Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс

  • Home
  • Mongolia
  • Darkhan
  • Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс

Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НЭГЖИЙН АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРТөслийн нэр: “Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг барих” төсө...
06/12/2024

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НЭГЖИЙН АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Төслийн нэр: “Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг барих” төсөл
Хэрэгжүүлэгч байгууллага: Эрүүл мэндийн яам
Эрүүл мэндийн яам нь Монгол Улс, Европын сэргээн босголтын банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг барих” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн дараах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:
Санхүүгийн ажилтан
Худалдан авалтын ажилтан
Барилгын инженер
Жолооч
Ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх үндсэн үүрэг, тавигдах шаардлага зэргийг https://moh.gov.mn/p/118 цахим хуудасны Төсөл хөтөлбөр, харьяа байгууллагын сул орон тооны зар цэсээр орж танилцана уу.
ӨРГӨДӨЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг 2024 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 16:00 цагаас өмнө (Монгол, Англи хэл дээр) дор дурдсан хаягаар имэйлээр, эсхүл биеэр авчирч өгнө.
Тухайн ажлын байранд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter). Өргөдөл өгч буй ажлын байрны нэрийг тодорхой бичнэ.
Товч намтар (CV).
Боловсрол, мэргэжил, ур чадварыг нотлон харуулах диплом, гэрчилгээний хуулбар.
Өмнөх ажил олгогчийн 2-с доошгүй тодорхойлолт (reference letter).
Эрүүл мэндийн яам
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Засгийн газрын VIII байр
Утас: 51-263820,
Цахим шуудангийн хаяг: [email protected]

📍АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР ОЛГОНОСогтууруулах ундаа худалд...
06/12/2024

📍АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР ОЛГОНО
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр болон сунгах хүсэлтэй хуулийн этгээдийн мэдээллийг цахимаар авч байгаатай холбоотойгоор https://e-business.mn/home хаягаар дараах алхмын дагуу хүсэлтэй илгээнэ.
“Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 20.1.7-д: Барилгын батлагдсан зураг төсөл нь үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдөж, тохижуулснаас бусад орон сууц, түүний өргөтгөл, орц, хонгил, суурийн давхарт 18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоно гэж заасан.
2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх дээрх хуулийн заалтад хамаарах согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй ААНБ-ууд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана уу.

Address

Darkhan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share