Зүүнхараа Нийтийн номын сангийн албан ёсны цахим хуудас

  • Home
  • Mongolia
  • Dzüünharaa
  • Зүүнхараа Нийтийн номын сангийн албан ёсны цахим хуудас

Зүүнхараа Нийтийн номын сангийн албан ёсны цахим хуудас Монгол улсын цорын ганц сумын Нийтийн номын сан📖

📢📢📢Уншигч хүүхдүүд та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.🤗
11/08/2026

📢📢📢Уншигч хүүхдүүд та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.🤗

Монгол улсад хүүхдийн хэвлэл үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан "Өврийн дэвтэр" хүүхдийн уран зохиолын уралдааныг зарласан. Богино өгүүллэгийн уралдаан дуусахад цөөхөн хоног үлдлээ.
📝Хүүхдүүд та бүхэн идэвхтэй оролцоорой.
Үгийн тоо 800-1500
формат: world эсвэл pdf
Бүтээлээ цахим шуудангаар ирүүлнэ.
🌿[email protected]
Шагнал:
🥇1 байр
🥈2-байр
🥉3-байр
Тусгай байр
УРАЛДААНЫ ТӨРӨЛ: Богино өгүүллэг
Хугацаа: 2026 оны 9 сарын 01-нй өдрийг хүртэл
Бичсэн үг бүр ертөнцийг өөрчилж чадна. 🌼

🎒 СУРГУУЛЬД БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА!✏️ Гар зүгшрүүлэх🔢 Тоо, үсэг нүдлүүлэх🧠 Анхаарал төвлөрөл хөгжүүлэх👀 Хараа...
03/08/2026

🎒 СУРГУУЛЬД БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА!

✏️ Гар зүгшрүүлэх

🔢 Тоо, үсэг нүдлүүлэх

🧠 Анхаарал төвлөрөл хөгжүүлэх

👀 Хараа, ажиглах чадвар сайжруулах

🎨 Будах, зурах, эвлүүлэх дасгалууд

⏳️ 8 сарын 10 - аас 8 сарын 21г дуустал

Сургуульд орох гэж буй хүүхдүүдэд зориулсан хөгжилтэй, үр дүнтэй сургалт.

📅 Элсэлт явагдаж байна

📞 Холбоо барих: 99234585

“Өнөөдрийн бэлтгэл — Маргаашийн амжилт”

 ..Сайхан...Сайхан  ном унших нь яг л " Үүцээ задлах лугаа амттай" Цэдэвдамбын Оюунгэрэлийн "Ногоон нүдэн лам" 2008 он"Ж...
30/07/2026


..Сайхан...Сайхан ном унших нь яг л
" Үүцээ задлах лугаа амттай"

Цэдэвдамбын Оюунгэрэлийн
"Ногоон нүдэн лам" 2008 он
"Жаран цагаан хонь" 2017 он
"Үүрийн голын чулуу" 2026 он цуврал романуудыг уншиж дууслаа.

Монголын түүхэн замналаар аялсан ээдрээт өдрүүд.
Өрөвдөх, хайрлах, гомдох, залхах, уучлах өдрүүдээр өртөөлж
шаналах, энэрэх, тэвчих, уйлах, баярл
ахын учгаар сүвлэгдсэн өдрүүд дууслаа.
Олон олон хүн унших болтугай.
..Нэгэн эрдэмтний хэлсэнчлэн "үгэн борцоор шөл хийсэн" өдрүүдийг үдлээ.

📚📚📚ОЮУНЛАГ МАНДАЛЧУУД ном хандивын аянд "ГОЛОМТ БАНК" - ны Зүүнхараа салбарын хамт олон оролцлоо. 💎💎💎Номын цагаан буян д...
29/07/2026

📚📚📚ОЮУНЛАГ МАНДАЛЧУУД ном хандивын аянд "ГОЛОМТ БАНК" - ны Зүүнхараа салбарын хамт олон оролцлоо.

💎💎💎Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

#Үндэснийбичигсоёлнномынөдрүүд
#Номынхандив
#ном

📖 Өдөр бүр ердөө 20 минут ном унших нь үгийн сангаа баяжуулж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэн, мэдлэгийн хүрээгээ тэлэх ...
29/07/2026

📖 Өдөр бүр ердөө 20 минут ном унших нь үгийн сангаа баяжуулж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэн, мэдлэгийн хүрээгээ тэлэх энгийн бөгөөд үр дүнтэй дадал юм.
Өдөр бүрийн 20 минутын уншлага нь насан туршийн суралцах дадлын үндсийг өнөөдрөөс хамтдаа тавих эхлэл болно.

💬 Та өнөөдөр ямар ном уншихаар төлөвлөж байна вэ?

Өглөөний мэнд🌞 2026.07.29🥰Нөлөөлөл том байхгүй албагүй ээ:🫰таны инээмсэглэл🫰таны дотно мэндчилгээ🫰таны чин сэтгэл🫰таны ж...
29/07/2026

Өглөөний мэнд🌞 2026.07.29

🥰Нөлөөлөл том байхгүй албагүй ээ:
🫰таны инээмсэглэл
🫰таны дотно мэндчилгээ
🫰таны чин сэтгэл
🫰таны жижигхэн тус
🫰таны нэг зөв үг
🫰таны зөв үйл
🫰таны эерэг хандлага
🫰таны хүндлэл
🫰таны үнэн үг
🫰таны магтаал
🫰таны авч өгсөн аяга кофе
🫰аягалаад өгсөн цай
Энэ бүхэн нэг хүнийг өдөржин хайр дүүрэн байх, аз жаргалтай байх, өөртөө итгэлтэй байх, зөв байхад нөлөөлдөг юм шүү. 🫶

👌Амжилт хүсье МННС👌

 🥰Хүүхдүүдээ зуны амралтаар нь ямар нэг сургалтад хамруулж чадаагүй, амжаагүй бол битгий санаа зовоорой.👌Зүгээр л өдөр б...
27/07/2026



🥰Хүүхдүүдээ зуны амралтаар нь ямар нэг сургалтад хамруулж чадаагүй, амжаагүй бол битгий санаа зовоорой.

👌Зүгээр л өдөр бүр номын санруу явуулж дуртай сонирхдог номоо олж унших дадалтай болохыг нь дэмжээрэй.

👍Бас өнөөдөр нэг хүн асуусан байсан. Номын сангаар үйлчлүүлэхэд #ҮНЭГҮЙ шүү. Зөвхөн гэрээр ном авч явах үйлчилгээний жилийн төлбөр хүүхэд 5000, том хүн 8000 төгрөг байдаг.

📗НҮҮДЛИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ🤗🤗🤗Нүүдлийн номын сангийн үйлчилгээгээр "Билүүт"-д зусаж буй 20 гаруй хүүхэд багачуудад...
24/07/2026

📗НҮҮДЛИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

🤗🤗🤗Нүүдлийн номын сангийн үйлчилгээгээр "Билүүт"-д зусаж буй 20 гаруй хүүхэд багачуудад номын сангийн үйлчилгээг хүргэж ажиллаа.

🌱 Гэрийн болон танхимын карт нээх
🌱 Шинэ номын үзэсгэлэн
🌱 “Үүлэн бор” орос ардын үлгэрээр чанга уншлага
🌱 Аха тэмцээн тус тус зохион байгууллаа.

📚ХҮҮХЭД БҮРТ НОМ БЭЛЭГЛЭЛЭЭ.

💚Инээд хөөр цалгиж, гэрэл цацарсан уншигч та нартаа баярлалаа.

🌞 Өглөөний мэнд.🔥🔥🔥 Өнөөдөр манай номын сан "Зөөврийн номын сан" - ийн үйлчилгээгээр хөдөө явж байгаа тул эрхэм уншигч т...
24/07/2026

🌞 Өглөөний мэнд.

🔥🔥🔥 Өнөөдөр манай номын сан "Зөөврийн номын сан" - ийн үйлчилгээгээр хөдөө явж байгаа тул эрхэм уншигч та бүхэн номын сангийн үйлчилгээг 7 сарын 27 буюу Даваа гарагт авах боломжтой.

📚 Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Өөр өөрсдийн онцлогтой бидний номын сан🫶Авсан номоо заавал уншиж байгаарай🤗
21/07/2026

Өөр өөрсдийн онцлогтой бидний номын сан🫶
Авсан номоо заавал уншиж байгаарай🤗

Address

Мандал сум 7-р баг
Dzüünharaa

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Зүүнхараа Нийтийн номын сангийн албан ёсны цахим хуудас posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category