Өвөрхангай Тарагт сумын Засаг даргын Тамгын газар

  • Home
  • Mongolia
  • Taragt
  • Өвөрхангай Тарагт сумын Засаг даргын Тамгын газар

Өвөрхангай Тарагт сумын Засаг даргын Тамгын газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Өвөрхангай Тарагт сумын Засаг даргын Тамгын газар, Government Organization, Mongolia Uwurkhangai Taragt, Taragt.

🌈 Хүүхдийн баярын үеэр хүүхдүүд ээ, аюулгүй баярлаарай! 🎈Олон хүн цугларсан газар өөрийгөө хамгаалах нь маш чухал шүү.Ба...
01/06/2026

🌈 Хүүхдийн баярын үеэр хүүхдүүд ээ, аюулгүй баярлаарай! 🎈

Олон хүн цугларсан газар өөрийгөө хамгаалах нь маш чухал шүү.
Баярын өдрөөр найз нөхөдтэйгөө хөгжилдөж, тоглож наадахдаа дараах зүйлсийг заавал санаарай. 👇

✅ Ээж, аавтайгаа хамт яваарай
✅ Олон хүний дунд том хүнээсээ холдохгүй байгаарай
✅ Төөрвөл цагдаа, хамгаалагч ах эгчид хандаарай
✅ Танихгүй хүнээс юм бүү авч, дагаж бүү яваарай
✅ Зам дээр болон машинтай ойр байхдаа болгоомжтой байгаарай
✅ Малгай өмсөж, ус ууж, нарнаас хамгаалаарай
✅ Өөрийн нэр, ээж аавын утасны дугаарыг мэддэг байгаарай

🚨 Яаралтай үед:
📞 108 — Хүүхэд хамгаалал
📞 102 — Цагдаа
📞 103 — Түргэн тусламж

Хүүхэд бүр баяраа айдасгүй, аюулгүй, инээд хөөртэй өнгөрүүлээсэй! 💛

💐Олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн баярын мэнд хүргэе! 💛 Хүүхэд бол хайр, ирээдүй, гэрэл гэгээ юм.Тэдний и...
01/06/2026

💐Олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн баярын мэнд хүргэе!

💛 Хүүхэд бол хайр, ирээдүй, гэрэл гэгээ юм.
Тэдний инээд гэрэлтэж, эрх нь хамгаалагдаж, ирээдүй нь итгэл дүүрэн байх болтугай!

“ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА...
31/05/2026

“ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА...

30/05/2026

🌞ЭХ ҮРСИЙН БАЯРЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эх үрсийн баярын өдөрт зориулсан арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд СӨББ-ын бяцхан сурагчдын урлагийн тоглолт, алдарт эхийн I, II одон гардуулах ёслол зэрэг хүндэтгэлийн үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан. Мөн хүүхдийн насны ангиллаар гүйлтийн тэмцээн, дугуйн уралдаан, танин мэдэхүйн “АХА” тэмцээн, волейболын тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд 18 хүртэлх насны нийт 180 гаруй хүүхдүүд оролцлоо.

Арга хэмжээг ивээн тэтгэж оролцсон:
- Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Орлогч М.Төрболд,
- Өвөрхангай аймгийн Нэгүн Селфи Фото Студийн үүсгэн байгуулагч Б.Үнэнбат – 130 бэлэг ,
- Тарагт сумын харъяат иргэн С.Палам,
- Тарагт сумын харъяат иргэн П.Ууганбаяр нарт бяцхан хүүхдүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

"Арга хэмжээнд хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон нийт хүүхэд багачууддаа баярлалаа. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе."

ТАРАГТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

30/05/2026

🎖️“ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эх хүний алдар гавьяаг үнэлж, олон хүүхэд төрүүлэн өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” I, II одон гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдлаа.

Тус ёслолын хүрээнд Тарагт сумаас нийт 15 ээж “Эхийн алдар” одонгоор шагнагдан, төрийн дээд шагналаа гардан авлаа. Одон, медалийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Галбадрах, сумын Засаг дарга Х.Дашдэлэг нар гардуулан өгч, шагнагдсан ээжүүдэд баяр хүргэлээ.

“Эхийн алдар” одон нь үр хүүхдээ энэрэн хайрлаж, зөв хүн болгон төлөвшүүлэн, гэр бүл, нийгмийн өмнө хүлээсэн эх хүний эрхэм үүргийг нэр төртэй биелүүлж буй ээжүүдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг төрөөс үнэлж буйн илэрхийлэл юм.
Эх орныхоо ирээдүй болсон үр хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт ээжүүддээ баяр хүргэж, “Эхийн алдар” одонгоор шагнагдсан ээжүүд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

27/05/2026
ТУЯА БАГИЙН ДУЛААН ХАЙРХАНЫ ТАХИЛГАТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
27/05/2026

ТУЯА БАГИЙН ДУЛААН ХАЙРХАНЫ ТАХИЛГАТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

🌺ЭХ ҮРСИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР🌺
27/05/2026

🌺ЭХ ҮРСИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР🌺

Тарагт сумын Тахилгат хайрханы тахилга 2026 оны 05 сарын 26-ны өдөр дэлгэр сайхан болж өндөрлөлөө.
26/05/2026

Тарагт сумын Тахилгат хайрханы тахилга 2026 оны 05 сарын 26-ны өдөр дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

26/05/2026

“ХАМТДАА ЖАРГАЛТАЙ - 3” ГЭР БҮЛИЙН СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Олон улсын гэр бүлийн өдрийн хүрээнд залуу гэр бүлийн хөгжлийг дэмжих, халуун дулаан, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, гэр бүлийн үнэ цэн, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хоорондын харилцааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, туршлага судлах, гэр бүл дэх хүүхдийн сайн сайхан байдлыг хангах зорилгоор сумын Засаг даргын Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Тарагт сум дахь салбар зөвлөл хамтран "Хамтдаа жаргалтай - 3" арга хэмжээг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд Гэр бүлийн андгай өргөх, гэрлэлтийн гэрчилгээ гардуулах ёслол, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Халуун ам бүл, Хайрлагдсан хүүхэд зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих гэр бүлд чиглэсэн "Анзаарахуй, Дадуулахуй " 32 долоо хоногийн сургалтын хөтөлбөрийн нээлтийг хийлээ.

Өдөрлөгт идэвхтэй оролцсон бүх гэр бүлүүддээ аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.



Address

Mongolia Uwurkhangai Taragt
Taragt
62151

Alerts

Be the first to know and let us send you an email when Өвөрхангай Тарагт сумын Засаг даргын Тамгын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Өвөрхангай Тарагт сумын Засаг даргын Тамгын газар:

Share