Дамбын Батлут

Дамбын Батлут Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дамбын Батлут, Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг Ш. Отгонбилэгийн нэрэмжит гудамж, Захиргааны III байр, 2 давхар, 207 тоот, Erdenet.

Монгол Улсын Их Хурлын Гишүүн,
Member of the State Great Hural (Parliament) of Mongolia
Батлан хамгаалахын сайд
Minister of Defense of Mongolia
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн

06/08/2026

5500 ОРЧИМ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, 6500 ГАРУЙ ОРОН СУУЦЫГ БИЕ ДААН БАРЬЖ БАЙГУУЛСАН ТҮҮХТЭЙ
📌Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100, Зэвсэгт хүчинд Барилгын цэрэг үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Тэгвэл тус түүхэн ойн онцлог, ач холбогдлын талаар Зэвсэгт хүчний БИЦУГ-ын даргын орлогч, штабын дарга хурандаа Б.ДОРЖДЭРЭМЭЭС тодрууллаа.

📌Энэ онд тохиож буй Монгол Улсын барилгын салбарын 100, Зэвсэгт хүчинд Барилгын цэрэг үүсэж хөгжсөний 90 жилийн ой ямар онцлог, ач холбогдолтой вэ?

-Энэхүү ой нь өнгөрсөн зуун жилийн бүтээн байгуулалтын түүх, барилгачид болон Барилга-Инженерийн цэргийн үе үеийн алба хаагчдын хөдөлмөр, зүтгэлийг үнэлж дүгнэхийн зэрэгцээ ирээдүйн хөгжлийн зорилт, чиг хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой юм. Барилга-Инженерийн цэргийн үе үеийн хамт олон улс эх орондоо үйлдвэр комбинат, завод, элеватор, дулааны цахилгаан станц, өндөр хүчдэл, орон сууцны хороолол, авто зам, төмөр зам, усан замын цогц төсөл, төрийн байгууллагуудын барилга байгууламж, тусгай зориулалтын объект, эмнэлэг, сургууль, амралт сувилал, спортын цогцолбор зэрэг олон мянган бүтээн байгуулалтыг гүйцэтгэж, Улаанбаатар хот болон орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн түүхтэй. Өнөөдөр Барилга Инженерийн цэрэг нь үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлж байна. Тиймээс энэхүү түүхэн ой нь зөвхөн өнгөрсөн хугацааны ололт амжилтыг тэмдэглэх бус, үе үеийн Барилга-Инженерийн цэргийн алба хаагчдын залгамж халаа, эх оронч үзэл, бүтээн байгуулалтын уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, залуу үед өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой гэж харж байна.

📌Барилга-Инженерийн цэрэг өнөөдөр улс эх орон, төр засаг, ард иргэд, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний өмнө хүлээсэн үндсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ? Эх орны дайны он жилүүд болон энх цагийн бүтээн байгуулалтаас дурдвал...

-Барилга-Инженерийн үе үеийн дайчид 90 жилийн түүхэн цаг хугацаандаа 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд улс эх орны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, гамшгийн хор уршгийг арилгах болон гамшгийн дараах сэргээн босголтод манлайлан оролцож, үүргээ нэр төртэй биелүүлснийг түүхийн шаргал хуудас бэлхнээ гэрчилдэг.
Тухайлбал, Халхын голын байлдаан эхлэхээс өмнө гурван жилийн дотор Улаанхуарангийн Цэргийн байр, Халуун ус, Цэргийн яамны нэгдсэн барилга, Цэргийн клуб, Цэргийн ерөнхий сургууль, Цэргийн эмнэлэг, Нисэх бригадын барилга, Сонгинын морин заводын барилга, Сонгинын амралт зэргийг барьж, Байшинт, Матад, Тамсагбулаг, Баянтүмэн дэх цэргийн ангиудад барилга угсралт, засварын ажлуудыг хийж, төлөвлөгөөт зорилтоо давуулан биелүүлсэн.

Харин дэлхийн II дайны дараагаас Барилга Инженерийн цэргийн гүйцэтгэх үүрэг, барилга угсралтын төлөвлөгөө жилээс жилд ихээхэн нэмэгдсэн тул түүний бүтэц, зохион байгуулалтыг өргөтгөн, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг тухайн үеийн төр засгаас авч хэрэгжүүлсэн байдаг. Үүний үр дүнд энх цагт Барилга-Инженерийн цэргийн үе үеийн инженер, барилгачин дайчид 1990 оноос өмнөх үйлдвэр аж ахуйн газруудын 85 хувь буюу Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Баянцогт, Угтаал, Залуучууд, Жаргалант зэрэг гурван хот, 16 аймаг, 160 гаруй суманд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, спортын ордон, автозам зэрэг 17 тэрбум гаруй төгрөгийн 5500 орчим барилга байгууламж, 6500 гаруй орон сууцыг ашиглалтад оруулан, 11 тэрбум гаруй төгрөгийн барилгын материал-хийц үйлдвэрлэж, зургаан сая орчим тонн ачаа тээврийн үүрэг гүйцэтгэсэн нь түүхэнд мөнхрөн үлдсэн.

Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газар байгуулагдсан цагаас хойших бүтээн байгуулалтаас онцлон дурдвал, “Тавантолгой Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,3 км төмөр зам, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал зэрэг томоохон 10 гаруй төсөл, “Darkhan United” спорт цогцолбор, Хуурай замын цэргийн командлалын байр, “Бурхан Халдун” хүндэтгэлийн цогцолбор зэрэг улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилт, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 280 гаруй барилга байгууламж барьж Зэвсэгт хүчний хөгжлийн санд 44.67 тэрбум төгрөг төвлөрүүлж, улсын төсөвт 25.21 тэрбум төгрөгийн бодит хэмнэлтийг бий болгосон нь улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойгоос гадна Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн чадавх, мэргэжлийн ур чадварыг бодитоор илтгэн харуулсан бахдам амжилт болсон билээ.

📌Үндэсний их баяр наадмын өмнөхөн Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-г өвлөн авсан бахархалт үйл явдал боллоо. Энэхүү шагналын түүх, ач холбогдлын талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 77 дугаар зарлигаар Монголын Ардын Армийн 50 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо энх цагийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Барилгын цэргийн Ерөнхий газрыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан түүхтэй. Барилга-Инженерийн цэргийн хөгжлийг түүхэн цаг хугацаанд нь Барилгын цэргийн хөгжлийн гарааны үе 1936-1947 он, Барилгын цэргийн үүсэл хөгжлийн эхэн үе 1947-1964 он, Барилгын цэргийн эрчимтэй хөгжлийн суурь тавигдсан үе 1964-1973 он, Барилгын цэргийн хөгжлийн оргил үе 1973-1990 он, Барилгын цэргийн хөгжлийн зогсонги үе 1990-2010 он, харин 2010 оноос хойших хугацааг Улс орныг хөгжүүлэх их бүтээн байгуулалтын шинэ үе хэмээн авч үзэх боломжтой юм.

Дээрх төрийн дээд одон нь Барилгын цэргийн хөгжлийн зогсонги үед улс орны эдийн засаг, нийгмийн өөрчлөлттэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдын 2005 оны тушаалаар Барилгын цэргийн Ерөнхий газрыг татан буулгасантай холбоотойгоор Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөгт хадгалагдах болсон. Харин энэхүү түүхэн одонг Барилга-Инженерийн цэргийн ахмад үеийнхний санаачилга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын дэмжлэгтэйгээр үе үеийн инженер, барилгачин дайчдынхаа үйл хэргийг нэр төртэйгөөр үргэлжлүүлж яваа Зэвсэгт хүчний Барилга Инженерийн цэргийн удирдах газарт өвлүүлэх тушаал гарсан юм. Ийнхүү “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” нь Барилгын цэргийн түүхэн замнал, үе үеийн инженер, барилгачин дайчдын хөдөлмөр зүтгэлийн үнэт өв болон бидэнд өвлөгдөн ирсэнд бид бүхэн баяртай байгаа.

📌Үнэтэй мэдээлэл хуваалцсан танд баярлалаа. Сүүлчийн асуултыг танд үлдээе.

-Монгол Улсын батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хөгжил, улс орны бүтээн байгуулалтын төлөө сэтгэл, зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад дайчид, өнөөдөр энэхүү алдар гавьяаг үргэлжлүүлэн түүчээлж яваа нийт бие бүрэлдэхүүндээ удахгүй тохиох түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа.
Ахлах дэслэгч Ө.НАСАНТОГТОХ

05/08/2026

Шатахуун, түлш, газрын тосны бүх бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөллөө.

05/08/2026

#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

05/08/2026

🇲🇳🇷🇺Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургуулилалт Зэвсэгт хүчний 186-р ангийн байрлалд амжилттай явагдаж байна.

▪️ Хээрийн сургуулилалтын үеэрх газрын тактикийн ажиллагаа болон агаарт үйлдэгдэж буй нислэгүүд нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, агаар-газрын харилцан ажиллагааг нэгтгэх, байгалийн гамшиг болон болзошгүй аюулын үед түргэн шуурхай ажиллах энх цагийн бэлэн байдлыг хангахад чиглэгддэг.

▪️ Нислэгүүд нь аэродромоос заагдсан агаарын коридор, аюулгүй маршрутын дагуу хөөрч, газардах үед хотын агаарын бүсийг дайран өнгөрөх шаардлага гардаг ба энэ нь онцгой байдлын үед хот суурин газарт аврах, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг агаараас шуурхай явуулах дадлага болдог.

▪️ Мөн барилга байгууламж, газар зүйн онцлогийг ашиглан агаарын навигаци хийх, бага өндөрт нислэг үйлдэх болон баримжаа авах дадлага сургуулийг тусгай зөвшөөрөгдсөн маршрутаар гүйцэтгэдэг юм.

▪️ Энх цагт бэлтгэлийг базааж, ур чадвараа ахиулж байж эх орныхоо аюулгүй байдлыг хамгаална.

05/08/2026

Олон улсын болон Засгийн газар шийдвэр гаргаснаас бусад бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцалж байна.
.Учрал

05/08/2026
03/08/2026
02/08/2026
🇲🇳 Дэлхийн цэнхэр сувд ХӨВСГӨЛ НУУРЫГ тайж, төрийн тахилгат нуур болголоо. 🌊 Ойролцоогоор 2-7 сая жилийн тэртээ үүсэж, х...
02/08/2026

🇲🇳 Дэлхийн цэнхэр сувд ХӨВСГӨЛ НУУРЫГ тайж, төрийн тахилгат нуур болголоо.

🌊 Ойролцоогоор 2-7 сая жилийн тэртээ үүсэж, хосгүй үзэсгэлэнг бүрдүүлсэн Хөвсгөл нуур төрийн тахилгат болсноор идээшин, оршиж буй 59 зүйлийн хөхтөн амьтан, 244 зүйл шувуу, 750 гаруй зүйлийн ховор нэн ховор ургамал болоод дэлхийн цэвэр усны нөөц үеэс үе дамжин, хайрлан хамгаалагдах боломж бүрдэж, нас уртсаж байна.

🇲🇳Далай ээж минь Хөвсгөлчүүдийг, Монголчуудыг өнө мөнхөд ивээж явах болтугай!

#ХөвсгөлНуурынТахилга

Address

Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг Ш. Отгонбилэгийн нэрэмжит гудамж, Захиргааны III байр, 2 давхар, 207 тоот
Erdenet
61025

Telephone

+97670352020

Alerts

Be the first to know and let us send you an email when Дамбын Батлут posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Дамбын Батлут:

Shortcuts

Share