31/07/2026
“БҮТЭЭЛЧ МӨРӨНЧҮҮД” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХОРШООДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Бүтээлч мөрөнчүүд” хөтөлбөрийн хүрээнд Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоотой хамтран хоршоодыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй хоршоодын төлөөлөл оролцож, хоршооны үйл ажиллагааг хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх, цаашдын үйл ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл, зөвлөгөө авлаа.
Сургалтад Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Баярхүү оролцож, хоршоодын төлөөлөлтэй санал солилцлоо.