтаж дуртай номоо уншингаа зөв бичих чадвараа сайжруулж болох бөгөөд дараагийн удаа тухайн үгийг хэрэглэхдээ өөрийн мэдэлгүй л зөв бичиж чаддаг болсон байх болно. Мөн эссэ, зохион бичлэг, өгүүлэл, тайлангаас эхлээд бичгийн ажил дээр ажиллах чадвар тань мэдэгдэхүйцээр ахиц дэвшилтэй байх ба энэ нь таны үгийн сангийн баялаг, төсөөлж ургуулан бодох чадвар, өөрийгөө товч тодорхой болоод эмх цэгцтэй, утгын зөв дэс дараалалтай илэрхийлэх чадвар зэрэг номноос олж авсан бүхий л чадварын тань илэрхийлэл билээ.

Address

Darkhan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ундаарай Анхбаяр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share