Орхон аймгийн Татварын газар

Орхон аймгийн Татварын газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын Ерөнхий газрын харьяа Орхон аймгийн Татварын газар

07/08/2026

Хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 55 хувьтай үргэлжилж байна.

Эрдэнэт хотын 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн дэд бүтэц, дулаан, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, авто зам болон нийтийн эзэмшлийн талбайн хэвийн ажиллагааг хангахад чиглэсэн 43 нэр төрлийн ажлыг хэрэгжүүлж байна.

Төлөвлөгөөг боловсруулахдаа аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Орхон аймаг, Эрдэнэт хотын 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө болон холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусган боловсруулсан.

Хангагч байгууллагуудын өөрийн хөрөнгө болон дотоод зохион байгуулалтаар 31 ажил, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 11 ажил, гадаадын төслийн санхүүжилтээр нэг ажлыг гүйцэтгэж байна.

06/08/2026

🏢❌ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ТУХАЙ 📋⚖️
04/08/2026

🏢❌ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ТУХАЙ 📋⚖️

📣ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ТУХАЙ

📌 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад илгээж баталгаажуулаагүй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага өөрийн цахим хуудсаар нийтэд зарлах бөгөөд зарласнаас хойш 6 сарын дотор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр санал, гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна.” гэж заасан.

📌 Хуулийн хэрэгжилтийг ханган улсын бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул иргэн та өөрийн бүртгэлтэй хуулийн этгээдийг жагсаалтад орсон эсэхийг шалгаж, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах бол энэ талаарх хүсэлтээ 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө Улсын бүртгэлийн хэлтэс болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандан өгнө үү.

📌 Улсын бүртгэлээс хасах хуулийн этгээдийн нэрсийг дараах холбоосоор харна уу.
https://burtgel.gov.mn/post/69507

⚖ Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
31/07/2026

⚖ Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

31/07/2026

📌БИД ЮУ ХИЙВ? /Товч тайлан/

Address

Хүрэнбулаг баг Татварын газар, Mongolia
Erdenet
61

Alerts

Be the first to know and let us send you an email when Орхон аймгийн Татварын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share