07/06/2026
🇲🇳 ДУНДГОВЬ АЙМГААС ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДСАН ШИНЭ ДАЙЧИД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЛӨӨ
Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0129 дүгээр ангид Дундговь аймгаас 2026 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” боллоо.
Хилийн цэргийн 0129 дүгээр анги нь цэргийн бэлтгэл сургалтаас гадна монгол бичиг, жолооны болон мэргэжлийн ур чадвар олгох сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна. Ингэснээр хилчин дайчид албаа нэр төртэй хаахаас гадна жолооны үнэмлэх, мужааны зэрэг мэргэжлийн үнэмлэхтэй болж, иргэний амьдралдаа хэрэг болох мэдлэг, ур чадвар эзэмших боломж бүрдэж буй юм.
Байлдааны тугын дор тангараг өргөсөн шинэ дайчдад албаа нэр төртэй хааж, цэргийн эрдэмд шамдан суралцан, эх орныхоо төлөө зүтгэх эр зоригтой, хариуцлагатай хилчид болон төлөвшихийг ерөөе.