11/07/2026
Эрхэм хүндэт Ховд сумынхаа иргэд, зон олон, нутгийн уугуул болон ажил хөдөлмөр эрхэлж буй нийт иргэд ээ.
Та бүхэндээ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Ховд сумын Монгол Ардын Намын хорооны нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.
Эв нэгдэл, өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг монгол түмний бахархалт баяр болох Үндэсний их баяр наадамдаа Та бүхэн өргөн дэлгэр, аз жаргалтай сайхан наадаж, хүчит бөх нь хүчтэй, хурдан морьд нь хурдтай, мэргэн харваачдын сум нь цэцтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Ирэх он жилүүдэд айл өрх бүрт аз жаргал, элбэг дэлбэг амьдрал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сайхан наадаарай!
ХОВД СУМЫН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО