04/08/2026
📌 DAY 25: :
(Танин мэдэхүйн дасгал)
Бид ихэвчлэн автоматаар утсаа гартаа авч, цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг анзааралгүй "скролл" хийдэг. Өнөөдрийн практик дасгалаар "Бодол - Мэдрэмж - Үйлдэл" (ABC загвар)-ыг ашиглан утас хэрэглэх үеийн сэтгэл зүйн төлөв байдлаа ажиглаж сурцгаая!
📝 Дасгал хийх заавар:
Дэвтэртээ эсвэл утасныхаа тэмдэглэл дээр 3 багана гаргаж, дараах үе шатуудад өөрийгөө ажиглан бичээрэй.
Утас үзэхээс өмнө ⏳
#Бодол: "Шинэ мэдээ байна уу?", "Ямар нэг сонирхолтой юм харах уу?"
#Мэдрэмж: Уйдах, хальт амрахыг хүсэх, ямар нэг зүйл хүлээх
Утас үзэж байхдаа 📲
#Бодол: "Бусдын амьдрал ийм гоё байна", "Үүнд коммент бичих үү?"
#Мэдрэмж: Инээх, атаархах, түгших, нүд ба мөр чилэх
Утас үзсэний дараа 🛑
#Бодол: "Маш их цаг алдчихлаа", "Маргааш бага үзнэ ээ"
#Мэдрэмж: Ядрах, сэтгэл дундуур үлдэх, хий дэмий цаг үрсэндээ өөрийгөө буруутгах
💡 Өнөөдрийн сорилт:
Өнөөдөр ядаж 1 удаа утсаа ашиглахдаа энэхүү 3 алхмыг ажиглаж тэмдэглээрэй. Өөрийнхөө бодол, мэдрэмжийг "анзаарч" эхлэх нь дэлгэцийн хамаарлаас гарах хамгийн эхний том алхам юм.
✨ Тэмдэглэл хөтөлсний дараа танд ямар сэтгэгдэл төрж байгааг коммент хэсэгт хуваалцаарай!
#ӨөрийгөөАжиглахХуудас
#СэтгэлХөдлөлийнХөтлөл
#ТанинМэдэхүйнДасгал
#Өдөр25
#СэтгэлЗүй
#ӨөрийгөөХөгжүүлэх
#УхамсартайАмьдрал
#ДэлгэцийнХамаарал