Өмнөговь

Өмнөговь Established in 1931 Алсын хараа
Монгол Улсын хөгжил дэвшилд манлайлагч байж, мэдлэг чадварт суурилсан нутгийн захиргааны мэргэшсэн байгууллага байх

Аймгийн Засаг даргын 2026 оны 08 -р сарын 04-ний өдрийн А/1186 дугаар захирамжаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний...
04/08/2026

Аймгийн Засаг даргын 2026 оны 08 -р сарын 04-ний өдрийн А/1186 дугаар захирамжаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний бүртгэлтэй холбогдуулан тодорхой бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Манлай сумын Өгөөмөр багийн нутаг дахь өвчний голомтоос 30 км-ийн радиус, мөн Ханхонгор сумын Жаргалант баг болон Мандах багийн “Суварга” орчимд бүртгэгдсэн голомтоос 30 км-ийн радиуст 08 -р сарын 04-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм мөрдөхөөр шийдвэрлэв.

Хорио цээрийн дэглэмийн хугацаанд өвчний тархалтын хүрээг тогтоох, тандалт судалгаа хийх, халдваргүйтгэл, ариутгал, дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг арга хэмжээг холбогдох байгууллагууд хэрэгжүүлэн ажиллана.

Мөн хүн, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болон тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд холбогдох журмын дагуу зохицуулалт хийхээр боллоо. Хорио цээрийн дэглэм хэрэгжих хугацаанд аймаг, сумын хэмжээнд зохион байгуулах бүх нийтийг хамарсан баяр наадам, хурдан морины уралдаан зэрэг арга хэмжээг 08 -р сарын 04-нөөс 10 -р сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар хойшлуулж байна.

Иргэн, аж ахуй нэгж, мал бүхий өрхүүдийг хорио цээрийн дэглэмийн шаардлагыг мөрдөж, малын шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрөлгүй хийхгүй байх, холбогдох байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг анхааруулж байна.

Аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар болон холбогдох байгууллагын удирдлагууд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орн...
04/08/2026

Аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар болон холбогдох байгууллагын удирдлагууд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын прокурорын газрын Ерөнхий прокурор Ли Ёнжун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хууль, эрх зүйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийн талаар санал солилцов. Мөн цаашид урт хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Өмнөговь аймгийн удирдлагууд Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захира...
04/08/2026

Өмнөговь аймгийн удирдлагууд Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар Өмнөговь аймгийн эрчим хүч, дулаан хангамжийн өнөөгийн нөхцөл байдал, өсөн нэмэгдэж буй хэрэглээтэй холбоотой тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх богино болон урт хугацааны төлөвлөгөөний талаар санал солилцов.

Эрчим хүч, дулаан хангамжийн салбарт хэрэгжиж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, томоохон төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал нэгдэв. Мөн Өмнөговь аймагт шинээр баригдах 50 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАСТЕРУУДЫН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН БАГ УЛСЫН АВАРГААР ТОДОРЛООМонголын Хөнгөн атлетикийн мастеруудын холбоон...
03/08/2026

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАСТЕРУУДЫН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН БАГ УЛСЫН АВАРГААР ТОДОРЛОО

Монголын Хөнгөн атлетикийн мастеруудын холбооны Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 08-р сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

ОУХМ А.Хүүхэндүү дасгалжуулагчтай, Өмнөговь аймгийн Мастеруудын хөнгөн атлетикийн холбооны баг тамирчид, өндөр амжилт үзүүлэн багийн дүнгээр Тэргүүн байр эзэллээ.

Өмнөговийн тамирчид нийт 41 медаль хүртэж, бахдам амжилтын эзэд болов. Үүнд:

* 🥇 Алтан медаль – 26
* 🥈 Мөнгөн медаль – 13
* 🥉 Хүрэл медаль – 2

Тэмцээний багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Ц.Раднаа, мөн Жад шидэлтийн улсын рекорд эзэмшигч Ц.Бадамцэрэн, ОУХМ Э.Хүүхэнээ болон Говь нутгийн нэр хүндтэй Мастер тамирчид нас насныхаа ангилалд өрсөлдөж, өөрсдийн ур чадвар, туршлагаараа бахархам амжилтыг бүтээлээ.

Өмнөговийн мастерууддаа халуун баяр хүргэж, амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ШИНЭ ХУУДАС НЭЭЖ, “220 кВ-ЫН ЗЭС ОЮУ” ИЛ ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО2025 он...
03/08/2026

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ШИНЭ ХУУДАС НЭЭЖ, “220 кВ-ЫН ЗЭС ОЮУ” ИЛ ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

2025 онд Монгол Улсын эрчим хүчний системийг БНХАУ-ын Өвөр Монголын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг байгуулж, техник, технологийн шаардлагыг хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 220 кВ-ын “Зэс Оюу” ил хуваарилах байгууламжийг техникийн комисс хүлээн авч, 2026 онд албан ёсоор ашиглалтад орлоо.

“Зэс Оюу” ил хуваарилах байгууламж ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийг Өвөр Монголын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох техникийн боломж бүрдэх юм. Ингэснээр Өвөр Монголын Өөртөө Засах Орноос нэмэлт эрчим хүч импортлон, Өмнөд бүсийн хэрэглэгчдийг найдвартай хангах нөхцөл бүрдэж улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагаа улам сайжрах юм.

Бүтээн байгуулалтын ажилд үндэсний 20 гаруй аж ахуйн нэгж, 2,000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн ханган, осол гэмтэлгүйгээр ашиглалтад оруулсан байна.

“220 кВ-ын Зэс Оюу” ил хуваарилах байгууламж ашиглалтад орсноор Өмнөговь аймаг цахилгааны найдвартай, тасралтгүй хангамжтай болох нөхцөл бүрдэж, ОХУ болон БНХАУ гэсэн хоёр улсын эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч авах боломжтой боллоо.

Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн Оюутны хотхон 2026–2027 оны хичээлийн жилд оюутнуудаа хүлээн авахад бэлэн боллоо.Б...
31/07/2026

Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн Оюутны хотхон 2026–2027 оны хичээлийн жилд оюутнуудаа хүлээн авахад бэлэн боллоо.

Бүртгэл явагдах байршил, хугацаа:

Өмнөговь аймагт
2026 оны 08-р сарын 10–21 ны өдрүүдэд
Өмнөговь аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд 09:00 - 17:00 цагийн хооронд бүртгэнэ.

Улаанбаатар хотод
2026 оны 08-р сарын 24-нөөс 09-р сарын 01 ний өдрийг хүртэл
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Өмнөговь аймгийн Оюутны хотхон (Мишээл экспогийн зүүн урд талд), 2 дугаар давхарын 201 тоот өрөөнд бүртгэл явагдана.

Бүрдүүлэх материал:

* Иргэний үнэмлэхийн лавлагаа /И-Монголиа/
* Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
* Их, дээд сургуулийн тодорхойлолт (эсвэл элссэн тухай баталгаажуулсан баримт)
* Оршин суугаа хаягийн тодорхойлолт /И-Монголиа/
* 4×6 хэмжээтэй цээж зураг – 3 хувь

Лавлах утас: 99789994, 9300-2300, 8993-3143

31/07/2026
2026 оны 7 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн Хөнгөн атлетикийн талбайд зохион байгуулагдс...
30/07/2026

2026 оны 7 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн Хөнгөн атлетикийн талбайд зохион байгуулагдсан Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Өмнөговь аймгийн баг тамирчид амжилттай оролцлоо.

Тэмцээнд 27 байгууллагын 123 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөнөөс Г.Сайнхүү дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн баг тамирчид 8 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа.

Тэмцээнд медаль хүртсэн тамирчид:

* О.Зулхүү – 100 метрийн гүйлт (10.77 сек) – Алтан медаль
* Д.Отгон-Эрдэнэ – 100 метрийн гүйлт (12.75 сек) – Алтан медаль, 4×100 метрийн буухиа (49.49 сек) – Алтан медаль, 4×400 метрийн буухиа (4:05.20) – Алтан медаль
* А.Гантогтох – Гурвын харайлт (13.30 м) – Алтан медаль, Уртын харайлт (6.32 м) – Мөнгөн медаль
* Ц.Мөнххэрлэн – 200 метрийн гүйлт (24.52 сек) – Алтан медаль, 400 метрийн гүйлт (55.3 сек) – Алтан медаль, 4×100 метрийн буухиа – Алтан медаль, 4×400 метрийн буухиа – Алтан медаль
* Э.Хонгорзул – 400 метрийн гүйлт (1:00.49) – Хүрэл медаль, 800 метрийн гүйлт (2:20.60) – Алтан медаль, 4×100 метрийн буухиа – Алтан медаль, 4×400 метрийн буухиа – Алтан медаль
* Б.Сувд-Эрдэнэ – Уртын харайлт (5.42 м) – Мөнгөн медаль, Өндрийн харайлт (1.35 м) – Мөнгөн медаль, 4×100 метрийн буухиа – Алтан медаль
* А.Алтантуяа – 100 метрийн гүйлт (12.99 сек) – Мөнгөн медаль, 4×400 метрийн буухиа – Алтан медаль

Өмнөговь аймгийнхаа нэрийг улсын хэмжээнд өндөрт өргөсөн нийт баг тамирчид, дасгалжуулагч, багийн хамт олонд баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.

30/07/2026

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллая” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн үр шимийг хүртэгчдийн нэг нь агрономич Б.Хүсэлзаяа юм.

Тэрээр дөрвөн жилийн турш тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж, мэргэжлээ эзэмшсэний дараа Өмнөговь аймгийн Төвийн бүсийн сум дундын ойн ангид агрономичоор ажиллаж, төрөлх нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

Агрономич Б.Хүсэлзаяа: Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлдэг давуу талтай гэдгийг онцоллоо.

Address

Omnogovi

Telephone

70530001

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмнөговь posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Өмнөговь:

Shortcuts

Share