Төв аймаг Цагдаагийн газар

Төв аймаг Цагдаагийн газар Төв аймгийн Цагдаагийн газар

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1942 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 14 дүгээр хурлын тогтоолоор баталсан "Дотоод явдлын яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын дүрэм”-д “Улсын бүх аймгуудын хэмжээн дээр Улсын цагдан сэргийлэхийн үүргийг гүйцэтгэгч цагдан сэргийлэхийн ангиуд байгуулагдана.” гэж заасан нь Төв аймагт цагдан сэргийлэх анги байгуулагдах эрх зүйн үндэс болж, 1943 оны 04 дүгээр сард

1 төлөөлөгч, 2 цагдаа, 3 гэртэй байгуулагдсан түүхтэй. Төв аймгийн цагдан сэргийлэх ангийн анхны контор буюу төлөөлөгч, байлдагч нарын суух З гэрийг Төв аймгийн Дотоодыг хамгаалах хэлтсийн гэр контортой эгнүүлэн барьж үүрэг гүйцэтгэж эхэлснээр өнөөдрийн Төв аймгийн цагдаагийн газар гал голомтоо бадрааж, үүсэн байгуулагдсан билээ.

Анх 3 гэртэйгээр байгуулагдаж байсан Төв аймгийн цагдаагийн газар бүтэц, орон тоо, үйл ажиллагааны хувьд өргөжин тэлж, удирдлагын менежмент, техник технологийн хувьд орчин цагтай хөл нийлүүлэн чадавхжиж, 200 гаруй алба хаагчтай, нэг хэлтэс, найман тасаг, зургаан хэсэгтэйгээр Зуунмод хот болон 27 суманд хууль сахиулах үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Төв аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнээс эрдэм боловсрол, авья: чадвараараа олноо алдаршсан төрийн зүтгэлтнүүд, гавьяат хуульчид, мэргэжийн ур чадвараараа нэр алдраа дуурсгасан алдартнууд олноор төрөн гарсан нь бидний бахархал, омогшил төдийгүй Монголын цагдаагийн байгууллагын нэрийн хуудас юм.

Байгууллагынхаа тулгын чулууг тавилцаж, ачааны хүндийг үүрсэн ахмадууд, алба хаах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж Төв аймгийн цагдаагийн газрыг бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэн хөгжүүлж ирсэн дунд үеийнхэн, ард иргэдийнхээ амгалан энхийн манаанд нүд цавчилгүй зогсож, цагаан шонхорт тугийнхаа дор жигдрэн жагсаж яваа залуус болон ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ холбоо бол Монголын цагдаагийн байгууллагын үнэт зүйл, эрхэм бахархал билээ.

29/10/2025
29/10/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ...

“Машины оношилгоо дарж өгнө” гэх утга бүхий мэдээлэл байршуулж, 270 орчим иргэдийг залилсан этгээдийг олж тогтоолоо.

Иргэн 23 настай, эрэгтэй Ц нь цахим орчинд “Машины оношилгоо дарж өгнө” гэх утга бүхий мэдээлэл байршуулж, мэдээллийн дагуу холбогдсон иргэдэд “Авто оношилгооны газруудад таньдаг хүн байдаг, мөнгөө эхлээд тушаачих, тэгээд болно” гэж итгэл төрүүлэн өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар мөнгийг шилжүүлэн авсны дараа иргэдтэй харилцаж байсан гар утасны дугаар, цахим хаягаа устгаж залилах гэмт хэрэг үйлджээ.

Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг авахдаа баталгаатай газарт хандаж, өөртөө эрсдэл үүсгэхээс сэргийлээрэй.

29/10/2025
29/10/2025

Цахим орчинд шинэ төрлийн залилан гарсан байна. Линк холбоос дээр бүү дараарай.

29/10/2025

Гэр бүл таны хамгийн дулаан орон зай

29/10/2025
29/10/2025
29/10/2025

Тэд танд багыг өгөөд танаас байгаа бүхнийг чинь авдаг!

28/10/2025
28/10/2025
28/10/2025

Address

Төв аймаг 2025 Dzuunmod
Dzuunmod
41111

Alerts

Be the first to know and let us send you an email when Төв аймаг Цагдаагийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share