16/03/2017
Багийн Засаг дарга ба түүний ажлын алба бол орон нутгийн өдөр тутмын үйл амьдрал тухайлбал хадлан, тэжээл бэлтгэх, отор нүүдэл, малын урьдчилан сэргийлэх угаалга, тарилга хийх, ноос ноолуур авах, хашаа саравч барих, худаг ус гаргах, тариа ногоо тарих, хураах, өвөлжилтийн бэлтгэл хангах, мал тэжээвэр амьтад, хүн ам, хашаа худгийн тооллого явуулах, нийгмийн хөгжилд иргэдээ татан оролцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэж, зохих шатанд уламжлах зэрэг цаг үеийн болоод өдөр тутмын олон ажлыг гүйцэтгэж иргэд олон нийттэйгээ хамгийн ойр ажилладаг нэгж билээ. Иймд сумын Засаг даргын зүгээс Багийн Засаг дарга түүний ажлын албыг чадавхжуулах, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Өндөрхошуу, Хулсаншанд, Баян-Уул, Чулуут багийн Засаг дарга нарт батламж гардууллаа. Нийт багийн Засаг дарга нартаа ажлын амжилт хүсэе. Gombotseden Damdinsuren Erhemee Erhembaatar Жигжиджав Батцэнгэл Дархижав Баттулга