Галт сумын Засаг даргын Тамгын газар

Галт сумын Засаг даргын Тамгын газар Төрийн үйлчилгээ

🇲🇳🇲🇳🇲🇳2024 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРГҮҮД ХАЛАГДЛАА📣Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ ухамсарлан...
02/05/2025

🇲🇳🇲🇳🇲🇳2024 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРГҮҮД ХАЛАГДЛАА

📣Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ ухамсарлан Галт сумаас 2024 оны I ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд мордсон 7 залуу хугацаат албаа нэр төртэй, үлгэр жишээ хаагаад, 2025 оны 05 дуггар сарын 01-ны өдөр халагдаж ирлээ.
Галт сумаас цэргийн албанд татагдан албаа нэр төртэй хаасан Б.Анхбаяр аймгийн ЗДТГ-ын баярын бичгээр шагнагдлаа.

Дайчдыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Чимэдбалсан болон гэр бүл, ах дүүс, найз нөхөд нь угтан авлаа.

🇲🇳🇲🇳Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй дэд ажлын хэсэг 🇲🇳🇲🇳Галт суманд үйл ажиллагаа явуулж буй төсвийн байгуул...
21/02/2025

🇲🇳🇲🇳Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй дэд ажлын хэсэг 🇲🇳🇲🇳
Галт суманд үйл ажиллагаа явуулж буй төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал, хүний нөөцийн үйл ажиллагаатай танилцан, хяналт шалгалт хийж, Төрийн албаны болон Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлэл, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах ажлыг зохион байгуулж байна.
Ажлын хэсэгт:
Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын ахлах шинжээч Ж.Гүррагчаа,
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Ахлах шинжээч Э.Анхбаяр,
Зэвсэгт хүчний Жанжин штабын Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын цэргийн командлалын штабын дарга, Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Амарбаясгалан,
Соёл, урлагийн газрын Хяналт-шинжилгээ, салбарын хяналтын хэлтсийн дарга Б.Ариунтуяа,
Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Р.Машбат нар ажиллаж байна.

🇲🇳МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ГЭР БҮЛ ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ГАЛТ  СУ...
21/02/2025

🇲🇳МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ГЭР БҮЛ ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ГАЛТ СУМААС ТОДОРСОН УЛСЫН АВАРГА МАЛЧИН Э.ӨЛЗИЙБАДРАХЫН ГЭР БҮЛД ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Могой жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлсэн Галт сумаас тодорсон Улсын аварга малчин Э.Өлзийбадрахын гэр бүлд халуун баяр хүргэе.
Эрдэнэт мал сүрэг нь хот дүүрэн өсөж, хишиг буян нь арвай буудай мэт дэлгэрэх болтугай.

14/02/2025
“Шинэ бодлого- Шинэчлэгдсэн хууль” сэдэвт Идэр бүсийн ахмадын сургалт өнөөдөр Галт суманд зохион байгуулагдаж байна. Гал...
14/02/2025

“Шинэ бодлого- Шинэчлэгдсэн хууль” сэдэвт Идэр бүсийн ахмадын сургалт өнөөдөр Галт суманд зохион байгуулагдаж байна. Галт сумын Ахмадын хороо 2024 оны үйл ажиллагааны үр дүнгээр аймгийн шилдэг Ахмадын хороогоор шалгарч шагналаа гардаж авлаа. Галт сумынхаа нийт ахмадуудад баяр хүргэе.

Address

Хөвсгөл аймаг
Mörön
1888

Alerts

Be the first to know and let us send you an email when Галт сумын Засаг даргын Тамгын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share