Сэлэнгэ аймгийн ИТХурал

Сэлэнгэ аймгийн ИТХурал Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАААймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026.06.30-ны өдрий...
28/08/2026

ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026.06.30-ны өдрийн 105 дугаар тогтоолоор “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дэх уул уурхайн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл, нөхөн сэргээлт болон тэдгээрт төрийн байгууллага, албан тушаалтнаас тавьж буй хяналт, хариуцлага" сэдвээр Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 03 дугаар улиралд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Уг сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын даргын 2026.08.26-ны өдрийн А/45 дугаар захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсэг өнөөдөр буюу 2026.08.28-ны өдөр хуралдаж сонсголын тов, сонсгол даргалагчийг сонгох, сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

🇲🇳🇲🇳🇲🇳 МАН-ын Бага хурлын гишүүн Г.ТҮВДЭНДОРЖ МУ-ын начин ХАНГАЙН НАРАНБАЯРЫГ автомашинаар мялаажээ.Монгол түмний төрт ё...
09/08/2026

🇲🇳🇲🇳🇲🇳 МАН-ын Бага хурлын гишүүн Г.ТҮВДЭНДОРЖ МУ-ын начин ХАНГАЙН НАРАНБАЯРЫГ автомашинаар мялаажээ.

Монгол түмний төрт ёсны их баяр наадамд хүчит бөхчүүдтэй хүч сорин арав даван түрүүлж, Монгол Улсын Даян аварга хэмээх эрхэм дээд цол хүртсэн Сэлэнгэ нутгийн хүү Б.Орхонбаяр, мөн төрийн наадамд амжилттай барилдан Монгол Улсын начин цол хүртсэн залуу бөх Х.Наранбаяр нарын амжилтаар Сэлэнгэ түмэн бахархаж, хүндэтгэл илэрхийлсэн арга хэмжээ өчигдөр / 2026.08.08 / аймгийн төвд болж өндөрлөсөн.

Тэгвэл Сэлэнгэ нутгийнхаа нэрийг төрийн наадмын дэвжээнд өндөрт өргөсөн хүчтэнүүддээ зориулсан хүндэтгэл, мялаалгын үеэр МАН-ын Бага хурлын гишүүн Г.Түвдэндорж шинэхэн улсын начин Х.Наранбаярыг “Mercedes-Benz V250” автомашинаар мялааж, цаашдын барилдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөл өргөжээ.

Залуу начин Н.Наранбаярын төрийн наадмаас хүртсэн энэхүү эрхэм цол нь Монгол бөхийн их дэвжээнд хийсэн томоохон алхам төдийгүй, ирээдүйн их амжилтын эхлэл юм.

Нутгийнхаа залуу бөхийн амжилтыг үнэлэн, урам хайрлаж, хүндэтгэл үзүүлсэн МАН-ын Бага хурлын гишүүн Г.Түвдэндоржид талархал илэрхийлж, ажил үйлсэд нь амжилт хүсье.🤝🤝🤝

Сэлэнгэ нутгийн хийморь мөнхөд өөдөө байж, хүчтэнүүдийн цолны босго улам өндөрсөж, Монгол бөхийн сүр хүч үеийн үед мандан бадартугай! 🇲🇳🇲🇳🇲🇳

🇲🇳🇲🇳🇲🇳ТАЛАРХАЛ, ХҮНДЭТГЭЛИЙН ҮНДЭСНИЙ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР САЙХАН БОЛЛОО👏👏👏✅Сэлэ...
08/08/2026

🇲🇳🇲🇳🇲🇳ТАЛАРХАЛ, ХҮНДЭТГЭЛИЙН ҮНДЭСНИЙ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР САЙХАН БОЛЛОО👏👏👏

✅Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Монгол Улсын Даян аварга Баярсайханы Орхонбаяр, Монгол Улсын начин Хангайн Наранбаяр, аймгийн алдарт уяач Элдэв-Очирын Ариунболд болон шагайн харвааны баг тамирчдад талархал илэрхийлж, амжилтыг нь алдаршуулах “Талархал, хүндэтгэлийн үндэсний спортын арга хэмжээ”-г Сэлэнгэ аймгийн ҮБХолбоо, "Таван хан" бөхийн дэвжээ, "Буган халиун" МСУХолбоо, Нутгийн зөвлөл, Сэлэнгэ түмэн хамтран зохион байгуулж байна.

29/07/2026
🎀МЭНДЧИЛГЭЭ🎀🇲🇳Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож буй энэ баярт мөч...
29/07/2026

🎀МЭНДЧИЛГЭЭ🎀

🇲🇳Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож буй энэ баярт мөчид Та бүхэндээ Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

✅Өнгөрсөн нэгэн зууны хугацаанд Бугант тосгон нь хөдөлмөрч, бүтээлч зон олныхоо хүч хөдөлмөр, эв нэгдэл, хичээл зүтгэлээр хөгжин дэвшиж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан бахархалт түүхийг бүтээжээ. Энэхүү түүхэн замнал нь өнөөдрийн хөгжил дэвшлийн бат бөх үндэс, ирээдүйн шинэ амжилтын эхлэл болсоор байна.

✅Цаашид Бугант тосгон улам бүр өнгөжин хөгжиж, бүтээн байгуулалт нь өргөжин тэлж, иргэн бүрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, айл өрх бүрийн амьдрал элбэг хангалуун, аз жаргал, сайн сайханаар бялхаж байхыг хүсэн ерөөе.

✅Түүхт 100 жилийн ойн баяр наадмаа төрт ёсны уламжлалаа дээдлэн, үндэсний өв соёлоо эрхэмлэн, эв найрамдалтай, өргөн дэлгэр, сайхан тэмдэглэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхэнд түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайхан наадахыг хүсэн ерөөе.👏👏👏

Хүндэтгэсэн,

Г.БАТ-ОРХОН
Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМЫН НОМГОН ТОСГОНЫ САНГИЙН АЖ АХУЙ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ЭХЭЛЛЭЭ✅Сэлэн...
24/07/2026

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМЫН НОМГОН ТОСГОНЫ САНГИЙН АЖ АХУЙ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ЭХЭЛЛЭЭ

✅Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны Сангийн аж ахуй (САА) байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ.

Ойн баярын хурлын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Батхуяг нар оролцож, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.

✅Энэ үеэр 1976 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Номгон Сангийн аж ахуй байгуулагдсан түүхэн тогтоолыг батламжийн хамт албан ёсоор гардуулан өгч, түүхэн ойг тохиолдуулан нутгийн иргэдэд хүндэтгэл үзүүлэв.

✅Мөн нутаг орныхоо хөгжил дэвшлийн төлөө олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн нэр бүхий иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалийг гардуулан өглөө.

"Алтан гадас" одонгоор:

Дамчаагийн Базар
Шаравын Сэрээнэн
Цэвээний Мөнхдалай
Самбуугийн Намтар
Лхагваагийн Алтангэрэл
Шагдарын Төрмөнх
нар тус тус шагнагдлаа.

✅Түүнчлэн Монгол Улсын Гавьяат агрономич
Булднаагийн Ганболдыг Сэлэнгэ аймгийн хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, олон жилийн үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн "Сэлэнгэ аймгийн Хүндэт иргэн" цол тэмдгээр шагналаа.

🇲🇳Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөн...
20/07/2026

🇲🇳Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн мэндийг дэвшүүлье.👏👏👏

Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭТулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тус...
10/07/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Сэлэнгэ аймаг үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол түмний төрт ёс, өв соёл, үндэсний бахархлыг илтгэсэн дэлхийд хосгүй сайхан наадмаараа элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, хүчит бөх нь хүчтэй, хурдан морь нь хурдтай, мэргэн харваачид нь цэцтэй, шагайчид нь ончтой сайхан наадахыг хүсэн ерөөе.

Дэнж хотойтол сайхан наадаарай

Г.БАТ-ОРХОН
Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

Н.ЛХАГВАДОРЖ
Сэлэнгэ аймгийн Засаг дарга

08/07/2026

Address

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум
Sühbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670363899

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэлэнгэ аймгийн ИТХурал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Сэлэнгэ аймгийн ИТХурал:

Shortcuts

Share