24/06/2026
ХОВД АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН АЖЛЫН ХЭСЭГ МАНХАН СУМАНД АЖИЛЛАЛАА✅
✅Ховд аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга М.Даваасүрэн, мэргэжилтэн Б.Эрдэнэсолонго, Б.Мөнхдолгор нар Манхан суманд ажиллаж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, даатгуулагчийн эрх, үүрэг, эрүүл мэндийн даатгал төлснөөр авах боломжтой тусламж, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.
✅Сургалтын үеэр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны 07 дугаар тогтоолын хүрээнд хийгдсэн шинэчлэлүүдийг танилцуулж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шатлалын дагуу зөв зохион байгуулах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн ачаалал, төвлөрлийг бууруулах зорилгоор нэвтрүүлж буй “хаалга баригчийн тогтолцоо”-ны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
✅Мөн даатгуулагч иргэд анхан шатны эрүүл мэндийн байгууллагаар дамжин шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг авах, жирэмсний хяналтын шинэ зохицуулалт, гэрээт эмнэлэг болон эмийн сангийн үйлчилгээ, хөнгөлөлттэй эм, тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг танилцуулсан юм.
📌Түүнчлэн иргэд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ “Edaatgal” аппликейшнээр хялбархан төлөх, 1818 иргэний хяналтын нэгдсэн порталын AI туслахыг ашиглан эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээллээ шуурхай авах боломжтой талаар мэдээлэл өгч, зөвлөгөө хүргэлээ.
📌Сургалтын үеэр эрүүл мэндийн даатгал нь зөвхөн шимтгэл төлөхөөс гадна шаардлагатай үед чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах баталгаа болдог талаар онцлон тэмдэглэв. Мөн эрүүл мэндийн байгууллагууд даатгуулагч иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээнийхээ зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас батлагдсан тарифын дагуу нөхөн авдаг тул иргэн бүр даатгалдаа тогтмол хамрагдаж, өөрийн эрхийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүрэн хүртэх боломжтой болохыг тайлбарласан юм.
✅Энэхүү сургалт нь албан хаагчдын эрүүл мэндийн даатгалын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, даатгалын үр өгөөж, ач холбогдлыг илүү сайн ойлгоход чиглэсэн үр дүнтэй, ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.👏👏
📌Сургалтын үеэр эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээллийг иргэдэд шат дараатайгаар хүргэж, даатгалын хамрагдалт, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон нь арга хэмжээний үр өгөөжийг улам нэмэгдүүллээ.✅
📌Өнөөдрийн төлсөн даатгал маргаашийн эрүүл мэндийн баталгаа болдог. Даатгалдаа хамрагдаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ эрхийнхээ дагуу бүрэн хүртэж хэвшицгээе.👏