Ховд аймгийн Соёл урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газар

  • Home
  • Mongolia
  • Hovd
  • Ховд аймгийн Соёл урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газар

Ховд аймгийн Соёл урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газар ХОВД АЙМГИЙН СОЁЛ УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ГАЗАР

Соёл урлагийн салбартаа чин үнэнчээр  хичээн зүтгэж үр бүтээлтэй ажилласан  Халхын Эрхэмбаяр танд Монгол Улсын Урлагийн ...
01/08/2026

Соёл урлагийн салбартаа чин үнэнчээр хичээн зүтгэж үр бүтээлтэй ажилласан Халхын Эрхэмбаяр танд Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн цол тэмдэгээр шагнагдсанд халуун баяр хүргэе. Нүдээ олсон сайхан шагнал байлаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

30/07/2026

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ НАЙМДУГААР САРЫН 21-23-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

Монгол Улсын соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, угсаатны бүлгүүдийн өвөрмөц онцлог, уламжлалт мэдлэг, зан заншлыг олон нийтэд сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ оны наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Фестивалийн хүрээнд Монгол Улсад оршин суудаг угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийг танилцуулахын зэрэгцээ байгаль, уур амьсгалын өөрчлөлтөд зохицон амьдрах уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэх олон талт арга хэмжээнүүд өрнөх юм.

Мөн аймаг, нийслэлийн отгуудын үзүүлбэр, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа” зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Түүнчлэн соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох үзлэгийг үргэлжлүүлэн явуулж, фестивальд оролцож буй өвлөн уламжлагчдаас өвийн оршихуйтай холбоотой мэдээлэл цуглуулан, судалгаа, дүн шинжилгээ хийх ажлыг уламжлал ёсоор зохион байгуулах юм.

ХОВД АЙМГИЙН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ НАР ОЛОН УЛСЫН ЕРӨӨЛ, МАГТААЛЫН НААДМААС ТЭРГҮҮН БАЙРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ2026 оны 7 дугаар сар...
23/07/2026

ХОВД АЙМГИЙН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ НАР ОЛОН УЛСЫН ЕРӨӨЛ, МАГТААЛЫН НААДМААС ТЭРГҮҮН БАЙРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

2026 оны 7 дугаар сарын 19–20-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан Олон улсын Ерөөл, магтаалчдын II наадам-д Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, ОХУ зэрэг 4 улсын болон Монгол Улсын 14 аймгийн 120 гаруй ерөөлч, магтаалч оролцож, үндэсний өв соёл, уламжлалт урлагийн шилдэг бүтээлүүдээ өргөн барилаа.

Тус наадамд Ховд аймгийн олон угсаатны өв соёлыг төлөөлөн оролцсон “Алтайн эгшиглэн” хамтлаг хамтлаг магтаалын төрөлд “Тамгатай Монгол”, “Талархлын магтуу” бүтээлүүдээрээ I, II шатанд амжилттай оролцож, Тэргүүн байр эзлэн “Шилдэг хамтлаг”-аар шалгарлаа.

Мөн ерөөлийн хүүхдийн ангилалд оролцсон өвлөн суралцагч Алтансүхийн Будзаяа “Шилдэг өвлөн суралцагч”-аар шалгарч, соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйгаа бататгалаа.

Энэхүү бххдам амжилтыг бүтээсэн “Алтайн эгшиглэн” хамтлагийн багш Х.Эрхэмбаяр, Б.Оюунхүү, өвлөн суралцагч А.Будзаяа, Г.Нандин-Эрдэнэ нарт халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээл, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Соёлын өв мөнхөд өвлөгдөж, үндэсний уламжлал үеийн үед түгэн дэлгэрэх болтугай.

#ХовдАймгийнСоёлУрлагАялалЖуулчлалЗалуучуудынГазар #СоёлынБиетБусӨв #ЕрөөлМагтаал #АлтайнЭгшиглэн #ХовдАймаг

06/07/2026
Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хүсэлтийн дагуу тус ангийн  ажилтан, албан хаагчдад “Хувь хүний хандлагa б...
24/06/2026

Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хүсэлтийн дагуу тус ангийн ажилтан, албан хаагчдад “Хувь хүний хандлагa ба хөгжил” сэдвээр залуучуудад чиглэсэн сургалтыг ХДТ- тай хамтран зохион байгууллаа.
Хамтран ажилласан байгууллагын дарга, ажилтан албан хаагчдад талархал илэрхийлье.
@Зэвсэгт хүчний 123 дугаар анги

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД       Шүлхий өвчний нөхцөл байдалтай хол...
22/06/2026

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Шүлхий өвчний нөхцөл байдалтай холбогдуулан баруун бүсийн аялал жуулчлалын салбарт үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх, цаашдын төлөвлөлтөд шаардлагатай мэдээллийг нэгтгэх зорилгоор дараах мэдээллийг цуглуулж байна. Иймд 2026 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймаг болон эдгээр аймгийг хамарсан холимог маршрутаар аялал зохион байгуулахаар төлөвлөсөн, баталгаажсан аяллын талаарх мэдээллийг доорх линкээр өгөөрэй.
Та бүхний ирүүлсэн мэдээлэл нь нөхцөл байдлыг бодитоор үнэлэх, шаардлагатай арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой болно.

Шүлхийн нөхцөл байдалтай холбогдуулан 2026 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймаг болон холимог маршрутаар аялал зохион ба....

2026. 06 сарын 19- 21- ний өдрүүдэд Улаанбаатар хотод "УЯН" Уран нугаралтын олон улсын чуулга уулзалт зохион байгуулагда...
21/06/2026

2026. 06 сарын 19- 21- ний өдрүүдэд Улаанбаатар хотод "УЯН" Уран нугаралтын олон улсын чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Тус чуулганд Ховд аймгаас СУАЖЗГ- ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Д. Гантуяа болон "Angels 4" студийн багш М.Шүрэнцэцэг шавь нарын хамт оролцож байна. 🤗🙌🫶👏👏👏
Чуулганд Олон улс, хот, аймаг, орон нутгуудаас ирсэн багш шавь нарт:
- Сургалт явуулахдаа, оролцохдоо анхаарах зүйлс, хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл санаанууд, мастер класс сургалтууд work shop өгч, үр дүнтэй, зохион байгуулалттай арга хэмжээ болж байна.
Энэхүү томоохон арга хэмжээг зохион байгуулж буй Ochir Ub УГЖ Лхагва-Очир, УГЖ Ж.Эрдэнэчимэг, УГЖ Л.Энхцэцэг, АЖ хөдөлмөрийн баатар агуу Б.Норовсамбуу багш нарын баг хамт олон, үе үеийн авьяаслаг шавь нар, хамтрагч байгууллагуудад талархал илэрхийлье 🙌👏👏
Соёлын өвийн арвин баялаг сан хөгжин цэцэглэх болтугай 🙏

ССАЖЗЯ- аас зохион байгуулж буй Соёлын хяналтын улсын байцаагчдын 3 өдрийн сургалтад  Соёлын салбарын хяналтын улсын бай...
21/06/2026

ССАЖЗЯ- аас зохион байгуулж буй Соёлын хяналтын улсын байцаагчдын 3 өдрийн сургалтад Соёлын салбарын хяналтын улсын байцаагч Захиргаа удирдлагын хэлтсийн дарга
Б. Ариунзаяа оролцож Соёл урлагийн салбараас гадна аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх хяналтын чиглэлээр дадлага бүхий сургалтаар ахисан шатанд суралцлаа.

Address

Hovd
Hovd

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ховд аймгийн Соёл урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ховд аймгийн Соёл урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газар:

Shortcuts

Share