Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар Аймгийн Засаг дарга түүний Тамгын газрын мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх

📍Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай үргэлжилж байна✔️ Ерөнхий сайдын 10-р албан даалгаврын хүрээнд хийсэ...
05/08/2026

📍Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай үргэлжилж байна

✔️ Ерөнхий сайдын 10-р албан даалгаврын хүрээнд хийсэн хяналт шалгалтаар 559 зөрчил илэрснээс 127-г арилгуулж, 432 зөрчилд хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.

✔️ Уул уурхайн салбарт бүртгэгдсэн 64 ухсан нүх, шуудууг бөглөж, 5 хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ.

Дорноговь аймгийн хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай дараах асуудлыг танилцууллаа.

📌 “Чандмань Илч” ОНӨХХК-ийн үйл ажиллагаанд үүсээд буй үндсэн түүхий эд, материалын санхүүгийн асуудлыг шийдвэрлэх,
📌 Офицерийн 1, 2 дугаар байрны 80 айлын орон сууцны барилгын суурийн хүчитгэлийн ажлыг хийх,
📌 Сайншанд сумын Дулааны станцын 3 дугаар зуухны өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх,
📌 Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах ангийн шинэ барилга,
📌 Газрын тосны бүтээгдэхүүн хадгалалтын нөөц савны хүчин чадлыг нэмэгдүүлэх.

✅ Дорноговь аймаг төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн давуу талдаа тургуурлаж, бүсчилсэн хөгжлийн хүрээнд эдийн засгийн идэвхтэй төв болох бүрэн боломжтой.

✅ Олон жил царцанги байсан чөлөөт бүсийг хууль, эрх зүйн хүрээнд дэмжиж, бодитоор хөгжүүлнэ.

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА         НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-гий...
04/08/2026

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Биате Дастел тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч, хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, эрүүл ахуй, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үр дүн, цаашдын хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцож, НҮБ-ын Хүүхдийн сангаас аймгийн Боловсролын газар болон Насан туршийн суралцахуйн төвд сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүллээ.

Түүнчлэн орон нутагт ажиллах айлчлалын хүрээнд Өргөн сумын ЕБС, аймгийн Эрүүл мэндийн газар, Насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийг дэмжихэд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

УНД, АХУЙН УСНЫ ЧАНАРЫН ХЭМЖИГЧ БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА.         “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт ...
04/08/2026

УНД, АХУЙН УСНЫ ЧАНАРЫН ХЭМЖИГЧ БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА.

“Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, говийн бүсийн ундны усны хангамжийн эх үүсвэрийг сайжруулах зорилтын хүрээнд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудад газрын доорх усны чанарын хэмжигч багаж, тоног төхөөрөмжийг олгох ажил үргэлжилж байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Уянга, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нар Дорноговь аймагт ажиллаж, аймгийн Байгаль орчны газар, Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаанд газрын доорх усны түвшин хэмжигч, усны PH, цахилгаан дамжуулалт, эрдэсжилт хэмжих бага оврын хэмжигч зэрэг багаж, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

30/07/2026
"БҮСИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ"-ИЙН БАРИЛГЫН АЖИЛ УДАХГҮЙ ЭХЭЛНЭ                Уг төслийн барилга угсралт...
29/07/2026

"БҮСИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ"-ИЙН БАРИЛГЫН АЖИЛ УДАХГҮЙ ЭХЭЛНЭ

Уг төслийн барилга угсралтын ажилд шаардлагатай техникийн нөхцөлүүд, цахилгаан, дулаан, усан хангамж ариутгах татуурга зэрэг суурь дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтийг тодотгох, газар зохион байгуулалтыг оновчтой болгож зам талбайг хэсэгчилсэн төлөвлөгөөтэй нягт уялдуулах чиглэл өглөө.

Мөн төсөл сонгон шалгаруулах ажлыг хуулийн хүрээнд шуурхай зохион байгуулах талаар зохих арга хэмжээ авахыг даалгав.

"Сайншанд агаарын навигацийн төв"-ийн удирдлагуудтай уулзаж санал солилцож дээрх асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ДОРНОГОВЬ САЛБАР СУРГУУЛИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА        ...
29/07/2026

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ДОРНОГОВЬ САЛБАР СУРГУУЛИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй уг барилгын гүйцэтгэгчээр “Болор-Аграмба” ХХК ажиллаж байна.

Тус барилга нь хичээлийн байр, соёлын танхим, номын сан, дотуур байр, фитнес заал, хөл бөмбөг, сагсан бөмбөг, биеийн тамирын талбай, ногоон байгууламж бүхий цогцолбор барилга юм.

Түүнчлэн дотуур байранд нь 20 багш, 300 оюутан амьдрах боломжтой бөгөөд багш, оюутнуудын сурч, ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн Говийн бүсийн хамгийн том дээд боловсрол олгох сургууль болох юм.

Барилга угсралтын ажлыг эрчимжүүлж 2027 оны хичээлийн жилд багтаан ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.

САРАН ХӨХӨӨ ТЕАТРЫН БАРИЛГЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА         Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа ...
29/07/2026

САРАН ХӨХӨӨ ТЕАТРЫН БАРИЛГЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 800 хүний суудалтай Саранхөхөө театрын барилгын ажлын явцтай танилцаж, барилгын ажлыг эрчимжүүлэх, гадна тохижилт зам талбайн төлөвлөлтөд тодорхой саналуудыг тусгаж ажлыг шуурхай гүйцэтгэх үүрэг чиглэлийг өглөө.

Тухайн барилга нь өндөр төвөгшил хийцлэлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи, шийдэл бүхий тайз угсралтын ажил хийгдэж байна. Мөн 24 метрийн өндөрт архитектурын нарийн шийдэл бүхий, интерьер заслын ажил үргэлжилж байна.

Барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд Дорноговь-80 цогцолборын талбайг нэмэгдүүлж усалгааны системийг бүрэн шийдсэн цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар боллоо.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ  ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МАНДАХ НАРАН-7 ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА...
28/07/2026

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МАНДАХ НАРАН-7 ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Хорооллын доторх зам талбай тохижилтын ажлыг Дэлгэрбаясах зам ХХК гүйцэтгэж байна. Зам талбайн ажлыг 8-р сарын 25-ны дотор гүйцэтгэж хүлээлгэн өгөх чиглэл өглөө.

САЙНШАНД СУМЫН ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫГ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ЦЭГҮҮДЭЭС ЭХЭЛЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.Иргэдийн...
28/07/2026

САЙНШАНД СУМЫН ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫГ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ЦЭГҮҮДЭЭС ЭХЭЛЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлыг үерийн эрсдэл өндөртэй багуудын нутаг дэвсгэрт үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас богино хугацаанд их хэмжээний хур тунадас орох үзэгдэл нэмэгдэж, зарим суурин газрын айл өрх, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж үерийн усанд автах эрсдэл бий болоод байгаа юм. Иймд мэргэжлийн байгууллагын судалгаа, дүгнэлтэд үндэслэн үерийн эрсдэлтэй бүсэд байрлах багуудыг тогтоож, тэдгээрийн нутаг дэвсгэрт үерийн далан, ус зайлуулах суваг, шуудуу зэрэг хамгаалалтын байгууламжийг барьж байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Сайншанд сумын нутагт дэвсгэрт нийт 9 км урттай үерийн хамгаалалтын далангийн барилга угсралтын ажил хийхээс 2026 онд 2 км урт үерийн хамгаалалтын далангын барилга угсралтын ажил хийгдэнэ. Тус ажлыг ЭНЕРЖИ ПАРАГОН ХХК гүйцэтгэж байна.

Address

Дорноговь аймаг, Сайншанд сум, 3-р баг, Нутгийн удирдлагын ордон
Sain-Shand

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар:

Shortcuts

Share