Дотоодын цэргийн 816 дугаар анги

Дотоодын цэргийн 816 дугаар анги

Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн 816 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Цагдаа, Дотоодын цэргийн байгуулл...
18/07/2026

Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн 816 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын ёслолын жагсаалд оролцлоо.
✅Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жил, Дотоодын цэргийн байгууллагын 104 жил, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 100 жил, Цагдаа, Дотоодын цэргийн Ахмадын хорооны 60 жилийн ой, "Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдын өдөр"-ийг тохиолдуулан ёслолын жагсаал, алба хаагчдын үзүүлэх тоглолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026.07.17-ны өдөр зохион байгууллаа.
✅ Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд болон үе үеийн дарга нар, ахмад ажилтнууд, алба хаагчид, тэдний гэр бүлийн төлөөлөл оролцсон.
✅Арга хэмжээний хүрээнд цагдаа, дотоодын цэргийн 34 анги, байгууллагын 1,984 алба хаагч оролцсон бөгөөд Орхон аймаг дахь Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн 816 дугаар ангийн бие бүрэлдэхүүн мөн оролцлоо.

Та бүхэнд Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллагын үүсэж хөгжсөний 105 жил, Дотоодын цэргийн байгууллагын 104 жилийн ойн мэндийг хүргэе. . .

18/07/2026
18/07/2026

Address

Erdenet

Alerts

Be the first to know and let us send you an email when Дотоодын цэргийн 816 дугаар анги posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share