Хөвсгөлчүүд

Хөвсгөлчүүд Хөвсгөл аймаг, Dalaieej.mn, Khuvsgulchuud.com Хөвсгөлчүүд групп

Хөвсгөл аймгийн хөгжлийн Эрхэм зорилго:
Хүн ам, нийгмийн хөгжлийн дотоод нөөц, боломжоо ашиглан бусадтай хамтран иргэдээ бүх талаар жигд хөгжүүлж, аймгийн эдийн засгийг сайжруулахад нөлөөлөхүйц үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийг үе шаттай бий болгон, байгаль орчныг унаган төрхөөр нь хадгалж, гадаад, дотоодын зах зээл чөлөөтэй хөгжих нөхцөл бүрдүүлэх замаар эдийн засаг, нийгмийн хөгжлийг тогтвортой

ахиулахад оршино.

Улсын нэр: Монгол улс
Гишүүн байгууллагын нэр: Хөвсгөл аймаг
Засаг даргын нэр: Л.Цэрэнжав
Нэгэн тивд мөр зэрэгцэн амьдарч буй Зүүн хойд Азийн бүс нутгийн ах дүү та бүхэндээ Монгол улсын хоймор болсон Хөвсгөл нутгийн ард иргэдийнхээ чин сэтгэлийн мэндийг уламжилж байгаадаа баяртай байна.
Та бvхэн манай аймгийн хөгжил дэвшил, хvн ардын маань ёс заншил, аж амьдралтай энэ мэдээллээс гvнзгий танилцаж, цаашид бидний хамтын ажиллагаа маань өргөжин тэлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Та бүхний ажилд амжилт хүсье.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТОВЧ ТОЙМ.
Үзэсгэлэнт “Хөвсгөл нуур”-ын нэрээр нэрлэгдсэн Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун, зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. Нийслэл Улаанбаатараас 779 км хол зайд оршдог.
Хөвсгөл аймаг нь мөнх цаст сүрлэг уулс, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, өргөн уудам хөндий хосолсон байгалийн үзэсгэлэнт нутаг бөгөөд энэхүү үзэсгэлэнт онгон байгаль, түүхийн дурсгалууд, олон төрлийн ховор ургамал, амьтан зэргээрээ гадаад, дотоодын жуулчдын татаж, “Монголын Щвейцарь” хэмээн нэрлэгддэг билээ.



Аймгийн сүлд
Ариун дагшны бэлэгдэл бадамлянхуа цэцгэн суурьтай. Сав шим ертөнцийг тэтгэгч алтан нарыг бэлгэдсэн алтан шар хээ бүхий дугуй дүрс дээр эв нэгдлийн бэлгэдэл 5 сум, эцэг өвгөдөөс уламжлагдсан их хар сүлд, эх нутаг, хэл соёлоо бэлгэдэж уйгаржин бичгээр “Хөвсгөл” гэсэн бичээс бүхий.




Аймгийн далбаа
Мөнх хөх тэнгэр язгуур, Хатан далай ээжийн гүн хөх цэнхэр өнгийг бэлгэдсэн хөх цэнхэр өнгөтэй. Өнгөрсөн, одоо, ирээдүй, ариун дөлгөөн хязгааргүй үргэлжлэх хэм хэмнэлт санааг илэрхийлсэн долгион хээ, сав шим ертөнцийг тэтгэгч алтан нарыг бэлгэдэж алтан шар хээ бүхий дугуй дүрс дээр ариун дагшны бэлгэдэл бадам цэцгэн суурин дээр эв нэгдлийн бэлгэдэл 5 сум, эцэг өвгөдөөс уламжлагдсан их хар сүлд, эх нутаг, хэл соёлоо бэлгэдэж уйгаржин бичгээр “Хөвсгөл” гэсэн бичээс дүрс бүхий сүлд гол хэсэгт байрласан.


Газар нутаг: Газар нутгийн хэмжээ 101,0 мян. кв.км. Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, СаЯны уулс багтана. Дэлгэрхаан уулын ноён оргил нь далайн төвшнөөс 3491 метр орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн төвшнөөс 1650-2050 метр оршино. Газар нутгийн 40 гаруй хувийг ой, 4 орчин хувийг гол, горхи, нуур эзэлдэг. 400 гаруй гол мөрөн, горхи булаг, 300 гаруй том жижиг нууртай. Үүний дотор цэнгэг тунгалагаараа дэлхийд тэргүүлдэг Хөвсгөл нуур оршдог. Хөвсгөл нуур нь гүнээрээ Азид 2-т, талбайгаараа 10 дугаар байранд ордог бөгөөд 2760 кв.км талбайтай, урт нь 136 км, өргөн нь 36,5 км, гүн нь 262 м.
Дэлгэрхаан, Улаан тайга, Зүүн тайга, Мөнхсарьдаг, Саяан, Хорьдол сарьдаг зэрэг олон уул нурууд нь ой мод, ан амьтан, ургамал, шувуу хөрсөн доорхи болон дээрх нөөц баялаг ихтэй. Буга, хандгай, аргаль, янгир, гөрөөс, баавгай, чоно, үнэг, хярс, шилүүс зэрэг зэрлэг амьтад болон шувууд нэн элбэг. Дархадын хотгорын Цагааннуурын “Цагаан загас” нь амт болон эмчилгээний чанараараа улсдаа алдартай.
Уур амьсгал: Цаг уурын ангиллаар хангайн бүсийн уулархаг мужид багтдаг, цаг
агаарын хэлбэлзэл их, зуны хамгийн дулаан үе 7 дугаар сард +15-25 хэм, өвлийн хамгийн хүйтэн үе 1 дүгээр сард -24-49 хэм, зарим жилд -49-өөс -52 хэм хүрч хүйтэрдэг. Жилдээ нутгийн хойд хэсгээр дунджаар 300-400 мм, өмнөд хэсгээр 300мм хур тунадас буудаг.
Засаг захиргааны нэгж: 23 сум, 1 тосгон, 125 баг, нийт 149 нэгжээс бүрддэг.
Хүн ам: Хөвсгөл аймаг нь 124613 хүн амтай бөгөөд монголын хамгийн олон хүн амтай бөгөөд халх, дархад, хотгойд, урианхай, буриад, тува-цаатан гэсэн 6 ястан амьдардаг олон ястны өлгий нутаг. Хүн амын 51,8% нь хот суурин газарт, 49,2% нь хөдөө амьдардаг. Хүн амын нягтшил-1,23 хүн/км.
Боловсрол:
№ Байгууллага Тоо Ажиллагсад Суралцагчид
1 Цэцэрлэг 37 673 5625
2 Бага, дунд боловсрол 34 2392 25918
3 Дээд боловсролын 1
Эдийн засаг: Аймгийн ДНБ нь 2009 оны эцсийн байдлаар171 тэрбум, 1 хүнд ногдох
ДНБ-1200 ам доллар байна.
Хөдөө аж ахуй: Аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй, үүний дотор мал
аж ахуй голлох байр эзэлдэг. 3,1 сая толгой малтай ба малын тоогоор улсдаа тэргүүлдэг. Аймгийн хойд хэсэгт тува иргэд цаа маллан аж төрдөг бөгөөд 2010 оны эцсийн байдлаар аймгийн цаа бугын тоо толгой 1300 байв. Зарим сумдад газар тариалан эрхэлдэг. Жилд дунджаар 25000 орчим тонн үр тариа, 5000 орчим тонн төмс, хүнсний ногоо хураан авдаг.
Үйлдвэрлэл үйлчилгээ: Хөвсгөл аймагт 530 гаруй аж ахуйн нэгж, худалдаа,үйлчилгээ,
боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Хөвсгөл аймагт гадаад дотоодын хөрөнгө оруулагчид шинэ төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, эрдсийн болон ашигт малтмалын нөөцийг ашиглан хамтарсан үйлдвэр байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой.
Уул уурхай: Хөвсгөл аймаг байгалийн баялаг, эрдэнэсийн сангаар нэн арвинтай.
Үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой судалгаа хийсэн олон сая тонн нөөцтэй фосфорит, нvvрс, шороон будаг, шохойн чулуу, хаш, гантиг, боржин vvний зэрэгцээ хөнгөн vеийн vйлдвэрлэлд чухал ач холбогдолтой баялаг бий. Олон сая шоо метрээр тооцогдох ойн нөөцтэй.

Аялал жуулчлал: Хөвсгөл аймаг нь Монгол улсын аялал жуулчлалын гол бүс нутаг бөгөөд аймгийн нэрийн хуудас болсон цэнгэг тунгалагаараа алдартай “Хөвсгөл нуур” болон онгон зэрлэг төрхөө хадгалж үлдсэн үзэсгэлэнт байгалийг зорьж гадаад, дотоодын зочид гийчид олноор ирдэг. Аймгийн хойд хэсэгт дахь бөө мөргөлөө хадгалан үлдсэн ард түмэн, тайгад цаа маллан амьдрах амьдралын өвөрмөц хэв маяг бүхий цаатан иргэд, 300-аад том жижиг нуур, гол мөрөн бүхий үзэсгэлэнт “Дархадын хотгор”, эртний бөө мөргөлийн тахилгатай “Даян дээрхийн агуй” зэрэг нь зочид гийчдийн сонирхлыг гойд их татдаг.
Түүнчлэн аймгийн нутаг дэвсгэр нэн эртний үеэс хүн оршин сууж байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой. Тухайлбал: Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн 2-3 метр өндөр 14 эртний буган хөшөө бүхий цогцолбор, 3-4 метр өндөр хиргисүүр, хүн чулуун хөшөө, Хубилай хааны ордны туурь, Мөнх хааны болон Кул Билгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг олон түүхийн дурсгалт зүйлс, эртний бөө мөргөлийн шүтээн “Даян дээрхийн агуй” зэрэг өвөрмөц үзмэрүүд ихтэй.
Мөн сүүлийн жилүүдэд нуур, голууд нь тул, алгана, зэвэг зэрэг агнуурын загас элбэг бөгөөд үүнд түшиглэн спорт загасчлал, өвлийн улиралд Хөвсгөл нуур орчимд өвлийн спортыг хөгжүүлж эхлээд байна.
Аймгийн хэмжээнд өнөөгийн байдлаар 43 жуулчны бааз, 24 гэр буудал, 22 отог, 2 халуун рашаан амралт, 7 амралтын газар ажиллаж, жилд дунджаар 20000 гаруй гадаад, дотоодын жуулчин хүлээн авч байна.
Түүнчлэн анагаах чадлаараа алдартай Булнай, Салбарт, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцал, Гантигт зэрэг халуу, хүйтэн рашаан элбэг бөгөөд эдгэээрийг түшиглэн амралт, сувиллын газрууд ажилладаг.
Аймгийн зүгээс аялал жуулчлалыг аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохыг зорьж, өвлийн улиралд “Мөсний баяр”, “Олон улсын тэшүүрийн марафон”, зуны улиралд “Цаатан” фестиваль”, ”Олон улсын ультра марафон” зэрэг аялал жуулчлалын жил бүр зохион байгуулдаг.
Эвентүүд:“Наадам” (Үндэсний баяр) жил бүрийн 7 сарын 11-13 (Мөрөн хотод)
- “Цаатан фестиваль”, жил бүрийн 7 сарын эхний хагас, (Хөвсгөл нуурын эрэг дэхь Хатгал тосгоны ойролцоо), аялал жуулчлалын “Khuvsgul mon travel компани зохион байгуулна. web: www.montravels.com
- “Мөсний баяр”/Ice festival/ –Жил бүрийн 2 сарын сүүлийн хагаст (Хөвсгөл нуурын эрэгт), зохион байгуулагч Аймгийн Засаг даргын Тамгын газар, web: www.huvsgul.mn,
-
Гадаад харилцаа: Хөвсгөл аймагт нь хил залгаа ОХУ-ын Буриад улсын Түнхэн, Ахын
аймаг, ОХУ-ын Тува улстай эрт дээр үеэс уламжлилж ирсэн сайн хөршийн харилцаатай. Мөн Япон улсын Шига муж, АНУ-ын Монтана муж, Данийн вант улстай харилцаа холбоотой ажилладаг. Францын Тонон хот болон Солонгосын Дэжон хотын Сэгү дүүрэгтэй эгч дүү хотын харилцаа тогтоо холбоо тогтоохоор ажиллаж байна.
Сумдууд
Мөн сүүлийн жилүүдэд нуур, голууд нь тул, алгана, зэвэг зэрэг агнуурын загас элбэг бөгөөд үүнд түшиглэн спорт загасчлал, өвлийн улиралд Хөвсгөл нуур орчимд өвлийн спортыг хөгжүүлж эхлээд байна.
Аймгийн хэмжээнд өнөөгийн байдлаар 43 жуулчны бааз, 24 гэр буудал, 22 отог, 2 халуун рашаан амралт, 7 амралтын газар ажиллаж, жилд дунджаар 20000 гаруй гадаад, дотоодын жуулчин хүлээн авч байна.
Түүнчлэн анагаах чадлаараа алдартай Булнай, Салбарт, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцал, Гантигт зэрэг халуу, хүйтэн рашаан элбэг бөгөөд эдгэээрийг түшиглэн амралт, сувиллын газрууд ажилладаг.
Аймгийн зүгээс аялал жуулчлалыг аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохыг зорьж, өвлийн улиралд “Мөсний баяр”, “Олон улсын тэшүүрийн марафон”, зуны улиралд “Цаатан” фестиваль”, ”Олон улсын ультра марафон” зэрэг аялал жуулчлалын жил бүр зохион байгуулдаг.
Эвентүүд:“Наадам” (Үндэсний баяр) жил бүрийн 7 сарын 11-13 (Мөрөн хотод)
- “Цаатан фестиваль”, жил бүрийн 7 сарын эхний хагас, (Хөвсгөл нуурын эрэг дэхь Хатгал тосгоны ойролцоо), аялал жуулчлалын “Khuvsgul mon travel компани зохион байгуулна. web: www.montravels.com
- “Мөсний баяр”/Ice festival/ –Жил бүрийн 2 сарын сүүлийн хагаст (Хөвсгөл нуурын эрэгт), зохион байгуулагч Аймгийн Засаг даргын Тамгын газар, web: www.huvsgul.mn,
-
Гадаад харилцаа: Хөвсгөл аймагт нь хил залгаа ОХУ-ын Буриад улсын Түнхэн, Ахын
аймаг, ОХУ-ын Тува улстай эрт дээр үеэс уламжлилж ирсэн сайн хөршийн харилцаатай. Мөн Япон улсын Шига муж, АНУ-ын Монтана муж, Данийн вант улстай харилцаа холбоотой ажилладаг. Францын Тонон хот болон Солонгосын Дэжон хотын Сэгү дүүрэгтэй эгч дүү хотын харилцаа тогтоо холбоо тогтоохоор ажиллаж байна.
1.Алаг-Эрдэнэ
Алаг-Эрэдэнэ сум нь 1931 онд байгуулагдсан 2915 хүн амтай 450.2 мянган га газар нутагтай. 108.4 мянган толгой малтай.
Алаг-Эрдэнэ сумын нутаг ашигт малтмалаар баялаг.Сайн чанарын чулуун нүүрс фосфорит, хөнгөн цагаан, бал чулуу, зэрэг арвин нөөцтэй болохыг тогтоосон байна. Тухайлбал Манхан, Жанхайн уул, Сүүл толгой, Онголог нуур орчмын фосфоритын нөөц нь тэрбум орчим тонн, Цагаан чулуутын гантигийн нөөц 25.4 сая шоо метр гэж тогтоожээ.
Сумын төв нь аймгийн төвөөс 62км, Улаанбаатар хотоос 733 км зайтай.
2.Арбулаг
Арбулаг сум нь 1933 онд байгуулагдсан , 3946 хүн амтай, 106.7 мянган малтай 370 мянган га газар нутагтай үүний 312.4 мянган га нь малын бэлчээр бүхий эдэлбэр газар юм. Уул тал хөндий хосолсон нутагтай. Баянзүрх, Алаг-Эрдэнэ Бүрэнтогтох сумтай хиллэдэг. Сумын нутагт фосфоритын баялаг орд газар бий. Дөшийн голийн хөнгөн цагааны орд 58.3 сая тонн, Маратын хөнгөн цагааны орд 546 сая тонн нөөцтэй нь тогтоогджээ.
Сумын төв нь аймгийэн төвөөс 75км, Улаанбаатар хотоос 742км зайтай.
3.Баянзүрх
Баянзүрх сум нь 1933 онд байгуулагдсан. 429.9 мянган га нутаг дэвсгэртэй,
Сумын хүн амын зонхилохи нь дархадууд бөгөөд 2008 онд 3900 гаруй хүн амтай болж. 2007 оны мал тооллогоор 160436 мал тоолуулсан байна.
Алтрагын голын ар Ханх майтын алтны орд газар, Харганы шар шороо, бүгтийн голын шороон будаг, Хар хадны зэс, төмрийн хүдэр, улаан боржин зэрэг ашигт малтмалын нөөц бүхий газар олонтой.Сумын төв нь аймгийн төвөөс 127км, Улаанбаатараас 798 км хол байдаг.
4. Бүрэнтогтох сум
Бүрэнтогтох сум нь 1933 онд байгуулагдсан, 4159 хүн амтай 246221 гаруй мал тоолуулжээ. Сумын нутаг дэвсгэр нь 376.8 мянган га бөгөөд 286.5 мянган га газар нь бэлчээрийн газар юм. Энэ нутгийг хотгойдын шадар ван Чингүнжавын нутаг гэдэг. Тиймээс ч нутгийн уул ус гол мөрөн мод чулуу овоо агуй Чингүнжавтай холбоотой байдаг. Сумын төвөөс арваадхан км-ийн зайд Мөнх хааны ордны турь, Уушиг, Шонхортын өвөрт олон зууны тэртээх түүхийг өгүүлсэн буган хөшөөний цогцолбор хиригсүүр зэрэг түүх соёлын дурсгалт зүйл олон байдаг.
Сумын төв нь аймгий төвөөс 51км, нийслэл хотоос 722 км хол байдаг.
5.Галт сум
Анх 1931 онд Архангай аймгийн Идэр сум нэртэйгээр байгуулагджээ. Тус сумийн хүмүүс үндсэндээ халхчууд бөгөөд 2008 оны байдлаар 5000 гаруй хүн амтай, 249300 гаруй малтай байна. Сумын нутаг дэвсгэр нь 359.6 мянган га бөгөөд өндөр уул нуруу, өргөн гол мөрөн олонтой. 300 аад жилийн тэртээгээс нутгийн хүмүүс элдэв өвчин эмгэгээ анаагахад салбартын халуун рашааны ашиглсаар иржээ. Нутгийн өмнөд хэсгийн уулс ой мод ан амьтан араатан жигүүртнээр баялаг юм. Төрөл бүрийн өнгөт чулуу, улаан зос, цагаан, шар, ногоон өнгийн шороон будаг, усан болор, хар тугалаг, төмрийн хүдэр, жонш зэрэг байгалийн баялаг ихтэй.
Галт сумын төв нь аймгийн төвөөс 168км, Улаанбаатараас 837 км зайтай.
6.Жаргалант сум
1942 онд Их жаргалант сум Архангай аймгаас Хөвсгөл аймагт шилжиж ирсэн байна. Сумын хүн ам нь халхчууд бөгөөд 2008 оны хүн амын тооллогоор сумын хүн 5201, малын тоо толгой 150000д хүрсэн байна.Шохойн чулуу, жонш, алт зэрэг ашигт малтмал, ан амьтнаар баян. Сумын төв нь аймгийэн төвөөс 182км, улсын нийслэлээс 886км хол байдаг.


7. Их-Уул сум
1931 онд байгуулагдсан, 4210 хүн амтай. Сумын хүн амын зонхилох хувь нь хотгойдууд юм. 2008 оны мал тооллогоор сумын мал сүрэг 242587 мяган толгойд хүрсэн байна. Өргөн Сэлэнгэ, Шивээ голын уудам хөндий, Их-Уул өвөрмөц сонин тогтоц бүхий уулс нутгийн байгалийн үзэсгэлэн өнгө үзэмжийг илтгэнэ. 202.3 мянган га нутаг дэвсгэртэй үүний 135.1 мянган га нь малын бэлчээр 1.1 мянган га нь тариалангийн талбай юм. Сумын нутаг дахь байгалийн баялгийг нарийвчлан судлаагүй. Шохойн чулуу, зос, шороон будагны нөөцтэй.Нутгийн өмнөд хэсгээр Сэлэнгэ мөрөн урсдаг. Байгаль цаг уурын таатай нөхцөл нь газар тариалан хөгжих бололцоотой, эртнээс газар тариалан эрхэлж байна. Сумын төв нь аймгийн төвөөс 112км, Улаанбаатар хотоос 589 км зайтай.
8. Рашаант сум
Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошуу хожим нь Цэцэрлэг мандал уулын аймгийн Рашаант уулын хошуунаас үүсч 1931 онд байгуулагдсан. 3593 хүн амтай, 198.2 мянган га газарт нутагтай үүний 5 мянга орчим га нь тариалангийн талбай юм. 2007 оны мал тооллогоор 169438 толгой мал тоолуулж байжээ.Рашаант суманд чулуун нүүрс, шохойн чулуу, тугалага зэс зэрэг ашигт малтмалтай. Сумын төв нь аймгийн төвөөс 154км, Улаанбаатараас 518 км зайтай байдаг.
9. Ренчинлхүмбэ сум
Манай орны хамгийн хойд хэсэгт орших Ринченлхүмбэ сум 1931 онд Хөвсгөл далай Бүрэнхаан уулын хошууны дархад нутагт байгуулагджээ. 4697 хүн амтай, 138084 мал сүрэгтэй, 884.8 мянган га нутаг дэвсгэртэй бөгөөд 35 хувийг нь ой мод эзэлдэг. Нутгийн ихэнхи хэсэг нь өндөр уул нуруу, тайга, ой мод эзэлдэг.
Жумирлаг, Хорьдол Сарьдаг, Ренчинлхүмбэ уулын ноён шовх сарьдаг. Уртрага, Жар, ушт, өл, Живаагийн их даваа нуруу, Дүүрэн, Дээд нуур, Онгон Цэцэгтцойцон зэрэг их уст олон нуур цөөрөм Хөг Ивэд, Хотон, Шарга, арсай, Хогорог, Тэнгис зэрэг түргэн урсгалт 50 гаруй гол энэ нутгийн байгалийн үзэсгэлэнт сүр хүч дагшин ариуныг илтгэдэг. Нутгийн дундуур шилжин урсах Шишгэд, Шаргын гол нь нутаг усандаа төдийгүй аймаг улсдаа алдартай том гол юм. Шаргын гол гэхэд 200 шахам км урт, 80-150 метр өргөн, 1.5-3.8 метр гүн зарим хэсэгтээ 20-30 метр өндөр эрэгтэй юм. Сумын нутагт чулуун нүүрс, фосфорит, зэс, төмөр, хөнгөн цагаан, ногоон хаш зэрэг ашигт малтмалаар баялаг. Гол мөрөн нь цагаан загастай. Энэ нутгийн уур амьсгал эрс тэс, өвлийн нэг, хоёрдугаар сард хамгийн их хүйтэрч зарим жил 50 хэмд хүрдэг.
Тус сум ОХУ-тай 113 км газраар хиллэдэг. Сумын төвөөс аймгийн төв хүртэл 265 км, Улаанбаатар хотоос 998 км зайтай.
10. Тариалан сум
Газар тариалангийн гол бүс нутаг болсон Тариалан сум, Цэцэрлэг Мандал уулын аймгийн Намнан уулын хошуу, Богдхан уулын аймгийн Булганхан уулын хошуунаас тасарч 1931 онд байгуулагджээ. Сум 341.0 мянган га нутаг дэвсгэртэй. үүний 158.1 га нь малын бэлчээр, 21.2 мянган га газар нь газар тариалангийн талбай юм. 1933 онд 13 баг, 908 өрх, 3000 орчим хүн, 49.6 мянган малтай байв. Тус сумын нутгийн хойд хэсэг нь Сайн ноёнхан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу, Түшээтхан аймгийн Түшээтхан хошууны Ар гөрөөчний отгийн газар нутаг юм. Хоолт, Залаат, Ховшиго, Зорлого, Дууртын нуруу, Дулаанхаан, Ар тархи зэрэг уул ус тэгширсэн сайхан байгальтай газар нутаг олон байдаг. Баянзүрх, Шашуурт, Өлзий хайрхан, Цагаанчулуу зэрэг уул нуруу далайн төвшнээс 1624-1851 метрт өргөгдсөн байна. Сэлэнгэ мөрөн, Эг, тархи, Асгат, Далт, Хоолт, Залаат, Хувт, Зүлэгт, Чулуут зэрэг 20 гаруй гол мөрөн сумын нутгаар урсдаг. Сумын нутаг үржил шим сайтай, хөрс шороотой уудам хөндий олонтой. 1937 онд өвс хадах станцтай болж, улмаар өргөжин 1938 онд машин тракторын станц болсон байна. Эл станц хадлан бэлтгэхээс гадна. 500 га-д улаанбуудай, арвай, овьёос тариалж нэг га-гаас 3.2-4.7 центнер ургац хураан авч байжээ. 2008 онд явагдсан хүн амын тооллогоор сумын хүн ам 4210, мал сүрэг 176232-д хүрсэн байна. Сумын төв Бадрах аймгийн төвөөс 160 км, Улаанбаатар хотоос 521 км зайтай.
11. Тосонцэнгэл сум
Ахай бээсийн хошуу хожим нь Цэцэрлэг мандал уулын аймгийн Наранжаргалант уулын хошуунаас үүсч, Тосонцэнгэл сум 1931 онд байгуулагдсан . Сум 204.6 мянган га нутаг дэвсгэртэй. Үүний 180.4 мянган га нь малын бэлчээр, 1148 га нь тариалангийн талбай. Сумын нутаг нь Сэлэнгэ мөрний нам уулсын бүсэд хамрагддаг. Нутгийн хамгийн өндөр уул нь 2263 м өндөр Халзан бүргэдэй уул юм. Сумын нутгийн 2 орчим хувийг ой мод эзэлдэг. Нутгийн өмнө хэсгээр Сэлэнгэ мөрөн, баруун урд талаар Дэлгэрмөрөн урсана. Сэлэнгэ мөрний дагуу 1080 метр өргөгдсөн өргөн уудам хөндий, үржил шим сайтай хөрстэй, малын бэлчээр сайтай. 2008 оны хүн амын тооллогоор сумын хүн ам 3849 болж мал сүрэг мөн оны жилийн эцсийн байдлаар 245370 толгойд хүрсэн байна. Сумын төв нь аймгийн төвөөс 64 км, Улаанбаатар хотоос 607 км зайтай юм.
12. Төмөрбулаг сум
Засагт хан аймгийн Мэргэн гүний хошуу, хожим Цэцэрлэг мандал уулын аймгийн Наранжаргалант уулын хошуунаас тасарч, 1931 онд Төмөрбулаг сум байгуулагджээ. 1933 онд 9 баг, 880 өрх, 3000 хүн , 95.6 мянган толгой малтай байжээ. Сумын нутаг дэвсгэр 251.1 мянган га юм. Үүний 194.7 мянган га нь эдэлбэр газар, малын бэлчээр эзэлдэг. 1956 онд тус сумыг татан буулгаж, Бүрэнтогтох сумтай нийлүүлээд 1959 онд дахин байгуулагдсан. Нутгийн хамгийн өндөр цэг нь Эрчмийн нурууны “Уран дөш” уул 2936 метр өндөр юм. Сумын нутагт сайн чанарын чулуун нүүрстэй Жилчигбулгийн нүүрсний орд газар байдаг. Сумын хүн амын зонхилох нь хотгойдууд. 2008 оны хүн амын тооллогоор сумын хүн 4202 болж, мал сүрэг 230029 толгойд хүрсэн байна. Сумын “Эрчмийн хар ямаа” нь ноолуурын чанараараа гайхагддаг. Сумын төв Жаргалант аймгийн төвөөс 75 км, Улаанаатараас 714 км зайтай.
13. Түнэл сум
1952 онд байгуулагджээ. Сумын нутаг дэвсгэр 357.7 мянган га, гуравны нэгийг ой мод эзэлдэг. 157737 толгой малтай, 3521 хүн амтай, Эгийн голын сав дагуу тал хөндийтэй. Эгийн гол нутгийн дундуур урсана. Алт, жонш, бал чулуу, нүүрс, зос, шохойн чулуу зэрэг ашигт малтмал элбэг. Хүн амын зонхилох нь хотгойдууд. Тус сум аймагтаа хурдан удмын шандаст хүлгүүдээрээ гайхагддаг. Сумын төв нь аймгийн төвөөс 46 км, улсын нийслэлээс 667 км зайтай.
14.Улаан-Уул сум
1933 онд байгуулагдсан, 4086 хүн амтай, 113665 толгой малтай, 1 сая гаруй га газар нутагтай. Улаан тайга, Хорьдол сарьдгийн уулс, Дэлгэрхаан уулс, Өл, Тоомын даваа, Бэлтэс, Гуна, Шишгэд зэрэг томоохон гол мөрөн олонтой. Нутгийн зүүн хэсгээр алдарт дархадын цэнхэр хотгор үргэлжилнэ. Сумын хүн амын зонхилох нь дархадууд юм. Тус сум ой мод, ан амьтан, жигүүртэн шувуугаар байн. Мунгушийн чулуун нүүрсний ордын нөөц нь 2 сая орчим тонн бөгөөд илчлэгээрээ сайн чанарт орох нүүрс юм.Сумын төв нь аймгийн төвөөс 171км, нийслэлээс 942 км хол байдаг.
15.Ханх сум
1931 онд байгуулагдсан түүхтэй. Сумын нутаг дэвсгэр 549.8 мянган га, 2401 хүн амтай, 38536 толгой малтай. Өмнөд хэсгийг Хөвсгөл нуур эзэлж, хойд талаар Саяаны нуруу үргэлжилнэ. Соён, Сантын их нуруу, Долоон уул уул талгүй нэвсийх ой мод, Хороо, Барсаг, Сэвсүүл, Тураг, Ханхын гол Далай ээж энэ нутгийн үзэсгэлэн хүн зоны сэтгэлийг татах сайхан нутаг юм. Ханх сум Орос улстай харилцах үүд хаалга болдог. Сумын төв нь аймгийн төвөөс 280 км, ОХУ-ын Буриадын Монд тосгон хүртэл 35км, ОХУ-ын хил хүртэл 22 км, Улаанбаатараас 1020 км хол байдаг.
16.Цагаан-Уул сум
1931 онд байгуулагдсан, 5240 хүн амтай, 293094 толгой малтай, 586.6 мянган га газар нутагтай. Сумын нутаг дэвсгэр өндөр уулын мөнх цэвдгийн бүсэд оршино. Байгалийн хатуу ширүүүн уур амьсгалтай. Ужигийн дөмбөн, Цагаан-Уул, Жаргалант, Тосон, Богд, Булнай, Элээт зэрэг өндөр уул нурууд, Дэлгэр мөрөн, Агар, Тэс зэрэг 20-иод гол мөрөн, Сангийн далай, Тунамал, Гандан, Хунт, Галуут зэрэг нуур, Шивээт, Сангийн далай уужим хөндий хоолой, Агар, Өвгөд, Барчигийн рашаан ус зэрэг байгалийн сайхан бүрдсэн нутаг юм.
Алт, чулуун нүүрс, шохой чулуу, зос барагшин зэрэг ашигт малтмалаар баялаг.
Амгийн төвөөс сумын төв нь 138 км, Улаанбаатар хотоос 840 км зайтай.
17. Цэцэрлэг сум
1931 онд байгуулагдсан748.1 мянган га газар нутагтай, 4643 хүн амтай, 203714 толгой малтай. Нутаг дэвсгэрийн 93 хувь нь цэвдэгийн бүсэд ордог бөгөөд зундаа сэрүүвтэр өвөлдөө цас их унадаг. 100 шахам гол горхи байдаг үүнээс хамгийн том нь Жугнай нуур юм. Цэцэрлэг сум нь өндөр уул нурууд, гол мөрөн, нуур ус тал хөндий хосолсон байгалийн үзэмж төгс бүрдсэн нутаг юм.чулуун нүүрс, хайлуур жонш, анар, зэс, молибедин зэрэг ашигт малтмалтай. Могойн голын нүүсрний уурхайн нөөцийг 13-20 сая тонн гэж тогтоожээ. Сумын хүн ам нь хотгойдууд юм. Сумын төв нь аймгийн төвөөс 209 км, Улаанбаатар хотоос 880 км зайтай.
18. Чандмань-Өндөр сум
Чандмань-Өндөр сум нь 1931 онд байгуулагдсан. 448.7 мянган га нутаг дэвсгэртэй, 2965 хүн амтай, 51476 толгой малтай. Сумын хүн амын зонхилох нь урианхай нар юм. Сумын нутаг Булнайн цагаан уул, Ушгар, Бадарын нуруу зэрэг хөвч тайга хосолсон өндөр уулын бүсэд оршдог. Ариг, Алагцар, Хээгцэр, Хөхөө, Халхан цэгэр, Нуурмагт зэрэг уулын 60 гаруй гол горхи, Булнай, Хирвэстэй, Цэгэр зэрэг халуун хүйтэн рашаантай. Ой модны нөөцөөрөө аймагтаа дээгүүр ордог.Сумын төвөөс аймгийн төв хүртэл 137 км, Улаанбатар хүртэл 758 км зайтай.
19. Эрдэнэбулган
Эрдэнэбулган сум 1931 онд байгуулагдсан. Сумын нутаг дэвсгэр 469.4 мянган га юм. Эгийн голын тайга, ойт хээрийн бүсэд хамрагддаг. Уул нуруу, ой хөвч ихтэй, зүйл зүйлийн ан амьтан, ургамал, жимсээр баян. Чулуун нүүрс, алт, шөрмөсөн чулуу, хаш, гантиг, шохойн чулуу, зэрэг ашигт малтмалын нөөцтэй. Ашигт малтмалын геологи хайгуулын ажил хийгдээгүй. Байгаль цаг уурын аятай таатай нөхцөл нь газар тарилан эрхлэх, аялал жуулчлал хөгжих боломжтой нутаг юм. 2008 оны хүн амын тооллогоор сумын хүн ам 2772 хүрч, мал сүрэг 67323 толгойд хүрчээ.
20. Цагаан-Үүр сум
1931 онд байгуулагдсан 873.5 мянган хавтгай дөрвөлжин газар нутагтай, 2444 хүн амтай, 293094 толгой малтай. Нутгийн ихэнх хэсгийг өндөр уул, ой мод эзэлдэг. Улган голын Дондол толгойн нүүрсний нөөц нь 300 мянга орчим тн юм. Хүн ам нь халх, буриад, урианхай нараас бүрдэнэ. 3 аваргын төдийгүй бөхчүүдийн өлгий нутаг билээ. Сумын төвөөс аймгийн төв хүртэл 173 км, Улаанбаатар хүртэл 844 км зайтай.
21. Шинэ-Идэр сум
1931 онд байгуулагдаж, 1942 онд Хөвсгөл аймгийн сум болжээ. 205.3 мянган га нутаг дэвсгэртэй. 2008 онд 3937 хүн амтай, 184049 толгой малтай болсон байна. Нутгийн төв хэсэгт Зүүннуур, баруун захад сангийн далай нуур байдаг. Алтан бумбатын Сэнжит цохио, Тэмээн чулуу, Өлт, Хайрханы дөр хад, Хавцгайтын бичигт хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газар, түүх дурсгалт газрууд байдаг. Сумын төв нь аймгийн төвөөс 123 км, Улаанбаатараас 839 км зайтай.
22. Хатгал тосгон
Хөвсгөл нуурын хөвөөг эмжиж байдаг Хатгал тосгоны суурь 1727 байгуулагдсан бөгөөд хууль эрхзүйн хувьд 1994 онд тосгон байгуулагджээ. 1776 га нутаг дэвсгэртэй, 35744 толгой малтай, 2926 хүн амтай. “Жанхай”, “Хангарьд”, “Хантайга”, Хөвсгөл жуулчин” зэрэг аялал жуулчлалын бааз олон бий. Тосгоны төв аймгийн төвөөс 101 км, нийслэл хотоос 757 км, Алаг-Эрдэнэ сумын төвөөс 45 км зайтай байдаг.
23.Цагааннуур сум
1985 онд байгуулагджээ. Сумын нутаг дэвсгэр өндөр уулын тайгын бүсэд хамрагддаг. Баруун хойд хэсгийн ихэнх нь тайга, хөвч ой мод, өргөн гол мөрөнтэй зэлүүд нутаг юм. 540.8 мянган га нутагтай, 1473 хүн амтай, 12952 толгой малтай. Ой модны нөөцөөрөө аймагтаа эхний байранд ордог. Хүн амын бүрэлдэхүүний онцлог нь цаатангууд юм. Тэд цаагаа маллан, уул тайгаар хэрэн нүүдэллэж амьдардаг. Тус сум 1000 гаруй цаатай болсон байна. Сумын төв аймгийн төвөөс 279 км, Улаанбаатараас 948 км зайтай юм.
24. Мөрөн сум
1931 онд байгуулагдаж, 1933 онд аймгийн төв болжээ. Одоо 35921 хүн амтай, 191182 толгой малтай, 10.2 мянга орчим га газар нутагтай байна. Мөрөн суманд аймгийн төр захиргаа, соёл боловсрол, эмнэлэг, нам олон нийтийн байгууллага, компаниуд зэрэг томоохон байгууллагууд ажилладаг. Аймгийн төв Улаанбаатараас 691 км зайтай.

22/09/2023

Байгаль эхээ хүндэлье, хайрлая, хамгаалъя
Байгалиа хамгаалахад таны оролцоо яг одоо хэрэгтэй.
Маш энгийн.Яг одоо хэрэгжүүлж эхэлцгээе.
1. Мод тарьцгаая
Орчноо тохижуулан мод тарих ажлыг өөрөө өөрөөсөө эхэлцгээе. Та гэрийн цонхныхоо өмнө мод,бут тариарай. Үр хүүхэд тань тарьсан модыг услан арчилж байгаль эхтэй харилцан сурах болно.Бусдыг бас энэ үйл хэрэгтэй уриалан дуудаарай.
2. Шүдээ угаахдаа усаа хэмнэе
Та зөвхөн шүдээ угаахдаа 5 литр ус зарцуулдаг гээд боддоо. Хүн өдөрт 2.5 литр ус ууж биеийнхээ шингэнг тэнцвэржүүлдэг байхад дэмий асгасан ус тань хоёр өдрийн хэрэгцээтэй чинь тэнцэж байна.Нэг литр ус нэг төгрөг гэж бодоод гучин хоногтоо үржүүлбэл нилээн хэдэн төгрөг болно.Тэгэхээр, та энэ үргүй зардлаа хэмнэхийн тулд шүдээ угааж байх зууртаа дэмий гоожуулж байгаа усаа хаачих.Ингээд л асуудал шийдэгдчихнэ.
3. Дэлгүүр явахдаа даавуун болон олон дахин ашиглагдах тор, уутыг хэрэглэцгээе
Даавуун уут хэрэглэх нь маш зөв сонголт. Учир нь та нэг удаа худалдан аваад дахин дахин хэрэглэх боломжтой.Энэ нь бат бөх, мөнгө хэмнэдэг бас шинэ үеийн хүний амьдралын хэв маяг.
4. Голд машин болон хивс угаахгүй байх
Энэ нь байгаль орчныг ихээр бохирдуулдаг төдийгүй эргээд хүнд маш сөрөг нөлөөтэй юм байна. Хөндлөнгийн хүн харахад ч эвгүй байдаг шүү дээ.
5. Буудалласан газраа цэвэрлэх
Ажилд дарагдсан хүндхэн өдрүүдийн дараа дотны хүмүүстэйгээ агаарт гарах нь маш сайхан амралт болдог шүү дээ. Хээр хөдөө гарч байгальд зочлоход таатай байдаг боловч та буудалласан газартаа хог хаягдал орхихгүй байх нь маш чухал.Хогоо сайхан цэвэрлээд яваарай.
6. Ойд гал гаргахгүй байх
Ойд гал асаах нь ихээхэн эрсдлийг агуулж байдаг. Ямар нэг байдлаар гал асаахаар болбол болгоомжтой хандан, унтарсан эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.
7. Сонгуульд нэр дэвшигчийн байгаль орчины төлөө хийж байгаа ажлыг харгалзан үзэх
Та өөрийн төлөөлөл болгон төр түшилцэх иргэнийг сонгохдоо мөрийн хөтөлбөрөөс нь байгаль хамгаалах болон түүнтэй холбоотой хийх ажлыг нягтлан үзээрэй. Учир нь бидэнд сагсны шийд, гараж барихаас илүүтэй амьдрах орчин маань эрүүл энх байх нь чухал гэдэгтээ та санаа нийлэх биз ээ.
8. Олон нийтийн газар болон ойд тамхи татахгүй байх
Энэ нь маш их аюултай. Тамхины утаа орчныг бохирдуулан цаашилбал, гал алдсан тохиолдолд байгаль орчин, олон нийтэд нөхөж баршгүй хохирол учруулж, таныг эрүүгийн хариуцлагад татах болно.Хэрвээ, та тамхи татдаг бол зөвхөн зөвшөөрсөн газарт татах хэрэгтэй.
9. Байгаль хамгаалах талаар мэдлэгээ дээшлүүлэх
Маш зугаатай ажил. Яагаад гэвэл хүн бүхэн өөртөө ойр байгаль орчноо сайхан байлгахыг хүсдэг.Тэгэхээр, та мэдээллийн аль ч хэрэгслийг ашиглаж болно. Жишээ нь: Байгаль хамгааллын талаарх ном, гарын авлага худалдан авах.
10. Хүүхдэд багаас нь байгалиа хамгаалах талаар зааж сургах
Хүүхдийг багаас байгальд ээлтэй болгож хүмүүжүүлэх нь их чухал ажээ. Учир нь багадаа сурсан зүйл хүний насан туршийн зан төлөвт шингэж үлддэг гэсэн шинжлэх ухааны нотолгоо байдаг юм байна.Энэ мөчөөс эхлээд хүүхэдтэйгээ тавхан минут байгаль хамгаалал, зөв хэрэглээ, хүлэмжийн хий, хог, хаягдал хоол, эрчим хүчний зарцуулалт, амьдрах орчноо хэрхэн хамгаалах талаар ярилцаарай.Ингэснээр тэдэнд маргааш тулгарч болзошгүй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдлэг олгож байгаа хэрэг.Таны бэлтгэсэн боловсролтой иргэн хүрээлэн буй орчноо илүү ихээр хайрлан хамгаалах нь эргэлзээгүй.
11. Хамт олон хөршөөрөө нэгдэж орчноо сайхан болгоцгооё
Амьдарч байгаа орчноо нэг харья. Хөрштэйгээ, хамт олонтойгоо хэн нэгэнтэй хамтраад амьдардаг орчноо сайхан болгох боломж бидэнд маш олон байна.Хамтраад мод тарья, хамтраад цэвэрлэгээ хийе, хамтраад замаа засья, хамтраад байгаль орчноо сайхан болгохын төлөө тэмцье.
12. Жорлонгийн ус гоожоод байвал хурдан засья
Дуслыг хураавал далай гэж монголчууд ярьдаг. Усыг дэмий гоожуулах нь эдийн засгийн асар их алдагдал үүсгэдэг.Тэгэхээр, та жорлонгийнхоо эвдэрсэн хэсгийг засуулснаар мөнгөө хэмнэхээс гадна доод айл руугаа ус алдахаас сэргийлэх болно.
13. Хотын захиргаанд саналаа хэлээрэй
Та өглөө гэрээсээ гараад өөрийн явж буй замаа ажиглаад нэг хараарай. Замын хашлагаас алхам хүрэхгүй зайнаас явган хүний шороонд дарагдсан нарийхан зурвас эхэлж байгаа.Энэ бол та бидэнд зориулсан ЗАМ.Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэд, хүүхэд залуучууд дугуйтай явбал зөрж бараг л багтахгүй.Дээр нь тоос шороо, хог новшиндоо дарагдчихсан.Ийм замыг туулж буй гутал хөөрхий.Тоос бужигнасан агаараар амьсгалж байгаа уушги бүр л хэцүү байдалд байгаа байх.Танд энэ бүхэн огтхон ч тааламжтай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна.Ингэхээр, та өөрийн болон бусдынхаа эрх ашгийн төлөө Үндсэн хуулиар дархлагдсан эрх буюу эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ эдлэн хотын захирагчийн албанд асуудал дэвшүүлэн, шийдвэрлүүлэхийг бодогтун.Энэ нь таны тав тухтай аюулгүй байдал, эрүүл амьдрах, байгаль орчноо хамгаалах их үйлсийн тань нэг болно гэдэгт итгээрэй.
14. Зажилсан бохио хаа дуртай газраа хаяхгүй байх
Ил задгай хаясан бохь хувцсанд наалдаж муухай болгодог. Мөн бохь гялгар ууттай адил байгальд шингэтлээ маш их уддаг ажээ.Тэгэхээр та жижиг гэлтгүй бохио ч бас хогийн саванд хийж дадаарай.
15. Сайжруулсан зуух хэмнэлттэй түлш хэрэглэе
Та дулаан хадгалдаг сайжруулсан зуух хэрэглээд үзээрэй. Үнэхээр өөр.Бас тэр зуухандаа хэмнэлттэй түлш хэрэглээрэй.Энэ нь хорт утааг багасгана, өрхийн эдийн засагт хэмнэлттэй.
16. Хаалга цонхоо дулаалаарай
Мөнгө зарцуулж олж авсан дулааныхаа 20-30 хувийг та зөвхөн хаалга цонхоороо гаргаад явуулчихдаг байна. Хэрэв хаалга цонхоо сайн дулаалах юмуу чанартайгаар соливол та дулааны хэмнэлттэй амьдарч байгальд ээлтэй байгаа хэрэг болно.
17. Хүүхдээ гудамжинд чихрийн цаасаа хаяхгүй болгон хүмүүжүүлээрэй
Та хүүхдээ багаас нь зөв хүмүүжүүлбэл хүүхэд өсч том болон нийгэмшихэд чухал нөлөөтэй. Идсэн чихрийн цаасаа ил задгай хаях нь соёлгүй хэрэг гэдгийг ойлгуулж, түүний амьдралд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, байгаль орчноо хамгаалах зэрэг сэтгэхүйг суулгаж өгч байгаа хэрэг юм.
18. Гудамжинд бие засахгүй байх
Энэ нь хамгийн бүдүүлэг хэрэг юм. Хэрвээ та гудамжинд бие засч байгаа бол өөрийгөө хамгийн эхээр гутаан доромжилж байгааг ойлгоорой.Мөн та агаар бохирдуулан, хотын соёлыг гутааж байна.Хамгийн анхаарууштай нь та бохир буюу шээстэй агаараараа амьсгалж байна шүү дээ.
19. Гудамжинд шүлсээ хаяхгүй байх
Таны хажууд явж байгаа хэн нэгэн шүлсээ хаячихлаа гээд та төсөөл дөө. Маш муухай харагдаж байгаа биз.Хэрвээ, та бас ингэдэг бол даруйхан уг зуршлаасаа салах хэрэгтэй.Шүлс болон түүгээр бохирдсон агаараар 300 гаруй халдварт өвчин тархдаг гэсэн олон улсын судалгаа байдаг юм байна.Та өөрөө болон дотны хүмүүсээ болзошгүй аюулаас хамгаалахын тулд шүлсээ гудамж талбайд хаяхаа больж, ийм үйлдэл хийж байгаа хүнд шаардлага тавих хэрэгтэй.
20. Түр хугацаанд зогсохдоо машиныхаа хөдөлгүүрийг унтраах
Таныг зорьсон газартаа хүрэхээр явахад нэлээдгүй олон удаа замын бөглөрөө таарч байгаа биз. Ингэж ойр ойрхон зогсох нь машины эд ангид муу төдийгүй шатахуун их зарцуулан агаарыг ихээр бохирдуулдаг байна.Хэдийгээр, танд түгжрээг арилгах арга тэр болгон олдохгүй боловч машин болон агаарыг хамгаалах арга байна. Та машины хөдөлгүүрээ унтраачих!
21. Угаалгын бодисуудыг аль болох бага хэрэглэхийг хичээх
Хэдийгээр угаалгын бодисоор угаасан зүйлс өнгөлөг, гоё үнэртэй байдаг хэдий ч химийн бодис учир хүний биед хортой. Мөн тийм ч хямдхан байдаггүй.Та тохируулан хэрэглээрэй.
22. Усны цорго чинь цоорсон бол шинээр тавих
Цоорсон цоргыг хурдан солих хэрэгтэй. Энэ нь усыг ихээр гоожуулдаг төдийгүй гоожсон ус нь тосгуурыг тань зэвтэй усаар шарлуулдаг байна.Та цоргоо засварлах боломжгүй бол зориулалтын жийргэвчээр ороон түр аргалж болох л юм.
23. Цахилгаан бага зарцуулдаг сүүн шил хэрэглэх
Энэ нь үнэхээр ухаалаг хэрэглээ. Сүүн шил нь цахилгаан бага зарцуулдаг төдийгүй хямдхан, удаан хэрэглэгддэг.
24. Хогоо ил задгай хаяхгүй байх
Та өөрийн хэрэглэсэн зүйлээс гарсан хог хаягдлыг зориулалтын саванд нь хийж заншаарай. Энэ нь ариун цэврийн хувьд маш чухал төдийгүй, байгаль орчныг цэвэр цэмцгэр байлгахад оруулж буй таны томоохон хувь нэмэр юм.
25. Нөхөдтэйгөө хамт явах
Тантай зам нийлэх хүн байвал түүнтэй хамт явж болох юм. Тус тусдаа машин хэрэглэснээс нэг машинд явах нь шатахуун түлш хэмнэж, утааг багасгах төдийгүй эдийн засгийн хэмнэлт ч гарах болно.
26. Угаадсаа гудамжинд битгий асгаарай
Өвөлд хальтаргаа гулгаа үүсгэн хөл гарыг тань хугалах шахдаг зүйл бол яах аргагүй УГААДАС. Түүний хөрсөнд шингэсэн бохир агаараар амьсгалан өөрийгөө хордуулж байна.Тэгэхээр, та хатуу шингэн хийн төлөвт оршдог ус буюу УГААДСЫГ ил задгай газарт битгий цацаарай.
27. Ургаж буй мод бутаа хайрлан хамгаалья
Хэн нэгэн мунхаг хүн таны ойр орчинд мод гэмтээн эвдлэн сүйтгэж байвал та заавал зогсоогоорой. Энэ нь таны байгаль орчноо хайрлан хамгаалж буйн илрэл бөгөөд та булаг шанд ширгэхээс сэргийлэн агаарыг бохирдлоос хамгаалж, байгалийг унаган төрхөөр нь хадгалахад маш том хувь нэмэр оруулж буй хэрэг юм.
28. Түлшний хэмнэлттэй машин худалдан авах
Түлш хэмнэж эдийн засгийн зардлыг багасган байгаль орчныг хорт утаагаар бохирдуулахаас сэргийлэн жижиг оврын шатахуун бага хэрэглэдэг машин хэрэглэцгээе.
29. Хадаг
Машинаараа суун хөдөө гарахаар хөдлөнгүүт замын дагуух шонд уясан, овоон дээр хийсгэсэн хадгийг хараад та юу боддог вэ? Надад бол тааламжтай санагддаггүй.Учир юу гэвэл ёс төртэй, бидний хүндэтгэн биширч байдаг зүйл шүү дээ.ХАДАГ.Түүнийг тоосонд даруулан салхинд хийсгэх нь яавч зохимжгүи.Бурхан шашнаа хүндэтгэж, буян хүслээ шингээн, амь юугаа даатган, байгаль эхээ хайрлаж буйгаа илэрхийлж байдаг боловч хадаг хэмээх эдийн буяныг гомдоож байгаа мэт.
30. Овоог хогийн цэг болгохоо больё
Овоон дээр хог хаях нь байгаль эхээ бузарлаж байгаа хэрэг яах аргагүй мөн. Энэ нь бараг л энгийн байдал болсон мэт.Та сүсэг бишрэлээ шингээн залбирдаг газраа хог хаягдал бүү хаяарай.Та залбирч мөргөснөөсөө ч илүү их буян үйлдэх болно.
31. Гялгар уут, хаймар түлэхийг зогсооё
Энэ нь агаарыг асар ихээр бохирдуулан уушгийг хордуулдаг ажээ. Тэгэхээр, та ийм үйлдэл хийхээс зайлшгүй байсан ч татгалзах нь зүйтэй.
32. Алхаж явах аминд тустай
Алхах нь эрүүл мэндэд тустай төдийгүй байгаль орчинтойгоо танилцах маш их боломжийг нээдэг. Ингэхээр та завтай үедээ алхаж байгаарай.
33. Машины тосыг хөрсөнд бүү шингээ
Ингэснээр та хөрсийг бохирдуулахын зэрэгцээ түүнд ууршсан хийгээр амьсгалан хордох аюултай.
34. Салхин сэнс, нарны толь ашиглая
Зөвхөн хөдөө орон нутгийн иргэд үүнийг хэрэглэдэг гэж хүмүүс ойлгодог боловч энэ нь овор хэмжээний хувьд авсаархан бөгөөд мөнгөний их хэмнэлттэй ажээ.
35. Ховор амьтны арьсаар хийсэн хувцас өмсөхөө зогсооё
Амьтны арьсаар хийсэн хүрэм өмсөөд явах нь орчин үед үеэ өнгөрөөж байна. Энэ нь таны мэдлэг хэр нэмгэн, хэр дорой байгаагийн л илэрхийлэл болж хоцрох нь.
36. Зөвшөөрөлгүй ан агнаж мод огтлохыг тэвчье
Энэ бол яах аргагүй хууль зөрчсөн, ахархан бодолтой хүний увайгүй үйлдэл. Иймд ямар нэгэн зүйлийг мэдвэл зохих газарт нь мэдэгдэж, нийтээрээ тэмцье.
37. Шүршүүрт түргэн орох
Хэрвээ та шүршүүрт удаан ордог бол хэдхэн минут зарцуулах хэрэгтэй. Тэгснээр, та ус хэмнэхээс гадна мөн усыг халааж байгаа эрчим хүчийг хэмнэн төлбөр тооцоо ч багасах болно.Түүнчлэн та эрч хүчээ хэмнэх боломжтой.
38. Гарын алчуурыг сальфетик болон цаасны оронд хэрэглэх
Нэг удаагийн хэрэглээний зүйлийг ашигласнаас дахин хэрэглэгдэх зүйлийг хэрэглэх нь байгаль орчинд илүү зохимжтой байдаг. Энэ нь цаас хийхэд хэрэглэгдэх модыг хэмнэн түүнийг хийх хүч хөдөлмөрийг хөнгөвчилнө.Ингэж, их хүч хөдөлмөр гаргаж хийгээд хог болох нь харамсалтай.
39. Өнөөдөр хэвлэхгүй байвал
“Хувилах” товчлуурыг дарахаасаа өмнө энэ материал зайлшгүй шаардлагатай юу гэдгийг өөрөөсөө лавлан асуу. Үүний оронд электрон шуудангаар илгээж болно шүү дээ.Түүнийг өөрийн компьютерт хадгал.Цаасан дээр бичсэнээс компьютераасаа уншвал ямар байна?Зарим үед цаасаа хэмнэж байвал зүгээр.Хэрэв нэг талдаа хэвлэлттэй хэрэггүй хэвлэгдсэн цаас байгаа бол нөгөө хэсгийг нь албан бус зүйл хэвлэхдээ ашиглаж байгаарай.Ингэснээр жилд нэг тонн гаруй цаасыг хэмнэх болно.
40. Гэрэл болон зурагтаа хэрэглээгүй үедээ унтраая
Хэсэг зуур ч гэсэн өрөөнөөсөө гарахдаа гэрлээ заавал унтраагаарай. Энэ нь хэрэггүй юм шиг боловч эрчим хүчийг ихээр хэмнэж байгаа юм.Цахилгаан үүсгүүртэй зүйлсийг хэрэглээгүй тохиолдолд унтрааж байх нь ашигтай.
41. Ахин цэнэглэдэг зай хэрэглээрэй
Нэг удаагийн зай аваад дандаа хаяж байхаар цэнэглэдэг зай авбал танд ашигтай. Жаахан үнэтэй ч гэсэн удаан хэрэглэнэ шүү дээ.
42. Дугуйгаа хийлэх
Хүмүүс машиныхаа дугуйн хийг гарсныг мэддэггүй. Тэгэхээр та дугуйгаа байнга шалгаж байгаарай.Үүнд хэдхэн л минут зарцуулагдана.Ингэснээр та шатахууны хэрэглээгээ багасган дугуйгаа удаан хэрэглэх боломжтой.Мөн дугуйг элэгдэхээс хамгаална.
43. Байгаль орчны талаарх үйл ажиллагаанд нэгдэх
Та байгаль орчны талаар ажил хийдэг санаа сэддэг холбоодтой нэгдээд үзээрэй. Энэ нь танд байгаль орчноо хамгаалах талаар бодол санааг бий болгоно.Одооноос эхлээд хэн хаана ямар сайхан зүйл хийгээд байна сонирхоцгооё.
44. Цахилгаан бараа худалдан авахдаа эрчим хүчинд хэмнэлттэйг сонгох
Хэдийгээр эрчим хүчинд хэмнэлттэй бараа нь жирийн цахилгаан бараанаас бага зэрэг үнэтэй боловч эрчим хүчний ихээхэн хэмнэлттэй байдаг ажээ. Таны цахилгааны мөнгө багасна гэдэгт итгэж болно.
45. Угаалгын машиныг аль болох цөөн ашиглах
Угаалгын машинаар хувцсаа угааснаар таны ажил хөнгөрөх боловч эрчим хүч их зарцуулагдан, эцсийн үр дүнд тооцоо тань чамгүй гарах болно. Мөн хувцасны эдэлгээ ч богиносдог.Цаг завтай үедээ гараараа угаалга хийж хөлсөө гаргах нь таныг жин нэмэхээс сэргийлэх зэрэг олон талын ашигтай.
46. Хог дахин боловсруулах төв нээх
Энэ нь маш зөв арга гэж дүгнэж болно. Учир нь уг төвийг нээснээр олон хүн ажилтай болох төдийгүй орчныг бохирдлоос аврах болно.
47. Салаа замаа багасгацгаая
Хөдөө орон нутгийн зам хэдэн салааг хэлэхэд хэцүү. Үүнийг хараад таны толгой эргэж гүйцдэг гэдэгт итгэж байна.Үүний хамгийн сөрөг нөлөө нь хөрсийг сүйтгэж байгаа хэрэг.Тийм учраас та байгаа замаараа яван дахин зам бүү гаргаарай.
48. Гол ус булаг шандаа бохирдуулахгүй байх
Монголчууд эртнээс ус бохирдуулахыг цээрлэж ирсэн. Энэ нь хамгийн чухал хэрэгцээ болох усаа хамгаалах нэгэн төрлийн арга байжээ.Ус бохирдсоноос амьд амьтан, байгаль орчин бохирдох сөрөг нөлөөтэй.Та усыг аль болох цэвэр байлгахыг хичээгээрэй.
49.Модон жорлонгоо сайжруулья
Хаана ч бай хүний орчин ариун цэврийн өндөр түвшинд байх шаардлагатай.Нөгөөтэйгүүр тухайн улс орны хөгжлийг тодорхойлох үзүүүлэлт болдог ажээ.Бид хэрэглэж ирсэн модон жорлонгоо ч бас Эко жорлон болгож болно.
Энэ тухай судлаарай.Эко сан жорлон хийдэг Германы Техникийн Хамтын Ажиллагааны төсөл байдаг юм байна лээ.
Copy of Hera Equipment
Learn More

Address

Khuvsgul, Murun
Muren
67120

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөвсгөлчүүд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хөвсгөлчүүд:

Share