БӨ аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн дэргэдэх Уншигчдын клуб

  • Home
  • Mongolia
  • Ul'gey
  • БӨ аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн дэргэдэх Уншигчдын клуб

БӨ аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн дэргэдэх Уншигчдын клуб Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from БӨ аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн дэргэдэх Уншигчдын клуб, Library, Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн дэргэдэх Уншигчдын клуб, Ul'gey.

МЭДЭГДЭЛ2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан “ӨСВӨР УНШИГЧ–2026” ном унших урал...
19/06/2026

МЭДЭГДЭЛ

2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан “ӨСВӨР УНШИГЧ–2026” ном унших уралдаан тодорхой шалтгааны улмаас хойшлогдсоныг үүгээр мэдэгдэж байна.

Тус уралдааныг Намрын Номын баярыг угтан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

Оролцогчид, эцэг эхчүүд болон багш, дэмжигч та бүхнээс хүлцэл өчиж, ойлгон хүлээн авна гэдэгт итгэж байна.

Баярлалаа.

19/06/2026
“ӨСВӨР УНШИГЧ – 2026”НОМ УНШИХ УРАЛДААНЫ УДИРДАМЖНэг. Ерөнхий мэдээлэл1.1.  Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв ном...
05/06/2026

“ӨСВӨР УНШИГЧ – 2026”
НОМ УНШИХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Нэг. Ерөнхий мэдээлэл

1.1. Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн дэргэдэх Уншигчдын клуб нь өсвөр үеийнхний ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, унших чадварыг хөгжүүлэх, мэдлэгийн хүрээг тэлэх зорилгоор “Өсвөр уншигч – 2026” ном унших уралдааныг зохион байгуулна.

Хоёр. Уралдааны зорилго

Сурагчдын ном унших сонирхлыг нэмэгдүүлэх;
Унших чадвар, ойлгох чадварыг хөгжүүлэх;
Оюуны болон ёс суртахууны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх;
Идэвхтэй, авьяаслаг уншигчдыг тодруулах, номтой нөхөрлүүлэх

Гурав. Зохион байгуулагч

Зохион байгуулагч: Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн дэргэдэх Уншигчдын клуб.

Дөрөв. Шалгаруулалт

Хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр
Байршил: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЕБ-ын 3 дугаар сургууль

Тав. Хамрах хүрээ

Аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн 8–12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой.

Зургаа. Бүртгэл

Бүртгэлийн хугацаа: 2026.06.03 – 2026.06.18-ны өдөр хүртэл
Уншигчид цахимаар болон биечлэн ирж бүртгүүлэх боломжтой. (Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын санд)
Бүртгэлийн хураамж: 5000 төгрөг ба бүртгүүлсэн бүх оролцогчдод цахим ном (PDF хэлбэрээр) илгээгдэнэ.

Долоо. Уралдааны нөхцөл

 Оролцогчид өгөгдсөн цахим номыг бүрэн уншсан байх шаардлагатай;
 Уралдааны өдөр тухайн номын агуулгаар тест авна;
 Асуултууд нь номын үйл явдал, агуулга, дүрүүд болон гол санаанд тулгуурлана;
 Оролцогчид тогтоосон хугацаанд тест бөглөнө.

Найм. Шагнал, урамшуулал

Шилдэг оролцогчдыг өргөмжлөл болон үнэ бүхий зүйлсээр шагнана.

I байр - Өргөмжлөл болон үнэ бүхий зүйл
II байр- Өргөмжлөл болон үнэ бүхий зүйл
III байр- Өргөмжлөл болон үнэ бүхий зүйл

Өгөгдсөн ном

Гулливерийн аялал - Жонатан Свифт

Талантыңды таны! - Каниязов Шразаддин

Бүртгүүлэх холбоос
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdiGbnSqHwyFweoXYfsD96uJCpqO03Slf3eU1aRBuRAjgrHwA/viewform

Холбоо барих утас: 94785000, 94926830

Address

Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн дэргэдэх Уншигчдын клуб
Ul'gey

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when БӨ аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн дэргэдэх Уншигчдын клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category