Ардчилсан нам Айраг сум

Ардчилсан нам Айраг сум Айраг сумын Ардчилсан нам

08/08/2026
12/07/2026

___Үндэсний их баяр наадмын мэндчилгээ___

Эрхэм хүндэт нутгийн зон олон, ахмад буурлууд, хүүхэд багачууд, нийт Монгол түмэндээ Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Эрийн гурван наадамдаа бөх нь хүчтэй, хурдан хүлэг нь цуурайтай, мэргэн харваач нь хараа хурц, оноо мэргэн, уухай цээл хотол олноороо баяр хөөр, эв нэгдэл, аз жаргалаар дүүрэн сайхан наадаарай.

Хүндэтгэсэн:
Айраг сумын Засаг дарга С.Ганбаатар

10/07/2026
01/07/2026

___БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ___

Сайн байцгаана уу? Элгэмсэг дотно нутгийн түмэн, эрхэм хүндэт наадамчин олон минь ээ.
Нар хур тэгширсэн наадмын баярт өдөр, Айраг сумынхаа төв нь Цагаандөрвөлж хайрхныхаа энгэр бэлээр нутагтай зон олны минь сэтгэл тэнэгэр, цэнгэл баяраар бялхан буй энэхүү түүхэн өдрийн баярын мэндийг дэвшүүлье.
Шинэ зууны эхэнд Айраг нутгийнхан бид од хийморьтой, буян хишигтэй, намартаа налгар, өвөлдөө өнтэй, хавартаа тогтуун, зундаа дэлгэр сайхан цаг үргэлжилж, ТУЛГАР ТӨРТ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 2225, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ 115, АРДЫН ХУВЬСГАЛЫН 105, АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 36 ЖИЛИЙН ОЙ, БИДНИЙ АЖ ТӨРӨН, АМЬДРАН БУЙ ӨГӨӨЖ БУЯНТАЙ, ХИШИГ ДАЛЛАГАТАЙ АЙРАГ СУМЫН МИНЬ ТҮҮХТ 102 ЖИЛ, АЙРАГ СУМ ГУРВАНТАА НҮҮДЭЛЛЭЖ ЦАГААНДӨРВӨЛЖ ХАЙРХАНЫХАА ЭНГЭР БЭЛД ТӨВХНӨН ТӨВЛӨРСНИЙ 70 ЖИЛИЙН ойн баяр цэнгэл наадам энэ сайн сайхан цаг мөчид тохиож байна.

Дэлхийд ганцхан Монгол наадмаараа
Дэлтэй хүлэг морьд нь хурдан хурц
Дээлтэй монгол эрс нь хүч бяртай
Дэгжин гоёмог харваачид нь цэц мэргэн
Дэлгэр асрын шагайчид нь оноо мэргэн
​Дэнж хотойтол, дэлгэр сайхан наадаарай

Хүндэтгэсэн:
Дорноговь аймгийн
Айраг сумын Засаг дарга
С.Ганбаатар

24/06/2026

Address

Khara Airag Sume

Telephone

+97699290993

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ардчилсан нам Айраг сум posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share