Ховд аймгийн Иргэний зөвлөл

Ховд аймгийн Иргэний зөвлөл ХОВД АЙМГИЙН ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ

20/06/2026
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүн, Ховд аймаг дахь Хүний эрхийн Үндэсний комиссын референт М.Өнөрмаа...
25/03/2026

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүн, Ховд аймаг дахь Хүний эрхийн Үндэсний комиссын референт М.Өнөрмаа, Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч Х.Алтангүл нар Мянгад суманд ажиллалаа.

Иргэдэд мэдээлэл хүргэх, санал хүсэлтийг нь сонсох зорилгоор сумдад ажиллах удирдамжийн дагуу Мянгад сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтаар:
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Иргэний зөвлөлийн тайлан, танилцуулга, Хүний эрхийн нөхцөл байдал, Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаа зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж, санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүд Мянгад сумын Цагдаагийн тасгийн албан хаагчидтай уулзаж, ажлын байр, аж...
25/03/2026

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүд Мянгад сумын Цагдаагийн тасгийн албан хаагчидтай уулзаж, ажлын байр, ажиллах нөхцөл байдалтай танилцан, санал хүсэлтийг нь сонслоо.

Мянгад сумын ИТХ, ЗДТГ-аас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус тасагт 2025 онд албаны авто машиныг шийдэж өгчээ.
Тус цагдаагийн тасаг нь Буянт, Мянгад, Дөргөн сумын нутаг дэвсгэрийг хариуцан ажиллаж байна.

Мянгад сумын Цагдаагийн тасагт зургаан албан хаагч ажилладаг. Албан хаагчдын хувьд амьдрах орон байрны асуудал хүндрэлтэй байгааг ярьж байв. Тус асуудлаар Иргэний зөвлөлөөс аймгийн Цагдаагийн газарт зөвлөмжийг хүргүүлж ажиллана.

05/03/2026

Address

Нутгийн удирдлагын ордон
Hovd
84151

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ховд аймгийн Иргэний зөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share