Дорноговь аймгийн Статистикийн хэлтэс

08/12/2025
23/07/2025

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО – 2025

Хүн ам, орон сууцны тооллого нь тухайн улсын хүн ам зүй, тухайлбал хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, өрхийн сууцны төрөл, нөхцөл зэрэг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг бүрдүүлдэг цогц судалгаа юм.

Энэ удаагийн тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулж байна.

#ХАОСЗТ2025 | #Завсрынтооллого | #ҮндэснийСтатистикийнХороо | | | #ҮСХ | #Статистик

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО – 2025Хүн ам, орон сууцны тооллого нь тухайн улсын хүн ам зүй, тухайлбал хүн амын ш...
23/07/2025

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО – 2025

Хүн ам, орон сууцны тооллого нь тухайн улсын хүн ам зүй, тухайлбал хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, өрхийн сууцны төрөл, нөхцөл зэрэг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг бүрдүүлдэг цогц судалгаа юм.

Энэ удаагийн тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулж байна.

#ХАОСЗТ2025 | #Завсрынтооллого | #ҮндэснийСтатистикийнХороо | | | #ҮСХ | #Статистик

29/01/2025

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ🤗
/2025.01.27-02.05-ны өдрийг хүртэл/

/Ихэнх хугацаанд цаг агаар тогтуун, жиндүү байна./

❄️Хур тунадас: 29-нд нутгийн нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
🌪Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 29-нд зарим үед түр зуур ширүүснэ.
☀️Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө нийт нутгаар -20...-25 градус, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна. 4-нөөс хүйтний эрч суларна.

📣Цаг агаарын өдөр тутмын мэдээ, мэдээллийн дараах цахим хаягнаас авна уу?
👉http://dornogovi.weather.gov.mn

29/01/2025
29/10/2024
Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр 2024 оны 6 дугаар сарын байдлаар 446 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе...
23/07/2024

Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр 2024 оны 6 дугаар сарын байдлаар 446 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 89 (24.9%)-өөр өсжээ.

Гэмт хэргийн улмаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид 4200.9 сая төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2593.9 (2.6 дахин) сая төгрөгөөр өссөн байна. Учирсан хохирлын 59.3 хувь буюу 2491.8 сая төгрөг эргэн төлөгдөн байна.

Дорноговь аймгийн хэмжээнд 2024 оны эхний 6 дугаар сарын байдлаар 503 эх амаржиж, 506 хүүхэд шинээр мэндэлжээ. Өмнөх оны...
22/07/2024

Дорноговь аймгийн хэмжээнд 2024 оны эхний 6 дугаар сарын байдлаар 503 эх амаржиж, 506 хүүхэд шинээр мэндэлжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад амаржсан эх 39 (7.2%)-өөр, төрсөн хүүхдийн тоо 39 (7.2%)-өөр тус тус буурсан байна.

Эхний 6 дугаар сарын байдлаар 1000 хүнд ногдох төрөлт 7.0, нас баралт 2.5 болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.6 пунктээр, нас баралт 0.1 пунктээр тус тус буурав.

Нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр авагчдын тоо 2024 оны эхний 6 дугаар сарын байдлаар 10247 болж, өмнөх оноос 93...
21/07/2024

Нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр авагчдын тоо 2024 оны эхний 6 дугаар сарын байдлаар 10247 болж, өмнөх оноос 93 (0.9%)-аар өссөн байна.
Нийт тэтгэвэр авагчдын дүнд өндөр насны тэтгэвэр авагчид 76.1 хувийг, цэргийн тэтгэвэр авагчид 9.8 хувийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 9.6 хувийг, тэжээгчээ алдсаны тэтгэмж авагчид 3.5 хувийг, ҮОМШӨ*-ны тэтгэвэр авагчид 1.0 хувийг тус тус эзэлж байна.

Address

Sain-Shand
44107

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорноговь аймгийн Статистикийн хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Дорноговь аймгийн Статистикийн хэлтэс:

Share